ОРОЛЦОГЧ: 8

Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэг гол асуудал бол замын уулзварууд нь хөрөөний ир шиг зөрчихсөн байсан. Тиймээс эхлээд эдгээр уулзварыг өргөтгөн шинэчлэж нэвтрэх чадварыг нь сайжруулахаар зорьсонХэрэв “Гудамж”-ийг орон сууцтай зүйрлэвэл тэр нь хотод амьдарч буй хүмүүсийн “Зочны өрөө” гэсэн үг. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн, суурьшлын бүсэд саад болдог хоёр том хүчин зүйл бий. Энэ нь төмөр зам, Туул гол хоёр ...

Замын хийцийн стандартаа өөрчилсөн ч нэг км зам барих өртөг нь бага хэвээр үлдсэн.Өнөөдөр нэг ч замын компани офистой болж чадаагүй байхад нэг баарны эзэн хэд хэдэн байшин барилга, машин тоног төхөөрөмжтэй болчихсон байх жишээтэй. Төрд бид өөрийн өртгийг санал болгох гэхээр хийвэл хий, үгүй бол бага үнэ санал болгосон өөр компанид өглөө гэсэн маягаар ханддаг. Ямар ч тооцоо судалгаагүй бага үнэ хэлсэнтэй нь гэрээ байгуулдаг....

Бетонон суурь хэтэрхий үнэтэй учраас одоо ашиглаж буй цементээр бэхжүүлсэн сууриа хэрхэн сайжруулж, эдэлгээг нь уртасгах вэ гэдэг дээр суурь судалгаанууд хийгддэг. Нэг компани замын бүх ажлыг хийх гэхээр хэтэрхий их зардал шаарддаг бөгөөд хөгжиж чаддаггүй талтай. Авто замын салбарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудаа тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх ёстой. ...

Замын салбарт барилгатай адил баталгаат хугацаа гэсэн зүйлийг хуульчилж өгөөгүй.Компаниудад тэр болгон ажил олддоггүй учраас захиалагчийн хэлсэн үнийг нь хянаж үзэлгүй, зураг төсөлтэйгээ ч танилцахгүй шууд ажлаа авчихдаг.Бидний хийх ёстой гол ажил нь өдөр тутмын засвар. ...

Тус яам энэ жилийн хувьд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар өнгөрөгч онуудад эхлүүлсэн он дамжин хэрэгжих нийт 1100 гаруй км авто замын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.Зөвхөн гүйцэтгэгчийг буруутгах нь өрөөсгөл, гэрээний талууд харилцан ойлголцож ажиллах нь юу юунаас чухал. Уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто зам, түүнтэй хо...

Авто замын чанар муу, хугацаандаа ашиглалтад ордоггүй, үнэ нь бага, идэж ууж байна гэсэн маргаан олон гардаг нь бүтэц, зохион байгуулалт оновчгүй, тогтворгүй байдагтай шууд холбоотойөнөөдөр 1км замын дундаж үнэ гэж гаргачихаад түүгээрээ бүх замаа үржүүлж замын төсөвт өртөгийг гарган төлөвлөж байна. Энэ бол маш буруу арга л даа. Гүйцэтгэгч өөрөө ямар нэгэн ажил авахаасаа өмнө захиалагчийн санал болгосон ажлыг батлагдсан төсвийн...

Намууд нь замаа өмчилж авдаг болсон. Манай намын зам, танай намын зам ч гэх шиг. Замд мөнгө олох гэсэн хүмүүс биш, сэтгэлтэй хүмүүс ажилладаг. Нэг км замыг 971 сая төгрөгөөр барих ёстой ч 531 сая төгрөгөөр барь гэж шахсанаас болж авто замын компаниудыг дампуурлын ирмэгт аваачсан. ...

Яагаад “Монгол улсын авто замын тухай хууль” биш “Монгол улсын авто зам, гүүрийн тухай хууль” гэж нэрлэж болохгүй гэж Бид өнөөдөр хүртэл байгаа зам, гүүрийнхээ засвар арчлалтанд шаардагдах нормативт хөрөнгийн 30-аад хувийг авч санхүүжин, шаардлагат засвар, арчлалтын ажлын 30%-ийг гүйцэтгэж үлдсэн 60%-ийг хийж чаддаггүйгээс зам маань ийм байдалд ороод байнаЭнд юуны өмнө суурин тосгонжилтын байрлах зайг хуулиндаа хатуу тусгаж х...

Эксперт Сэтгэгдэл
Ц.Амарсанаа Хуульч, Лектор

Зам бол үнэхээр хэцүү хэдэн тээврийн хэрэгслүүд нь тарж унаад дуусхаар болсон. Зарим талаараа жил болгон засаад хэдэн компани ажилтай л байдаг байх. Гэхдээ энэ бол нүд хуурсан асуудал байна. Хөдөө орон нутгийн хувьд зарим технологийн асуудлаа шийдмээр санагддаг. Хөдөө замд хурд ихтэй яваа машин нүх тойрох гэж их осол гарч байна. Эргүүлээд зам тавьсан компани тендер зарласан байгууллага хариуцлага хүлээхгүй л байна. Зам бол аюулгүй байдлын нэг талаараа баталгаа шүү дээ

2016.05.09

Авто замын салбар яавал хурдан хөгжих вэ

2015.02.22