Онцгой байдлын ерөнхий газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025 2026 2027 2028 2029
Нийт 1049 мэдээ байна.
  • 01/08/16

    Утаа хэзээ арилахыг хэлэх боломжгүй

    ОХУ-ын Сибирьт гарсан түймрийн улмаас манай улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэг, түүний дотор нийслэл битүү утаанд дарагдаад хэд хонож байна. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас товч тодруулга авсан юм -Сибирьт их хэмжээний талбайг хамарсан түймэр гарсан байна. Үүний шалтгаан нь юу юм бэ? Энэ нь эль­нино гэх байгалийн үзэгдэлтэй холбоотой үүсч буй гамшиг юм. Тодруулбал, эквадорын бүс дэх далай тэнгис болон агаар мандлын хоо...
  • 28/07/16

    "Гамшигт өртсөн хүмүүсийг хэвийн амьдрал руу нь ху...

    БЕГ-аас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшиг, нэрвэгдэгсдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, газар дээрх нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал хэлэхдээ "Энэ жил 110 түймэр гарсан байна. Энэ зуны хувьд харьцангуй зуншлага сайтай байна. Нийт газар нутгийн 75 хувь нь зуншлага сайхан байна гэж хэлж болно. Гэхдээ гурван аймгийн зургаан суманд хуурайшилттай ...
  • 27/07/16

    Шинэхэн Улсын начин цол нэмлээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч, Онцгой байдлын дэслэгч Д.Анарыг өнөөдөр ахлах дэслэгч цолоор шагналаа. Цолыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал гардуулж өгсөн юм. Мөн энэ ...
  • 22/07/16

    Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын ав...

    Энэ жил Гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэж хөгжсөний  60 жил, спортын нэгдсэн ангилалд шилжсэний 45 жил, ГУТОТС-ын холбоо байгуулагдсаны 16 жил  зэрэг тэгш ой тохиож байгаа билээ. Энэ удаагийн Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнийг Булган аймагт 2016 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарсаны дагуу тус аймгийн Онцгой байдлы...
  • 20/07/16

    Үерт автсан 26 мянган ам метр талбайд халдваргүйж...

    Улсын онцгой комисс хуралдаж Баян-Өлгий аймагт ажилласан ажлын тайлан болон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх, хуваарилах үйл ажиллагаа болон авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Үерийн гамшигт нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна. Одоогоор 26 мянган ам.м талбайг 7.7 тн бо...
  • 20/07/16

    “Сод Монгол” групп 21 гэр хандивлалаа

    Иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, тус аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж илгээсээр байгаа билээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын “топ-100” компанийн нэг болох “Сод Монгол” групп Баян-Өлгийчүүдэд 21 гэр хандивласныг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар болон ОБЕГ-ын удирдлагууд хүлээн авлаа. Тус группын захирал Ц.Анандбазар “Тэнхлүүн явахад тэмээгээр т...
  • 20/07/16

    Эрэн хайх, аврах анги шинэ байртай боллоо

    Онцгой байдлын албыг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Эрэн хайх, аврах ангийн шинэ ажлын байр” төслийг амжилттай хэрэгжүүлж 2016 оны 7 дугаар сарын 15-ний билэгт сайн өдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Эрэн хайх, аврах ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Онцгой байдлын газр...
  • 20/07/16

    АСЕМ-ын уулзалтын үеэр Онцгой байдлын албаны нийт ...

    Ази Европын дээд түвшний XI уулзалтын үеэр Онцгой байдлын албаны нийт 1085 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллалаа. АСЕМ-ын үндсэн болон дагалдах арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газарт байрлах штабууд болон нэгдсэн хамгаалалтын байрла...
  • 19/07/16

    “Сайхан бүхэн санааных” аяны хүрээнд 15 сая төгрө...

    Баян-Өлгий аймагт байгаа гамшигт өртөгсдөд тусламж болгон, хүүхэд болон том хүний нийлсэн 15 сая төгрөгийн үнэ бүхий гутал хувцсыг ОБЕГ-ын хамт олонд хүлээлгэн өглөө. Энэ сарын 10-ны 17 цагийн үед Баян-Өлгийн аймагт их хэмжээний аадар бороо орж, үер буусны улмаас олон айл өрх орон гэргүй болж хохирсон билээ. Харин тэдэнд тусламж болгох үүднээс  S Outlet’s дэлгүүрийн хамт олон “Сайхан бүхэн санааных..” са...
  • 19/07/16

    Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо

    Хуралдаанаар Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Баян-Өлгий аймагт ажилласан ажлын тайлан, Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх, хуваарилах үйл ажиллагааны явц, тохиолдож байгаа гамшгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцлээ. 201...
  • 19/07/16

    S`Outlet дэлгүүрийнхэн Баян-Өлгийчүүдэд тусламж ил...

    Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас байгалийн гамшиг нүүрлэсэн. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлж, хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос тусламжийн цувааг хөдөлгөсөн билээ. Улмаар иргэд олон нийтийн дунд хүмүүн...
  • 19/07/16

    Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуу...

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/190 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав. Онцгой бай...
  • 19/07/16

    Онцгой байдлын аврагчид арав гаруй хүний амийг ава...

    -ОЙ ХЭЭРИЙН ЗУРГААН УДААГИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ- Онцгой байдлын албаны албан хаагчид баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллажээ. Үүний нэлээдгүй нь гол усанд хөл алдаж живлээ гэх дуудлага эзэлж байжээ. Аадар бороо, мөндөр орж үер буусны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд долоо болон 11 настай хоёр хүүхэд усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Баац...
  • 19/07/16

    Үерт автсан айлуудад шинэ суурьшлын бүсэд газар ол...

    Баян-Өлгий аймагт үүссэн үерийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа -Одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт нөхцөл байдал ямар байна вэ? Тус аймагт энэ сарын 10-ны өдөр 17.00 цагийн орчим гучин минут үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын I, VI, IX, XI багийн айл өрх үерт нэрвэгдэж, 18 байшин нурсан гэ...
  • 18/07/16

    Тусламжийн цуваа Баян-Өлгийд очлоо

    Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу  Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн...
  • 18/07/16

    Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хү...

    Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төслийг Японы Улсын олон улсын хамтын ажи...
  • 18/07/16

    Улсын Онцгой комиссоос эхний ээлжинд 70 гэр олгохо...

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиллаж байна.  Шуурхай ажлын хэсэг үерийн гамшгийн нөхцөл байдал, аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллаг...
  • 18/07/16

    Аймгийн Онцгой комисстой шууд холбогдож үүрэг чигл...

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон аймгийн Онцгой комиссын удирдлагатай цахимаар шууд холбогдон зарим үүрэг, чиглэлийг өглөө. Видео хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ГУСГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан нар оролцлоо.
  • 18/07/16

    Иргэд ухамсаргүй үйлдлээсээ болж усанд осолдох нь ...

    ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээс голын усны түвшин нэмэгдсэн эсэх болон Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн тухай зарим зүйлийг тодрууллаа.  -Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар бороо орсон. Борооны улмаас хэд хэдэн голын усны түвшин нэмэгдэж, аюултай байдал үүссэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ямар голын усны түвшин нэмэгдсэн бэ? -Үндэсний ба...
  • 08/07/16

    Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргү...

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Удо Хэлгэ Фоксийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр бригадын генерал Т.Бадрал Монгол орны усанд эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, чадавхийн талаар ноён Фоксод танилцуулж, цаашид тус олон улсын холбоотой усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтра...
Нийт 53 хуудас/1049 мэдээ