Хүн ардаа хүнсээр хангах үйлсэд зүтгэж буй Сэлэнгийн тариаланчдын ургац арвин байна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны төлөөллийн хамт 2022 оны Улсын аварга тариаланч хамт олон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Ивэн түрүү” ХХК-ийн тариалангийн талбайд жиллалаа.Тус компани нь эргэлтийн 2100 га талбайтай. Энэ жил 1200 га талбайд улаан буудай, 400 га талбайд малын тэжээл, тосны ургамал тариалжээ. Хүн ардаа хүнсээр хангах үйлсэд зүтгэж буй тариаланчдын маань ургац арвин байх болтугай.
Мөн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам ивээл” ХХК-ийг 2007 онд байгуулж, нийт 3 га ашигтай талбай бүхий зуны 66, үрслэгээний 24 хүлэмж, мөн задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байгаа аж.
Хүлэмжийн аж ахуйг зөв менежментээр хөгжүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний бодитой үр дүнг нэмэгдүүлж, бид дотоодоосоо хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилгодоо хүрэх юм.
Холбоотой мэдээ
2024.05.31
2024.05.15
2024.05.10