2023.10.05

О.Цогтгэрэл:ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй өөрийнхөө байр суурь дээр зогсох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

УИХ ард түмний төлөөлөл бөгөөд хууль батлах,ард түмнийг төлөөлөх хоёр үүрэгтэй. Ард түмний өмнөөс шийдвэр гаргаж, нээлттэй хянан шалгах үүрэгтэй байгууллага.Өнөөдрийн ҮХЦ-ийн дүгнэлт зарчимд нийцээгүй гарч байна. Нээлттэй байдалд тулгуурлан ажиллах зарчим өөрөө ҮХ-ийн зарчим. Хуулийн салбарын цус ойртолт хулгай луйвар, нууц байдлаар хийгддэг ажил ямар нөхцөлд хүргэдгийг харж байна. Иймд ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй өөрийнхөө байр суурь дээр зогсох ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn