Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл
Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл
Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл
8 метр өргөнтэй, 7 метр зорчих хэсэгтэй, 3 дугаар зэрэглэлийн 1 км замыг 971 сая төгрөгөөр барих ёстой ч Засгийн газар 531 сая төгрөгөөр барь гэж шахсан нь компаниудын хувьд жинхэнэ шок болов. Тендерийн хуулиараа хамгийн бага үнэ санал болгосон компанитай гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл хамгийн чанаргүй зам барих магадлалтай компанийг сонгодог. Харамч хүн арав дахин их төлдөг гэгчээр анхнаасаа нарийлж барьсан, эсвэл засахаас з...
ТЭЗҮ-г хийгээд, байгаль орчны үнэлгээг гаргаад, нарийвчилсан зураг нь бэлэн болчихсон байна. Засгийн газар команд өгөөд гүйцэтгэгчтэй гэрээ хийгээд ажлаа эхлэхэд бэлэн. Гэхдээ ноднин яагаад ажлаа эхлүүлж чадаагүй вэ гэдэгт нэг шалтгаан бий. Хятадын талын гаргасан үнийн санал манайхны зураг төсөлд тусгасан төсвөөс илүү гараад байгаа юм. Авилгатай тэмцэх газар, Аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ирж шалгасан. Өнгө...
Гудамж төслийн гол нь үр дүн нь иргэдийн алга ташилт байлаа. Өмнө нь яагаад заавал 100 метр илүү тойрч байж очих газраа хүрдэг байсныг ойлгохгүй байгаа юм.Олон иргэд өдөрт 3000-4000 төгрөгний бензин хийгээд явж байгаа. Тэд маань 100-200 метр илүү тойрохгүйгээр шууд явчихна гэдэг бол асар их мөнгийг нь хэмнэж байгаа хэрэгӨргөөгийн уулзвар 1,5 тэрбумаар боссон. Харин энэ бүтээн байгуулалт нь иргэдийн бензин шатахуун, автомашины...
Харин компаниудын оруулж ирж байгаа шинэ техник, технологийн шинэчлэлт дээр яамны зүгээс дэмжлэг үзүүлж стандартуудыг нь яаралтай баталж үнэлгээнд оруулж өгөх хэрэгтэй.Ер нь замын ажил их нарийн. Нийгмийн хандлага жаахан ташаа байдаг нь харамсалтай. Шороо асгаад л болох юм шиг санадаг. Харьцангуй монголын компаниуд сайн болж байгаа. Нүдэн дээр ил харагдаж байна. ...
Тухайн үед Бямбасүрэн гуай ерөнхий сайд замын санг бий болгох асуудлыг их сайн ойлгож, улмаар их хуралд лоббидож батлуулсан. Одоо шинэчлэлийн засгийн газар аймгуудын төвийг нийслэлтэй холбох гэж байгаа нь улсынхаа үндсэн гол замын сүлжээ араг ясыг босгох гэсэн зорилго. Өөрөөр хэлбэл улсын гол зам бол хүний артер судас л гэсэн үг.Гэхдээ тусгай зөвшөөрөл авсан нь 400 компани байгаа ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь 40....
Автозамчин инженерийн хувьд өнөөдрийн хөгжилд сэтгэл хангалуун байгаа ч авто замын салбарын бүтэц зохион байгуулалт, технологи, шинэ техник нэвтрүүлэх болон хамгийн гол нь хүний нөөцийн асуудалд санаа зовж байна.Хүний нөөцийн асуудлаа шийдвэл салбарын хүчин чадал нэмэгдэх нь ойлгомжтой....
Одоогоор тоотой хэдэн компаниудаас бусад компаниудын үйлдвэрлэлийн бааз, ажиллах боловсон хүчин сайн бэхжээгүй.Автозамын салбарын хувьд мэргэжилтэн бэлтгэх, ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх асуудлыг орхигдуулсаар ирсэн....
Хамгийн гол нь бодлогоо хэрэгжүүлэхдээ сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй байна.Энэ жил зургаан аймгийг нийслэлтэй холбох авто замын томоохон ажлыг эхлүүлсэн. Гэтэл одоогийн байдлаар дөрвөн аймаг нь ажлаа хийж амжихгүй гэдэг нь тодорхой.Тиймээс хамгийн түрүүнд бодлогыг авч үзэх ёстой. Эхлээд хоёр гуравхан асуудал дээр төвлөрье. Хариуцлагын тогтолцоо, хяналт, дотоод хяналт. ...
Авто замыг захиалагч нь дандаа улс орон, ард түмэн байдаг учраас зах зээлийн харилцаанд шилжих салбар биш. Ихэвчлэн татвар, зээл тусламжаар баригддаг. Үнэхээр урьд нь төр засгаас компаниудыг дэмжиж байсан уу гэвэл үгүй. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл тариаланчдыг их сайн дэмждэг атал тэднийг бизнесээ хийж, бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэхэд тусалдаг замын салбарыг ойшоолгүй явж ирсэн....
Өндөр хөгжсөн улс орнуудын 1800 жилийн авто замын салбарын хөгжилтэй, бидний 18 жилийн түүхийг харьцуулахад бид бас гавьяатай.Харин хөдөө орон нутгийн замын тухайд ярихад АЗЗА муу байгаа. Бараг эзэнгүй шахуу байна. Үүнд жил бүр төсөвлөгддөг АЗЗА-ны мөнгө хөрөнгө хаанаа ч хүрдэггүй нөлөөлдөг. Тухайлбал 100 км замын арчлалтад өгч буй улсын төсөв нь үсрээд аравхан км замыг засах дайны л мөнгө байдаг. Гадны орнуудын зам гялгар ха...
Одоогийн байдлаар төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 30 байгууллагад авто замчдын ҮЭ-ийн салбар хороод ажиллаж байна. Хамгийн чухал зорилтын нэг нь гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулах явдал.Гэхдээ Шинэчлэлийн засгийн газар гарснаас хойш төрийн өмчит компаниудад ҮЭ-ийг байх шаардлагагүй гэх хандлага бий болсон. Замчнаас нь эхлээд ажилласан учраас онцлогоо маш сайн мэдэрсэн. 2008 онд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тух...
Тооцоо нь асар чухал. Зам барих нь нэг талаар экологио эвдэж, өөрчилж байгаа гэсэн үг.Замын чанар зураг төслөөс шалтгаална. Би авто замын зураг төслийн салбарт 34 жил ажиллаж байхдаа долоон жилд нь яамны дэд бүтцийн хяналтын албанд байсан. Хэн нь ямар зам бариад яаж мөнгө идсэнийг нь бүгдийг нь мэднэ. ...
Жишээ нь бетон цутгалаа, бэхжилтийн хугацаа долоо хоног байдаг гэж үзвэл долоо хоногтоо л бэхжинэ шүү дээ. Үүнийг хоёр хонуулаад хугацаандаа баригдаад хийвэл тэр чанаргүй л болно.Ер нь замын ажил их нарийн. Нийгмийн хандлага жаахан ташаа байдаг нь харамсалтай. Нэг хэсэг гадны компани л сайн гэж Хятадын компаниар зам бариулах явдал их байсан. Гэхдээ монгол компаниудад зам өгөөд эхлэнгүүтээ хугацаагаар шахаад эхлэж байгаа. ...
Замын хувьд 2010-2012 онд 1400 км замыг улсын ашиглалтад оруулж байсан. Гэтэл 2013 онд нэг жилийн дотор 1700 км авто зам оруулсан нь их ажил хийгдсэн нь харагдана. Бид битум, замын тоног төхөөрөмжийг ихэвчлэн Орос, Хятадаас авдаг байсан бол одоо гуравдагч орон Солонгос, Японоос авч байна.2000 оноос өмнө СНЕП буюу Оросын норм дүрмийг орчуулж мөрдөж байлаа. Гэхдээ өнөөдрийн түвшинд замын олон улсын төсөл хэрэгжих болсонтой холбо...
Хүчитгэсэн дам нуруу гэдэг нь өндөр хүчин чадалтай арматурыг хэлдэг. Энгийн арматураас тав дахин илүү хүчин чадалтай бүтээгдэхүүн. Хасах 50 хэм хүрсэн ч асуудал гаргахгүй.Боловсон хүчний хувьд харьцангуй муу байгаа нь үнэн. Социализмын үед боловсорсон хүмүүс хөгшрөөд дууслаа. Одоо их сургуулиуд ерөнхий байдлаар зам барилгын инженер төгсгөдөг. Гэтэл гүүрийн ажил их нарийн.Гол нь багшлах боловсон хүчин бэлдэх асуудлыг энд ярих ...
Эксперт | Сэтгэгдэл |
---|---|
Дорждулам.Д
БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, БГД-ийн 4-р хорооны засаг дарга
|
Авто замын шинэчлэл бол иргэдийн хүсэн хүлээж байсан зүйл үүнийг яаж зөв үргэлжлүүлэх вэ гэдгийг л бодох хэрэгтэй... 2014.11.17 |
С.Очирбат
"Ай Си Ти Сайн Консалтинг" ХХК захирал
|
8. Сүүлийн жилүүдэд төр засгаас авто замын сүлжээг хөгжүүлэхэд онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлснээр авто замын их бүтээн байгуулалт өрнөж, улмаар манай орны нэг онцлог үзүүлэлт боллоо. Замчид, инженерүүд бид бүгд баяртай байна, манай орны нийт иргэд ч мөн адил. Хамгийн харамсалтай нь энэ их хөрөнгө оруулалттын үр ашиг хангалтгүй, зарим замууд дуусаагүй байхдаа эвдэрч эхэллээ. Хамгийн хоролгоонтой нь нэлээд олон чиглэлийн замын суурийг тэр чигт, нийтэд нь сольж байж сайжруулахгүй бол, өнгөц засвараар сайжруулах нь өнгөрсөн. Энэ бол маш их хөрөнгийг салхинд хийсгэж байгаа асуудал. Энэ нь төсөллөлтийн стандарт, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, замын үнэ өртөгийн болон ашиглалтын, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, даац хяналтын зэрэг олон талыг хамарсан маш хүнд асуудал. Улс төрчид 4 жилийг л хардаг, бүтээн байгуулалтын тоон үзүүлэлтийг чухалчидаг, энэ бол олон улсын жишиг. Энд мэргэжлийн инженерүүдийн дуу, хоолой, санал бодол маш чухал, үүнийг дамжуулагч, ойлгуулагч нь авто замын бүх шатны удирдлагууд болон төрийн бус байгууллагууд юм даа. Эд маш сайн ажиллаж дээрх дутагдлуудыг яаралтай засах шаардлагатай. 2014.11.11 |
Ч.Намшир
“Ти Ай Би” ХХК захирал
|
Зураг төслийн үнэлгээний асуудлыг шийдэж, нэмэгдүүлмээр байна. Одоо ирэх оны төсвийн төлөвлөгөөг хийж байна. Бид зургаа зураад, хяналтын төсөвт өгч байна. Зах зээлийн үнээр явмаар байна. Тэгэхгүй бол зах зээлээс хоцроод байна. Нэг км-ийг 530 саяар тооцож хийлгээд байгаа нь болохгүй байна. Хэрвээ ийм үнээр ажил зарласаар байвал Хятадууд л ажил булаагаад байх болно. 2013.10.21 |
Х.Хүрэлбаатар
ХЗТ Авто зам ХХК захирал
|
Тендерийг шударга явуулах хэрэгтэй. Бас шууд гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг компаниудад урилгаар өгөхдөө бүгдэд нь нээлттэй болгох хэрэгтэй. Хоёр гурван компанид өгчихөөр хэцүү юм. Нэг компани олон ажил аваад нэгийгээ ч хийж чадахгүй тохиолдол гарч байна. Үүнийг нь ажил аваагүй компаниар гүйцэтгүүлээд зөв хуваарилж, зохион байгуулах хэрэгтэй. 2013.10.21 |
Н.Мөнхбаясгалан
"Мөнхөд ашдын зам" ХХК захирал
|
Ерөнхийдөө манай салбарын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй компаниудыг зэрэглэл тогтоож, ангилья гэж ярьдаг. Техник технологи хүн хүч, төхөөрөмжтэй, чадалтай компаниудад зэрэглэл тогтоогоод 50 км зам барих чадвартай хичнээн компани байна, 30 км барих чадвартай нь аль нь вэ гээд зэрэглэл тогтоох талаар ярьдаг. Энэ бол төр засаг гэхээс илүү холбоод, замын салбарт ажиллагсдын тогтвор суурьшилтай, чадамжтай болж хөгжих нэг хэлбэр. Яагаад гэвэл тусгай зөвшөөрөлтэй компаниуд дотор техник, технологи, тоног төхөөрөмжгүй компани байдгийг нуугаад яах вэ. 200 компани бүгдээрээ тендерт оролцоод зам барих бололцоо байхгүй байгаа. Би Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг. Бид судалж үзэхэд инженер техникийн ажилчдын дутмаг байдгийг илрүүлсэн. Тухайлбал шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд ажил хийгээд нийт замын салбарт 500-гаад инженер байхад гүйцэтгэгч компанид 3-аас дээш замын инженер зайлшгүй байх ёстой. Нэг нь замын технологи хариуцсан, материалын инженер, хэмжилтийн инженер байх ёстой. Бодоод үзэхэд 500 инженерийг 200 компанид хуваахад яалт ч үгүй хүрэлцэхгүй байна. Миний бодлоор чадамжтай компаниудад зэрэглэл тогтоогоод ажил өгөх нь чанартай зам төдийгүй төр засагт хэрэгтэй. 2013.10.21 |
Л.Адилбиш
Соёмбот зам ХХК захирал
|
Дотоодын компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь төрийн бодлогоор хийх ажил. Томоохон төслүүдийг дандаа гадны компаниуд авч, дотоодынх нь жижиг ажил л хийж байна. Томорч чадахгүй байгаа нь бас тендерийн хуультай холбоотой. Хоёрдугаарт манай хучилтын замын дизайныг өөрчлөх шаардлагатай. 2013.10.19 |
Лхагвадорж.Н
"Гангүүр" ХХК ерөнхий инженер
|
Бид одоогийн байдлаар Баян-Овоогийн 210 км гүүрийг хүлээлгэж өгөөд байна. Замын салбар хөгжлийн замдаа орсон. Харин гүүр, замын бүтээц, хучилтийн зузааныг нэмэх хэрэгтэй. Таван см хучилтыг зузаан болгохгүй бол томоохон машин, механизмууд өнгөрөх даацын асуудал хэцүү болно. Түүнээс гадна шинэ гүүр барилаа гэхэд урсгал засварын хөрөнгийг нэмэх хэрэгтэй. Их өндөр өртгөөр баригдсан замыг хаяж болохгүй. 4-5 жилд ээлжит засвар хийж байх ёстой. Замын ажилчдын цалингийн асуудал. Одоогоор хөдөө өдөр шөнөгүй ажиллаад сарын 700-800 мянган төгрөг авах ажилчин олдохгүй болсон. Өнгөрсөн жил яриад 1,5 дахин нэмэх санал гаргасан ч одоогоор шийдэгдээгүй байна. 2013.10.12 |
Л.Санжаадорж
“Ялгуусан” ХХК захирал
|
Авто зам нэг километр зам барих өртөг бага байна. Бага хэвээрээ л байгаа. Олон жилийн турш л ийм байлаа. Ийм учраас замын компаниуд хэзээ ч дэвждэггүй, томорч чаддаггүй хэвэндээ л байгаад байдаг. Барилга, орон сууцны компаниуд болохоор үнээ өөрсдөө тогтоочихдог. Зам бол улсаас тогтоосон хатуу үнэтэй. Өндөр үнэтэй техникээр хийдэг. Төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй. Дэмжинэ гэж хэлж байгаа ч бодитой харагдсан зүйл алга. 2013.10.12 |