Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-ны 21 аймгийн АШТ болж байна
2023.08.15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-ны 21 аймгийн АШТ болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ний оролцогчиддоо амжилт хүсье.

Дарханчууд, тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг, сонирхдог, дэмждэг хүмүүсийн олон жил мөрөөдөж ирсэн стандарт хөлбөмбөгийн талбайтай болох ажил биелэлээ олж, анхны томоохон тэмцээн зохион байгуулагдаж буйд баяртай байна.

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдсан энэхүү талбайг Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэсэн.

Зургаан эгнээ гүйлтийн замтай, дэлхийн жишигт нийцсэн, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой, үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих өрөө, тасалгаатай хийгдсэнээрээ онцлог.

Цаашид энэ мэт олон, томоохон тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, тив, дэлхийн шилдэг тамирчид төрөн гарах болтугай.