Х.Баттулга: Мянган км төмөр замын хоёр жилийн хугацаанд барина
УИХ-ын чуулганы дараа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталлаа. Бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Тогтоол батлагдлаа. Төмөр замын тээврийн бодлогын дагуу Таван толгой-Сайншанд-Чойбалсан гэсэн 1100 орчим км төмөр замыг барих ажил эхэлнэ. Үүнээс өмнө энэ төмөр замыг барихад оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа талуудын бичиг баримттай танилцаж эхлэх учиртай.
-Энэ чиглэлд баригдах төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн үү?
-Урьдчилсан ТЭЗҮ-ийг хэлэлцсэн байгаа. Тогтоол батлагдсан учир хөрөнгө гаргаад энэ ТЭЗҮ-ийг бүрэн бүтэн болгоно. Мэргэжилтнүүд говьд барих төмөр зам учраас ажил нь хурдтай явах боломжтой гэж тооцоолж байгаа. Хангайн төмөр замын ажил хүнд хэцүү байдаг. Уул нурууд, гол дээгүүр барьдаг. Харин говьд барих төмөр замын даланг сайн барихгүй бол нуралт үүсэх магадлалтай байдаг юм билээ.
-Өргөн царигтай төмөр зам барихаар боллоо?
-Өргөн буюу 1520 мм-ийн царигтай төмөр зам баригдана. Одоогийн байгаа сүлжээтэй огтлолцох учраас вагоны дугуй солих шаардлагагүй болж байгаа хэрэг.
-Төмөр замыг барих ажлыг хэнээр гүйцэтгүүлэх вэ. Гүйцэтгэгчийг сонгох уу, тендерээр шалгаруулах уу?
-Тендерээр шалга руулна. Одоогийн байдлаар энэ бүтээн байгуулалтад оролцохоор БНСУ, БНХАУ, ОХУ, Монголын компаниуд саналаа ирүүлээд байгаа.
-ТЭЗҮ-ийг ямар хугацаанд хийж дуусгах вэ?
-ТЭЗҮ-ийг 3-5 сарын хооронд бүрэн хийнэ гэж тооцоолж байгаа. Ер нь нэл.ээд их ажил хийгдчихсэн байгаа. Жишээлбэл, 78-80 онд хийсэн усны хайгуулыг баталгаажуулах үүднээс өрмүүдийг суурилуулаад эхэлчихсэн байна. Ер нь үйл ажиллагаа, бүтээн байгуулалтаа хоёр жилийн хугацаанд амжуулна гэж харж байгаа. Тодруулбал, төмөр замыг 100,100 км-ээр барьж холбоод явна гэж тооцоолсон. Та бүхэн санаж байгаа бол өнгөр-сөн жил 108 км замыг гурван сарын дотор тавьж байсан шүү дээ.
-Мянган км замыгхэдэн жилийн дотор барьж дуусгах вэ?
-Бидний тооцоогоор хоёр жил гэж гарч байгаа. Шинээр баригдах төмөр замаар түүхий эдийг шууд гадагш нь зөөгөөд байх талаар тусгагдаагүй. Улс дотроо төмөр зам нь олон мянган км барихын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж гадагш нь гаргах юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна. Үүнийг дагаад ажлын байрууд бий болно.
-ОХУ-аар дамжуулаад гуравдагч орон руу уул уурхайн бүтээгдэхүүн гаргана гэсэн. Тухайлбал, нүүрсийг ямар үнээр гаргана гэж тооцож байгаа вэ?
-Коксжсон нүүрсийг дахин боловсруулаад үйлдвэржилт нь хөгжсөн, хэрэгцээтэй байгаа Япон, Солонгос руу кокс гаргах юм. Дотоодод боловсруулах үйлдвэр байгуулахдаа хөгжсөн улс орнуудын технологийг оруулж ирнэ. Ингэж боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг Австралитай өрсөлдөхүйц үнээр гаргана гэсэн тооцоог хийсэн.
-Шинээр баригдах төмөр зам хэний эзэмшилд байх вэ?
-Одоогийн байгаа төмөр зам ОХУ-тай 1949 онд хийсэн гэрээний да-гуу хоёр улс 50:50 хувийн эзэмшилтэй байгаа. Шинээр тавигдах төмөр замуудын суурь бүтэц нь улсынх байна гээд хуульд заачихсан байгаа.
-Бодлогыг дөнгөж батлангуут та гишүүдэд өргөн цариг бүхий өргөмжлөл гардууллаа. Батлагдана гэдэгт итгэлтэй байсан болохоор өргөмжлөлийг урьдчилан бэлтгэсэн байсан юмуу?
-Уг нь 2010 он гарахаас өмнө батлагдчих боломжтой байсан. Гэвчасуудал үүсч хугацаа алдсан. Энэ чинь өглөө гэнэт ороод батлагдсан юмуу биш шүү дээ. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого нь өөрөө түүхэн шийдвэр байгаа юм. Монгол Улсын төмөр зам дэлхийн хөгжлөөс нэлээд хоцорчихсон байсан. Өнөөдөр Монгол Улс өөрсдөө түүхэн шийдвэр гаргаж байгаа учраас төмөр замын рейсийг зүсээд дурсгаж байгаа юм. Өмнө нь Москвад шийдвэр гаргаж байсан шүү дээ.