Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцлээ
2023.10.05

Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 5-р дүгнэлтийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх сангал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn