Б.Лувсан: Зам үнэтэй, зам үгүй бол бүр үнэтэй
Авто Замын Газрын Ахмадын Хорооны Тэргүүн, Зам тээврийн сайд асан /1989-1991 он/ Б.Лувсантай авто замын салбарын бодлого, хөгжлийн талаар ярилцлаа.
-Та энэ салбарт 51 жил ажиллаж байгаа хүн. Таныг сайдын алба хашиж, төр түшилцэж байх үед манай улсын авто замын бодлого ямар бодлого барьж байсан бэ?
Замыг таван жилээр төлөвлөдөг байсан. Гэхдээ тухайн үед замд төсөвлөх мөнгөгүй учраас замуудыг хэсэгчилж засч, сайжруулдаг байлаа. Тухайлбал хадлан, тариалангийн үе дөхөхөөр саадгүй ургац хураахын тулд машин явахад бартаатай уул давааг хэсэгчилж засна. Ерөнхийдөө тээврийн үйлйчилгээнд саад бартаатай хэсгүүдэд л замыг засдаг байлаа.
Авто замын салбар хөгжөөд 84 жил болж байна. Автозамчин инженерийн хувьд өнөөдрийн хөгжилд сэтгэл хангалуун байгаа ч авто замын салбарын бүтэц зохион байгуулалт, технологи, шинэ техник нэвтрүүлэх болон хамгийн гол нь хүний нөөцийн асуудалд санаа зовж байна.
Би 2009 онд Азийн хөгжлийн банкны хүсэлтээр авто замын салбарт судалгаа хийж, өнөөгийн байдал болон цаашдаа шийдвэл зохих асуудлыг гаргаж ирсэн. Үүний дагуу тус банкнаас манай улсад дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргасан.
-Судалгаанаас ямар дүгнэлт гарсан бэ. Зөвлөмжийг одоогийн засгийн газар хэрхэн хөтөлбөртөө тусгасан бол. Танд мэдэгдэж байгаа зүйл байна уу?
Энэ судалгаанаас үзэхэд салбарыг хөгжүүлэхгүй бол болохгүй гэсэн дүгнэлт гарсан.
Одоо бол бидний үеийнх шиг замд төсөвлөх мөнгөгүй гэхийн зовлон алга. Мөнгө байвал хийх ажил олдоно. Өнөөдөр улс орны хэмжээнд баригдаж байгаа замууд их байгаа нь сайн хэрэг. Гэтэл нөгөө талдаа гадны компаниуд зам их барьж байна.
Монгол компаний нэрээр орж ирээд Хятадууд зам тавиад байгаа юм. Монголын компаниуд голдуу жижиг ажлыг нь хийж байна. Азийн хөгжлийн банкнаас гаргасан зөвлөмжийг засгийн газар авч хэрэгжүүлж байгаа гэж боддог.
Уг нь улс орны замын салбарт их хэрэгтэй зөвлөмж болсон. Энэ зөвлөмж нь авто замын салбарын чадварыг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болсон. Үүндээ үндсэн дөрвөн асуудлыг хөндсөн.
Нэгдүгээрт авто замын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхийг нь бэхжүүлэх. 2009 онд замын салбарт ажиллаж байгаа инженер техникийн хүмүүсийн тоог 2016 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Хүний нөөцийн
Энэ жилийн байдлаар авто замын салбарт 8000 хүн ажилласан
асуудлаа шийдвэл салбарын хүчин чадал нэмэгдэх нь ойлгомжтой.
Хоёрдугаарт олон жилийн турш баригдаад, хаягдсан зам, байгууламжийг үндсэн хөрөнгө гэж үзээд эдгээрийн ашиглалтыг сайжруулах хэрэгтэй. Зам барьсны дараах арчлалт муугаас дахин барихад их хөрөнгө зарж байна.
Автозамын байгууламжид улсын үндсэн баялаг төрийн өмч. Энэ өмчийг эзэнтэй болгож, байнгын арчилгаа хийвэл өмч үр дүнгээ өгөх учраас үндсэн хөрөнгийн менежментийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн. Замын ашиглалтад орсон цагаас нь хойш нь арчилна гэсэн үг.
-Одоогийн байдлаар хорин нэгэн аймагт Авто зам, засвар арчлалтын төрийн өмчит компаниуд ажилладаг. Тэдний үйл ажиллагааг сайжруулна гэсэн үг үү?
Ашиглалтад байнгын хяналт тавиад, бүртгэл мэдээллийн нэгдсэн системд оруулж, орчин үеийн техникийн хүзүүлэлтээр үнэлэлт өгнө. Өөрөөр хэлбэл энэ жил хаана ямар замд нь урсгал засвар хийх вэ, аль зам нь ямар эвдрэлтэй байна гэдгийг үнэлж, засварыг хийнэ гэсэн үг. Хугацаанд нь засаад байвал үндсэн хөрөнгө хамгаалж, ашиглалтыг уртасгах боломжтой.
Улаанбаатараас Дархан хүртэл 260 км хар зам байдаг.
Дарханы хар замын эх орны дайны үед Оросын тусламжтай барьсан. Гэтэл замд их засвар хийлгүй байсаар 1970 онд бүр явах аргагүй болсон. Ингээд 1981 онд Оросын цэргийн байгууллагын хүчээр замыг шинэчилсэн. Үүнээс хойш бас л арчлалт өнгөлгөө, ээлжит засвар хийхгүй байсаар 2000 онд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар зассан.
Жилд бүрийн засварыг дутуу хийсээр одоо хүндрэлтэй байгаа.
-Салбарын хүчин чадал ямар түвшинг хэрхэн сайжруулах вэ?
Дунд хугацааны хөтөлбөрийн гуравдугаар энэ талаар тусгасан. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулсанаар үр ашиг нь дээшилнэ.
Социализмын үед замд оруулж байгаа хөрөнгийн үр ашгийг тооцдог байсан. Хичнээн хэмжээний хөрөнгөөр хэр их зам тавьсан гэдгийг балансаар хянана гэсэн үг. Одоо энэ тал дээр өрөөсгөл бодлого явуулж байна. Тендерийн аюул үүнд их нөлөөлж, хэн хамгийн бага үнийн санал гаргасан нь ажил авч, муу зам тавьж байна. Түүнчлэн мэргэлжийн ажилчин ховордсон. Хэдэн инженерүүдээ олон компани үнэ цохиж авч байгаа ч тэд хэрэг дээрээ бас чадвараараа гологддог.
Салбарын хүчин чадал бэхжиж байгаа ч замын байгууллага ганцхан зам барихгүй байна. Хиймэл байгууламж, гүүр хоолой, онгоцны буудлуудын зурвасуудыг хийж байна. Замын салбар ганцхан зам барилга барьдаг барилгүй дэд бүтцийг барьдаг болжээ. Төмөр замыг хүртэл барьж байна. Тэгэхээр цөөхөн хүн амтай, цөөн ажиллах хүчинтэй орны хувьд гаднаас ажилчид авахаас өөр аргагүй болжээ.
“дорогий дорог, без дорого еще дороже”
Хөтөлбөрийн дөрөвдүгээрт хэрэгжүүлэлт дээр хяналт тавих явдал. Таван жилийн өмнө тавигдсан зам өнөөдрийг хүртэл бусдыгаа зовоож, шүүмжлүүлсээр байна. Лүнгийн замыг Эрдэнэтийн гэх харьяалалтай, нэг ч удаа зам барьж үзээгүй шинэхэн компанид өгсөн гай нь одоог хүртэл арилаагүй. Тиймээс хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй. Ажлаа хийж, чанартай зам тавьдагт нь ажил өгмөөр байна.
Улаанбаатар хотод ажил явж байна. Олон компани байна. Шинэчилж байгаа зам их байна. Одоо энэ замаа байнгын арчилгаатай болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хөдөлгөөн дотор дороо эвдэрнэ.
Азийн хөгжлийн банкны тооцоогоор манай улсад жилд 40 сая төгрөгийг засвар арчлалтад зарцуулж байх ёстой гэсэн. Нэгэнт бий болсон хөрөнгөө сайн хамгаалахгүй бол их хөрөнгө зарж зам барих хэрэг байна уу гэдгийг бодмоор...
Оросоор “дорогий дорог, без дорого еще дороже” гэж үгтэй. Энэ нь “Зам үнэтэй, зам үгүй бол бүр ч үнэтэй гэсэн үг.