
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийт 2002 мэдээ байна.
-
06/04/17
Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг хүлээн...
НИТХ-ын дарга Ц.Сандуй Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилга барих газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн талаар ярилцав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж ба... -
05/04/17
С.Мөнхчулуун: НИТХ-ын дэгийг өөрчлөх шаардлагатай
НИТХ-ын 8 дугаар чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдах ёстой байсан боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр НИТХ-ын сар бүрийн хуралддаг чуулганыг жилд 2 удаа болгож өөрчлөх АН-аас тавьсан саналд шүүмжлэлтэй хандав. -
05/04/17
Эргүүлийн албан хаагчдын хүчийг зузаатгана
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 800 гаруй эргүүлийн албан хаагч ажиллаж байна. Эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа жолооч, хэв журмын офицер, телекамерын жижүүрийн цагдаа гээд өөр өөрсдийн чиг үүрэг үүрэгтэй албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажилладаг. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргийн гаралт, эрүү хэв журмын нөхцөл байдалд үнэ... -
04/04/17
Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 30 хувийг хулгай...
Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 233 хэрэг буюу 7,2 хувиар буурчээ. - Нийт хэргийн 1553 буюу 52 хувь нь хөнгөн, - 1227 буюу 41,1 хувь нь хүндэвтэр, - 153 буюу 5,1 хувь нь хүнд, - 54 буюу 1,8 хувь нь онц хүнд хэрэг эзэлж байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад хүнд гэмт хэрэг 2 хувиар өссөн. Хөнгөн гэмт хэрэг 0,6 хувь, хүндэвтэр гэмт хэрэг 15 хувь, онц хү... -
03/04/17
Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Дэлхийн банкны төлөөлөгчид болох Техникийн туслалцааны багийн удирдагч, Доктор Чен Ян, Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тэргүүлэх зөвлөх, Доктор Ольга Каганова, Дэд бүтцийн бодлогын зөвлөх Б. Халиун, Судалгааны шинжээч Д.Баттуяа нарыг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын т... -
31/03/17
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 8-р хурал...
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд болсон боловч Ардчилсан намын бүлгээс завсарлага авлаа. Хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулж Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг... -
30/03/17
-
30/03/17
НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна. Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаары... -
30/03/17
Аз жаргалтай байх нэг үзүүлэлт: Аюулгүй орчин бүрд...
Аз жаргал, аз жаргалтай байна гэдэг харьцангуй ойлголт. Олон улсад аз жаргалыг төрөл бүрийн аргаар хэмждэг. Өргөн утгаараа нь авч үзвэл ямар байр, сууцанд амьдардаг болох, гэрлэсэн үү эсвэл ганц бие үү, ажил, сургуульдаа ямар унаагаар явдаг, жилд хэдэн удаа аялж байгаа эсэх нь аз жаргалтай байхын нэг үндэс болдог байна. Мөн ямар хоол хүнс түлхүү хэрэглэдэг, цахилгаан бараа, тавилга, үнэт эдлэл зэрэг өдөр тутмын хэрэглээнээс бу... -
28/03/17
НИТХ-ын дарга ОХУ-ын ЭСЯ-ны Атташетай уулзлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайловичт уулзлаа. Ялалтын баярын 72 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцлаа. ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээг НИТХ-ын даргад танилцуулав. ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайлович хэлэхдээ “Яла... -
28/03/17
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь 2017 нэгдсэн з...
Нэгдсэн зөвлөгөөнд нийслэлийн удирдлагууд болон есөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөгөөний төлөөллүүд оролцлоо. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурорын газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөний зорилго нь гэмт хэргээс у... -
27/03/17
Нийслэлийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид ХУ...
Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзалт зохион байгуулж тус тусын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр нэр дэвшигчид Монгол улсыг Ардчилсан төрт улс болгохын төлөө хэрхэн хүчин зүтгэж байснаа дурсахаас гадна цаашид намаа улам бат суу... -
25/03/17
НИТХ-ын дарга Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн...
Монголын Үндэсний Олимпийн хорооны 7 дугаар чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх 4 жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал... -
22/03/17
Мэндчилгээ
Монгол Улсын нийт казах иргэд ээ! Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг болон нийслэл Улаанбаатар хот, бусад аймаг, хот суурин газарт оршин сууж буй нийт казах иргэд Та бүхэнд Улаанбаатар хотын оршин суугчдын өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ам бүлээрээ, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, зол хийморьтой, амар амгалан,... -
20/03/17
Ц.Сандуй: Эдийн засгийн боломждоо тулгуурлан бүх х...
УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар болон бусад холбогдох албаныхан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ц.... -
20/03/17
Зарим офицер, ахлагч нарыг шагнаж урамшууллаа
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим офицер, ахлагч нарыг нийслэлийн болон төрийн одон медалиар шагнав. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргы орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүн... -
18/03/17
Мэндчилгээ
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг тань талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын иргэн болж төрсөндөө ямагт бахарх... -
17/03/17
Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн иргэд амьдрах о...
Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэдтэй уулзаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тайлагналаа. Иргэдийн хувьд Засгийн газрын гишүүд тосгоны иргэдийн амьдралтай газар дээр нь ирж танилцаж байгаад талархсанаа илэрхи... -
17/03/17
Ц.Сандуй: Нийслэлчүүдийнхээ өмнө өндөр ёс зүйтэй, ...
Өнөөдөр Нийслэлийн МАН-ын байгууллагын идэвхтэн сонгуультны гурав дахь удаагийн зөвлөгөөн болж өнгөрлөө. Уг зөвлөгөөний ач холбогдол нь тус намын хорооноос 2017 оныг Сахилга хариуцлагын жил болгон зарлаж намын идэвхтэн сонгуультан, Бага хурлын болон намын хорооны гишүүдийнхээ үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг ийнхүү эхлүүлээд байгаа аж. Мөн тэд энэ оны сонгуулийн үр дүнд намаараа ү... -
07/03/17
С.Мөнхчулуун: Э.Бат-Үүл нар сонгуулийн ажлаа өчигд...
Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой үнэн бодит мэдээлэл хүргэхийн тулд өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ж.Батсайхан нар хэвлэлийн хурал хийлээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жил явагдсан сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн зарим тойрогт болсон маргаантай холбоотойгоор Захиргааны хэргийн болон Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан байдаг....
Нийт 101 хуудас/2002 мэдээ