Д.Ганхуяг: Нарийн, өргөн гэхээсээ илүү аль нь чухал бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй
Тавантолгойн төслийг хэрхэн эхлүүлэх талаарх саналаа Засгийн газар УИХ-д өргөн барьсан билээ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг дараах асуултаар тодруулав.
-Таван толгойд үндэсний компаниуд оролцохыг та дэмжиж байна уу?
- Ашигт малтмалын ордуудын ноогдол ашгийг ард түмэндээ өгөх нь зүйтэй. Үндэсний компаниуд нэгдэж байгаа нь зөв.
-Та нарийн болон өргөн замын алийг нь дэмжиж байна вэ?
- Өргөн замыг дэмжиж байна. Эхний ээлжинд шүү дээ. Ингэхээс өөр арга байхгүй. Гэхдээ нарийн, өргөн гэхээсээ илүү аль нь чухал бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй.
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор Тавантолгойтой холбогдож чадах уу?
-Холбогдолгүй яахав.
- Тавантолгойгоос орж ирэх татварын орлого, тэнд бий болох ажлын байр, өндөр хувь эзэмших гурвын аль нь нэгдүгээрт байх нь чухал вэ?
- Угаасаа хуулийн дагуу татвар төлөгддөгөөрөө төлөгдөнө. Хоёрдугаарт ордын эзэн ард түмэн байх ёстой. Тэгээд гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдэд ижил тэгш эрх олгох ёстой.