2025.01.23
Хөсвсгөл аймгийн алслагдсан сумдыг эхотой, нэгдсэн эмнэлгийг MRI, CT-тэй болгох асуудлыг салбарын сайдад уламжиллаа
Хөвсгөл аймаг олон сумтай, сумд нь алслагдсан, мөн Монгол Улсын хамгийн олон хүн амтай аймаг. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хүрэлцээгүй, мэргэжлийн эмч эмнэлгийн ажилтан дутагдалтай, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт муу.
Алслагдсан, бартаа саад ихтэй сумдыг эхотой болгох, аймгийн Нэгдсэн эмнэлгээ MRI, CT-тэй болгох хэрэгцээ шаардлага байгаа талаар иргэд, эмч, эмнэлгийн ажилчид уулзалт бүр дээр саналаа хэлдэг.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд энэ талаар саналаа хэлж орон нутагт хамт ажиллаж, нөхцөл байдлыг гaзар дээр нь үзэж, зохих шийдэлд хүрэхээр тохиролцлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан