2023.06.19
Аж үйлдвэржилтийн үндэсний хороо хоёрдугаар хуралдаанаа хийлээ
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
- 2023.05.26-ны өдөр болсон Үндэсний зөвлөгөөний үр дүнг нэгтгэн хэлэлцэж, хорооны ажлын төлөвлөгөөнд тусган баталлаа.
- Дэд хороодод үүрэг болгосны дагуу хариуцсан салбар бүрт тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслийн танилцуулгыг сонслоо.
- Нүүрсний чиглэлд Дорнодын бүсийн хүрэн нүүрсний ордуудыг түшиглэсэн Чойбалсангийн АҮПарк төсөл буюу диметилийн болон устөрөгчийн үйлдвэр, Төвийн бүсийн нүүрсний ордуудыг түшиглэсэн Чойрын АҮПарк төсөл буюу диметилийн болон метанолын үйлдвэрийн төслүүд;
- Зэсийн чиглэлд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн зэсийн баяжмал боловсруулах болон Элементийн хүхрийн үйлдвэрийн төсөл;
- Хар төмөрлөгийн чиглэлд Дарханы бүсэд Уул уурхайн металлургийн цогцолбор буюу нойтон баяжуулах, мини шууд ангижруулах, хорголж, кокс, ширэм, гангийн үйлдвэрүүд, Дорноговь аймагт Алтанширээт, Гэрэлт говь АҮПаркын төслүүдийг тус тус танилцуулж, хэлэлцлээ.
- Эдгээр сонгогдсон төслүүдэд дараагийн шатны мэдээлэл боловсруулалт, зөвшилцлийг хийж 2023 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулах, бодлогын шийдвэр гаргуулахаар төлөвлөлөө.