Эрүүл мэндийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Т.Мөнхсайхан

Эрүүл мэндийн сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 1711 мэдээ байна.
  • 27/03/23

    Оюутнууд эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэгт хамр...

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулсан “Student day” өдөрлөг МУИС-д болсон юм. Энэ арга хэмжээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар оролцож оюутнуудын Засгийн газраар шийдүүлэхийг хүсч илгээсэн саналуудаас эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа хэллээ. Хамгийн олзуурхууштай нь оюутнууд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлуу...
  • 24/03/23

    С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд шин...

    УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн  үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ талаар танилцууллаа.
  • 24/03/23

    Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх ...

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг өнөөдөр МУИС-д зохион байгуулав. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-...
  • 22/03/23

    “Эмчээ сонсъё” уулзалт эхэллээ

    Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй асуудлыг сонсч, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлд санаа оноог нь авах зорилго тавьсан. Хувийн хэвшлийн томоохон эрүүл мэндийн байгууллагууд дэлхийн дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, олон улсын чанарын стандарт шаардлагыг хангах, үйлчилгээний соёлыг сайжруулахад салбартаа манлайлж байгаа гэдэг утгаар нь ...
  • 21/03/23

    Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэн...

    "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх" салбар дундын хэлэлцүүлэг боллоо. Энэ нь 2023 он гарснаас хойш гурван яамны хамтарсан гурав дахь удаагийн уулзалт юм. Тус бүрд нь хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хэрхэн давхцуулахгүй хамтарч, уялдаа холбоотой ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч буй боловсрол, эрүүл мэнд, халамжийн цогц платформ бий болгох зорилготой аж. Хэлэлцүүлгийн Эрүүл мэндийн яам, Хөд...
  • 20/03/23

    Эмийн салбарынхантай уулзлаа

    ЭМ-ийн сайд С.Чинзориг эмийн салбарынхантай өглөөний уулзалт хийж эм хангамжийн салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцаж байна. Иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой асуудал байнга гардаг. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд эм, тарианы үнэ дунджаар 40 хувиар өссөн. Үнэ өсч буй шалтгааныг нарийвчлан судлах шаардлага байгаа юм. Өнөөгийн байдлаар манай улсын эм хангамжийн салбарт тусгай зөвшөө...
  • 15/03/23

    Хаврын чуулганаар эрүүл мэндийн салбарын хэд хэдэн...

    УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэх хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг багц хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлахаар төлөвлөж байг...
  • 10/03/23

    МҮОНРТ-тэй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмж...

    Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлд МҮОНРТ-тэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүн амын 30 хүрэхгүй хувь хамрагдсан байгаа ч цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн бүх хүмүүсийг хамруулах зорилготой ажиллаж байна. Эрт илр...
  • 09/03/23

    Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дуранг...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн д...
  • 09/03/23

    Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ,...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм...
  • 07/03/23

    С.Чинзориг: 0-17 насныханд фторт түрхлэг түрхэж, ш...

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Засгийн газрын хуралдаанд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгооны талаар танилцуулсан. Нэг жилийн хугацаанд 860,000 иргэн уг үзлэгт хамрагдсан байна. Тэдний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 30 орчим хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа юм. Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын болон зүрх судасны...
  • 07/03/23

    ЗӨСҮТ-ий санхүүжилтийг тодорхой хувиар хассан нь ү...

    Манай улс зоонозын өвчний эрсдэлтэй оронд тооцогддог бөгөөд жилийн дөрвөн улиралд ачаалал буурдаггүй, хавар дөрөвдүгээр сараас эхлээд хээрийн тандалтад явдаг цаг наргүй ажилтай энэ байгууллагын хувьд улсын төсвөөс санхүүждэг ч улс орны эдийн засаг, санхүүгийн байдал, Төрийн хэмнэлтийн хуультай уялдан төрийн байгууллагын санхүүжилтийг тодорхой хувиар хассан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хумьж, хүндрэл учруулж буй...
  • 02/03/23

    Эрүүл мэндийн салбарын ҮЭХ-той хамтарч ажиллана

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцлоо. Тус холбооны зүгээс салбарын ажиллагсдын суурь цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор лавлагаа шатны том эмнэлгүүдээс бусад дүүрэг, аймаг, сумын эмнэлгүүдэд үндсэн цалинг нэмэх боломж олдохгүй байгаа ...
  • 17/02/23

    Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг хөгжүүлэхэд эрүүл мэнд...

    Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган гэсэн байнга оршин суугчийн тоо нь 10 мянга давсан, дээр нь ирж очих хүн олонтой зургаан сум нэгдсэн эмнэлэгтэй. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эдгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн салбарын шинэчлэл орон нутагт хэрхэн хүрч буй болон хөдөөгийн хүн амд эмнэлгий...
  • 16/02/23

    Тандан судалгаа, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх...

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөнтэй уулзаж, хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах, халдварт өвчний тандалт судалгаа, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлынх нь тухай мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлынх нь гарц шийдлийн талаар ярилцсан юм. Юуны өмнө гурван жил гаруй үргэлжилсэн Ковид-19 халдварт цар тахлын хүнд хэцүү цагт эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахаас үл эмээн ха...
  • 16/02/23

    Хорт хавдрыг ялсан эрэлхэг бяцхан баатрууд

    Өнөөдөр хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Манай улсад 2017 оноос хойш тэмдэглэж энэ өдрөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг хавдар судлалын тасагт зохион байгуулсан “Эрэлхэг баатрууд” өдөрлөгт оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрэлхэг баатрууд” арга хэмжээнд хорт хавдраа ялан дийлсэн бяцхан баатрууд, тэдний ар гэрийнхэн оролцож, хорт хавдартай х...
  • 14/02/23

    Эмийн чанар болон үнэтэй холбоотой зохицуулалтыг х...

    Засгийн газрын 2021 оны шийдвэрээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхантай уулзаж үйл ажиллагаатай нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа. Хүний амь нас, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй энэ газар байгуулагдаад хоёр жилийн нүү...
  • 10/02/23

    Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар...

    Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар санал танилцуулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээндээ Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн барилга байшинтай болгон өргөжүүлэх асуудлаар санал солилцож барих боломжтой газрыг нь үзлээ. Тус эм...
  • 10/02/23

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НЭМҮТ-д ажиллав

    УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын байгууллагууддаа ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын хамт тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож шийдэх гарц гаргалгааны талаар санал солилцож байна. Сайдын алба хүлээж авснаас хойш Хэнтий аймаг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилласан тэрбээр өчигдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, судла...
  • 09/02/23

    С.Чинзориг: Дөрөвдүгээр эмнэлгийг төр худалдаж авб...

    Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцлаа. -Манай улсад хавдрын өвчлөл замаа алдлаа. Хавдрын эмнэлэг ч ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Та өнгөрсөн долоо хоногт Хавдар судлалын үндэсний төв(ХСҮТ)-ийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ тус эмнэлгийг шинэ байртай болгох асуудлыг Засгийн газарт оруулна гэж байсан. Хамгийн ойрын хугацаанд биелэх боломжтой ямар хувилбар байна вэ? -Ер нь хавдрын эмнэлгийг шинээр барих, өргөтгөх а...
Нийт 86 хуудас/1711 мэдээ