Сумдыг дулааны нэгдсэн халаалтын шугамд холбох ажлын судалгааг эхлүүлжээ
2025.01.23

Сумдыг дулааны нэгдсэн халаалтын шугамд холбох ажлын судалгааг эхлүүлжээ

Манай улсын зөвхөн нэг аймаг жилдээ 200 орчим мянган метр куб модыг түлээ болгон бэлтгэж, төвийн дулаанд холбогдоогүй зарим сумдын сургууль цэцэрлэг, төрийн байгууллагуудынхаа халаалтыг шийдэж, айл өрхийн хэрэглээнд ашиглаж байна. Энэ бол асар өндөр тоо.

Дэлхий нийт байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэх, байгалийг нөхөн сэргээх, насжилтыг уртасгахын төлөө урт хугацааны бодлого, концепцийг баталж нэг зорилго дор нэгдэн ажиллаж байхад Монгол улс энэ зорилгоос ухрах ёсгүй.

Иймд, Хойд бүс, Хөвсгөл аймаг Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сумдыг дулааны нэгдсэн халаалтын шугамд холбох ажлын судалгааг эхлүүлжээ.

Тус санаачлага хөрсөн дээр бууж чадвал:

  • Төр бүх салбарт төсвийн мөнгө бүрдүүлж бүтээн байгуулалт хийх шаардлагагүйгээр хувийн хэвшилд боломж олгож, зардлаа бууруулна.
  • Хувийн хэвшил өөрсдийн хийсэн бүтээн байгуулалтаар орлого олох боломжтой болно
  • Тухайн сум орон нутаг төрийн дэмжлэг, төсвийн мөнгийг хүлээж суулгүйгээр тулгамдаж буй асуудалдаа шийдэл олох боломжоор хангагдана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан