2023.12.01
Ж.Батсуурь:Иргэдийн амьдралын чанар хөдөө хот адилхан түвшинд хүргэж байж асуудлууд шийдэгдэнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Хөдөө бол өмнө нь болж байгаагүй зуд болж байна жишээлбэл, 1966 оны, 1980-аад оны зуд ол нэлээн орой болж байсан цастай доороо өвстэй байсан. Энэ жил бол намраараа байж байгаад анхны цас 10 сарын 04 нд маш их хэмжээгээр ороод, дулаараад, мөсдөөд ингээд 10д гаргаад дахиж тийм хэмжээний цас ороод ингээд мөс, цас, мөс, цас гэсэн нөхцөл байдал үүсчихлээ. Тийм учраас энэнээс гарах гарц бол байна аа гэж харж байна яагаад гэвэл хаврын гэнэтийн шуурга гэнэтийнх л байдаг хэдэн зуун мянгаар нь аваад явчихдаг, одоо бол мал тараг, тэвээрэгтэй байна ийм байгаа үед нь засгийн газар итгэл өгч хүмүүсийг өөрсдийнхөө амаар засгийн газрын нэрийн өмнөөс хэлээч ээ гэж байна.
Хөдөөд нядалдаанд оруулсан малыг сүүдэр газар том гялгар уутаар бүтээх урь идүүлэхгүй байх, муудуулахгүй байх гээд байгалийн хөргөгчөөр 04 сар хүртэлх авч явж байхад засгийн газрар экспортлоно уу, дахин боловсуулна уу, хагас боловсруулна уу? Энийг л ард түмэнд үнийг нь унагахгүй өгөх хэрэгтэй ийм боломж бол загсийн газарт байгаа. Яагаад гэвэл 2020 онд сонгуулийн жил байсан та бүхэн ямаагаа самнаагүй байхад нь дансанд нь мөнгийг нь хийгээд байсан, ноолуурын үнэ 60,70 мянгаа тогтож байхад засгийн газар ойр ойрхон мэдэгдэл хийгээд дансанд нь 100 мянгаар хийгээп байсан тэгвэл энэ жил яг ядарч байхад нь зүдэрч байхад нь энэ нөхцөл байдлыг махны үнийг унагахгүйгээр бид нар төдөөс доош унагахгүй гэдгээ зарлах хэрэгтэй тэгж байж ард иргэд хавар болтол баахан өвс тэжээлээр, хамаг мөнгөө шавхаж, хамаг хүч хөдөлмөрөө шавхаж шавхчихаад хамгийн сүүлийн өдөр малыг устгаж тэмээн дээр ямаа, ямаан дээр янгианы гарз гэдэг шиг ингэж зардал гаргахаас нь өмнө нядалдаанд оруулж нөөцөнд оруулах хэрэгтэй.
Нөөцийн мах олдоно гэж ярихаа болих хэрэгтэй махны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Өнөөдрийн энэ Улаанбаатар хотын утаа, түгжрэл, стресс энэ төвлөрөл юунаас болж байна вэ гэхээр хөдөөгийн бодлого МАА-н бодлогыг махны үнийг барьсантай шууд холбоотой. Өнөөдөр хилийн цаана кг мах 36 мянган төгрөг байна түүнээс ч илүү үнэтэй байна. Хаврын хавсарга, зуны халуун, өюөлжөө, хаваржаа отор нүүдэл гээд хүний хамаг хөдөлмөр шингэсэн махыг үнэ барьж үнэ чөлөөлөхгүйгээр ингэж хүний хөдөлмөрийг шулдагаа болих хэрэгтэй хэрвээ хөдөөгийн ард иргэд баяжих юм бол Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанар, аймагт байгаа хүмүүсийн амьдралын чанар, суманд байгаа хүмүүсийн амьдралын чанар яг ижил түвшинд ирэх юм бол өнөөдрийн түгжрэл чинь аяандаа байхгүй болно. Хөдөө түлш 5000, 6000 хүрээд явчихлаа, энэ мөстэй зудан дээр өвөлжөөндөө бууж амжихгүй байна ийм учраас асуунгуут өнөө маргаашийг хангах байдлаар ирж байгаа хэмжээнээсээ их ирж байгаа гээд байх юм ямар нэгэн тайлбар хэрэггүй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn