Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.
Хоёр ор
2020-02-21
14:55
> Гадаад харилцаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.
Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Түүнчлэн Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.
Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, стратегийн түвшинд хүргэхийн төлөө ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар хуулийн байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд
2020-02-21
14:10
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар хуулийн байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар АТГ шалгаж эхэлсэн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Тэгвэл энэ хэрэг С.Чинзориг сайдыг холбоотой байтал буруутай хүнийг нь шалгахгүй, буруугүй хүний шалгаж байна гэсэн гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн дээр сайд тайлбар өгөв.
Тэрээр Цахим хаягнаас “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагда ...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлыг зарл
2020-02-21
13:55
> Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, дараах шийдвэрийг гаргав.
Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл болгожээ. Энэ дагуу 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний бүтээгдэхүүнээс хоёр нэр төрлийн стратегийн бүтээгдэхүүн буюу улаан буудайг 100.0 мянган тонн, хуурай сүүг 2000 тонноор нэмж импортлох санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжиж баталлаа. Инг ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнх
2020-02-21
13:00
> Гадаад харилцаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов.
Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаа ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган, Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ.
Говь-Алтай аймгийн засаг дарга асан В.Рэн
2020-02-21
12:25
> Орон нутгийн хөгжил
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган, Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ.
Говь-Алтай аймгийн засаг дарга асан В.Рэнцэндорж нь тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа агсны амиа алдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй билээ.
Мөн энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар боллоо. Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Тэрээр ажлын байран дээрээ архидан согтуурахсан нь тогтоогдсон. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Орлогч нь үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.
Мөн ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр \2020.02.21\ Австралийн Холбооны Улсын Онц бөгөөд Бүр
2020-02-21
12:04
> Гадаад харилцаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр \2020.02.21\ Австралийн Холбооны Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэйв Воусэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи энэ хугацаанд хоёр орны харилцаа нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэг тэр дундаа Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаа зэрэг бүхий л салбарт хөгжиж байгаад баяртай байна. Монгол Улсын Засгийн газраас Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар хэмээн ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба
"ЭРДЭНЭС ТТ "ХК-ААС НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХЭРХЭН ОЛГОХ, ДАНС ЯАЖ НЭЭХ талаар өнөөдөр /2020.02.21/ мэдээлэл хийлээ.
"Эрдэнэс Таван Толгой" ХК хув
2020-02-21
11:53
> Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
> Эрдэнэс Тавантолгой
"ЭРДЭНЭС ТТ "ХК-ААС НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХЭРХЭН ОЛГОХ, ДАНС ЯАЖ НЭЭХ талаар өнөөдөр /2020.02.21/ мэдээлэл хийлээ.
"Эрдэнэс Таван Толгой" ХК хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилах болсон талаар өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Түүнээс хойш дөрөв хоногийн хугацаанд 99 мянган иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэжээ. Түүнчлэн “ETT” аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж, үнэт цаасны компаниар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээллээ.
Компани 2019 оны цэвэр ашгаас 1 их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүний 84.5 хувийг буюу 800 тэрб ...
Эх сурвалж: News.mn, Mass.mn, Zindaa.mn, Ikon.mn, 24tsag.mn, Montsame.mn, Gereg.mn, fact.mn, zuv.mn, Bataar.mn, Polit.mn, erennews.mn, Eguur.mn, Zaluu.com, MNB.MN, peak.mn, Urug.mn
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Таны хувьд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан
2020-02-21
11:29
> Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Таны хувьд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан шүү дээ. Энэ хуульд ямар өөрчлөлтүүд орсон бэ? Хуулийн ач холбогдлын талаар?
-Бид “Ус бол чандмань эрдэнэ” гэдэг мөртлөө төрийн захиргааны байгууллагын хүрээнд алдаа гаргаад байна. Нэг сонгуульт хугацааны хүрээнд шинэчлэл, бүтцийг хийж байна. Үүнд тавигдаж байгаа шаардлага нь төрийн албан хаагчдын тоог багасгах, зардлыг танах тал руу хэтэрхий их анхаарал хандуулаад яам болон төрийн захиргааны байгууллага хоорондын уялдааны хувьд алдаа гаргачихаад байгаа юм л даа. Хуучин усны агентлаг гэж байсныг татан буулгасан. Усны асуудлыг орон ...
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин, М.Энхцэцэг
Эрчим хүчний яамнаас 2019 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ жилийн зорилтын талаар өчигдөр танилцуул
2020-02-21
10:30
> Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг,Эрчим хүч
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин, М.Энхцэцэг
Эрчим хүчний яамнаас 2019 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ жилийн зорилтын талаар өчигдөр танилцууллаа. Тус яам 2020 оныг “Эрчим хүчний салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил” болгон зарлажээ. Өнгөрсөн онд Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа ухаалаг системд нэвтрүүлэх суурийг анхаарсан байна. Үүний хүрээнд энэ жилээс эрчим хүчний салбарт осол аваар гарахаас өмнө мэдээлэх, урьдчилан сэргийлэх автомат системд шилжихээр төлөвлөжээ. Салбарын сайдын мэдээлснээр ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд хүний нөөцөд анхаарч, ажиллах хүчийг цомхотгохоор болсон байна. Ө ...
Эх сурвалж: Монголын үнэн
2020 оныг "Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх" жил болгон зарлажээ. Энэ хүрээнд хийгдэх ажил болон зарим асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээ
2020-02-21
10:24
> Зам, Тээвэр
2020 оныг "Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх" жил болгон зарлажээ. Энэ хүрээнд хийгдэх ажил болон зарим асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-“Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх” жил болгон зарласан гэлээ. Энэ хүрээнд 2020 онд хүний нөөцийг хөжүүлэхэд ямар чиглэл барьж ажиллах вэ. Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин хэр их ажиллаж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар хүний нөөцийн тооны хувьд хэтэрхий данхайсан байдалтай байгаа. Жишээлбэл, 100-200 хүн ажиллах станцид 600-1000 хүн ажиллаж байгааг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд иж бүрэн автоматжуулсан систем буюу орчин үеийн өндөр технологи оруулж ирэх шаардлагатай байгаа юм. Өндөр хүчин чадал ...
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Улаанбаатараас Дарханы чиглэлийн 204 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгаж, хүлээлгэж өгөх ёстой билээ. Үүнтэй холбог
2020-02-21
10:17
> Зам, Тээвэр
Улаанбаатараас Дарханы чиглэлийн 204 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгаж, хүлээлгэж өгөх ёстой билээ. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.
-Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил хугацаандаа амжиж ашиглалтад орох уу?
-Уг нь, гэрээний хугацаа 2020 оны зургаадугаар сар юм. Бид нэгдүгээр сарын эхээр гүйцэтгэгч компаниудтай уулзаж, гэрээ дүгнэсэн. Дээр нь төлөвлөгөөгөө гаргасан. Төлөвлөгөөгөө ганцхан гүйцэтгэгч аж ахуйн нэгж биш туслан гүйцэтгэгч компаниудаас гадна хяналтын үүргийг гүйцэтгэж байгаа Энэтхэгийн компани нийлж гаргасан. Өдөр, өдрийнхөө төлөвлөгөөг гаргасан юм. Ингэ ...
УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын 2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлд орсон ярилцлагыг цувралаар хүргэж байна
З
2020-02-21
10:12
> Эдийн засаг, Худалдаа
УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын 2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлд орсон ярилцлагыг цувралаар хүргэж байна
Зөрчлийн хуулийг УИХ-аар нэлээд маргаантай хэлэлцсэн. Та Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад “торгох” гэдэг заалтыг эхний удаад “сануулах” гэдгээр солих ёстой гэж байсан?
-Aнх намайг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж ярьж байхад хүмүүс сайн ойлгохгүй байсан. Одоо ойлгож, дэмждэг болсон. Өнөөдөр намайг ганц өгүүлбэр хэлэхэд 10, 20 мянгаараа зөв гэж ойлгож байгаа юм. Тухайн үед нэг өгүүлбэр хэлэх бүү хэл, хэдэн өдөр, хэдэн арван хүнтэй маргалдаад ярьж байхад ойлгоогүй. Биед нь мэдрэгдээд махнаас нь чимхэхээр ойлг ...
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ноён БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ноён Чай Вэньруйг хүлээн авч уу
2020-02-21
10:11
> Гадаад харилцаа
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ноён БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ноён Чай Вэньруйг хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт ерөөв.
Монгол улсыг мэддэг туршлагатай дипломатч хүн томилогдон ирсэнд баяртай байна гээд томилолтын хугацаанд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байна. Хоёр талын хооронд шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудал, зөрчил байхгүй. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ард иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэж байгааг тэмдэглэхийг хүсч байна гэв.
Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
“Аварга малчин цолтой ойрын хамаатныдаа таван хонь тавьсан. Тэр айлын хотонд чоно ороод таван хонь унагаасан нь тавуулаа манайх байжээ” гэ
2020-02-21
09:27
> Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
> Эрдэнэс Тавантолгой
“Аварга малчин цолтой ойрын хамаатныдаа таван хонь тавьсан. Тэр айлын хотонд чоно ороод таван хонь унагаасан нь тавуулаа манайх байжээ” гэх онигоо ч гэмээр явдал бий.
Эмгэнэлтэй нь монголчуудын бие биедээ хүлээлгэдэг итгэлцлийн үнэн дүр төрх энэ л дээ. Яг энэ зангаараа компанийн хувьцаа гэдэг зүйлийг буруугаар ойлгон, тархиндаа буулгаад байх шиг. Хөрөнгийн зах зээл гадарладаг нэг хэсэг нь нийтлэг компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг зөрчиж ирснээс санхүүгийн сургамж авсан бол бүр мэдлэггүй хэд нь хувьцааг хамаатныдаа тавьсан хонь шиг л үзэх ойлголттой байна даа.
Монголчуудын арав гаруй жил сонссон болохоос нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч үзээгүй 1072 хувьцаа хэдхэн хоно ...
Эх сурвалж: Zindaa.mn, fact.mn
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны данс нээлгэхээр нэг брокерын компанид өдөрт 200 гаруй хүн дугаарлаж байсан нь саяхан. “Э
2020-02-21
09:23
> Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
> Эрдэнэс Тавантолгой
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны данс нээлгэхээр нэг брокерын компанид өдөрт 200 гаруй хүн дугаарлаж байсан нь саяхан. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс ирэх тавдугаар сард иргэн бүрд ногдол ашиг олгоно хэмээн зарлаад буй энэ үед брокерын компанид хэр ачаалал үүсээд буйг сурвалжиллаа.
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг 2.5 сая иргэнд хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож, хувьцааны дансаа нээлгэх гэсэн иргэд үе, үе брокерын компанийг ачааллаар дарах болсон. Одоогоор 1.8 сая иргэн дансаа нээлгээд байгаа бол 600 орчим мянган иргэн дансаа нээлгээгүй байгаа юм.
...
Эх сурвалж: News.mn, erennews.mn, MNB.MN