Эрүүл мэндийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Т.Мөнхсайхан

Эрүүл мэндийн сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 1711 мэдээ байна.
  • 29/06/23

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай...

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр (2023.06.28) Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар: Улсын Их Хурлаас 2012 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүү...
  • 16/06/23

    Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны үр дүнгийн талаар ...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ дахь цөөнхийн бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуусан "Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар" мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцууллаа.  Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд с...
  • 06/06/23

    Эрүүл мэндийн даатгалын сангаас ерөнхий нэршлийн 1...

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2023.06.06) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2022 оны тайланг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд тайланг тус Зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Эрүүл мэндийн даатгалын сан 2022 онд нийт 1,224.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, батлагдсан төсвийн төлөвлөгөө 84.4 хувиар гүйцэтгэжээ. Зарлагын хувьд эрүүл мэндии...
  • 30/05/23

    Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцов. Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 ...
  • 22/05/23

    Эмч, сувилагчийг чадавхижуулахад хамтран ажиллахыг...

    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Элчин сайд Зафер Атеш Монголд томилогдож ирээд хоёр жил болж байгаа бөгөөд манай улсын талаар харьцангуй ойлголт сайтай болсон нэгэн юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаа 1969 оноос эхлэлтэй ч түүх соёлоороо хэдэн зу...
  • 19/05/23

    Монгол-Туркийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллага...

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-гаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэ...
  • 18/05/23

    С.Чинзориг: Банкууд малчдыг зээл авахаар малаа инд...

    УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  УИХ-ын гишүүн С.Чинзориг: Арилжааны банкнаас малчид зээл авахаар малчдыг даатгалд заавал хамруул хэмээн шахаж байна. Ингэх шаардлага байна уу. ...
  • 15/05/23

    С.Чинзориг: Эхлээд сумын сувилагчдын үндсэн цалинг...

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд дэвшүүлж талархал илэрхийллээ. Сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг дүгнэн ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлон зөвлөлддөг уламжлалтайг онцлоод энэ уламжлал жилээс жилд улам өргөжиж, энэ онд сувилагчдын өдрийг угтан улс орон даяар “Сувилагчаа сонсоё” хэлэл...
  • 13/05/23

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар иргэд са...

    Зүүнбаян-Улаан сумын иргэдтэй хийх уулзалт эхэллээ. Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрийг танилцуулахын хамт УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдээс санал бодлыг сонсох юм.
  • 12/05/23

    Эмийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтын дүнг тан...

    Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээний дүнг танилцуулах хурал ЭМЯ-нд боллоо.
  • 10/05/23

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх...

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс болон БНХАУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын хүнд үед БНХАУ-аас үзүүлсэн тусламж дэмжлэг цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулахад...
  • 05/05/23

    С.Чинзориг: Сүүлийн 30 жил хувийн хэвшилд даатгаад...

    Дэлхий нийтэд хуурамч эмийн асуудал “ Аюулын харанга” дэлдэж байгааг НҮБ-аас мэдээлж, үүний эсрэг арга хэмжээг зохион байгуулсаар байна. Манай улсад ч энэ асуудал бодитоор нүүрэлснийг олон жишээнээс бэлхнээ харж болно. Тухайлбал энгийн ханиаданд хамаг мөнгө, санхүүгээ үрдэг, янз бүрийн үнэтэй олон эм авч хэрэглээд үр дүн гардаггүй, эцэст нь хүндэрдэг. Үүнийг захын хүн хэлнэ. Эм гэдэг үндэсний аюулгүй байдалтай холб...
  • 03/05/23

    С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын хүний нөөц,...

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, эрүүл мэндийн салбарт нийт 63340 хүн ажиллаж байгаагийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд, 24.7 хувь нь эмч байгаа талаар дурдаад, манай улсад эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч оногдож байна гэсэн юм. Энэ үзүүлэлт олон улсын жишигт 1:3 буюу нэг ...
  • 02/05/23

    “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тулгамдсан а...

    “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг, сургалтыг Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран  зохион байгууллаа. Өнгөрөгч бямба гариг /2023-04-29/-т болсон уг хэлэлцүүлэгт 21 аймгийн 331 сумын ЭМТ-ийн төлөөлөл 290 шахам хүн оролцсон. Хэлэлцүүлэг сургалтад оролцогчдод ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны...
  • 01/05/23

    Өрхийн эмнэлгийн 30 эмчтэй уулзаж, тулгамдаж буй а...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч нартай “Өглөөний уулзалт” хийлээ. Энэ үеэр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, эрүүл м...
  • 21/04/23

    Дэлхийн 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа проте...

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британид үүрэг гүйцэтгэсэн туршлагатай дипломатчийн хувьд Монгол-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж явдаг нэгэн. Тэрбээр энэ удаа Эрүүл мэндийн сайдт...
  • 19/04/23

    С.Чинзориг: Хүүхдийн сан улаан бурхан өвчний нэмэл...

    Өнгөрсөн онд дэлхийн 182 улс оронд улаан бурхан өвчний 172 084 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны өвчлөлөөс гурав дахин их гэсэн үг бөгөөд он гарсаар эхний гурван сарын байдлаар улаан бурхан өвчний 22 510 тохиолдол дэлхийн 103 оронд бүртгэгдсэн байна. Тэдгээрээс Энэтхэг, Иемен, Сомали, Зимбабе, Пакистан, Этиоп, Индонез, Нигер, Ангол, Конго, Афганистан, Филиппин, БНХАУ, ОХУ зэрэг 10 гаруй улсад дэгдэлт хэлбэрээр гарч байна. Дэл...
  • 04/04/23

    НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллана

    ЭМЯ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх Эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хөгжлийн үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөг баталж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комплан нар өнөөдөр /2023-04-04/ гарын үсэг зурлаа. НҮБ-ын Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хам...
  • 03/04/23

    Иргэдтэйгээ эргэх холбоо тогтоож, тэднийг өвчнөөс ...

    Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнд оролцлоо. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулдаг энэхүү зөвлөгөөнд хот, хөдөөгийн өрхийн эрүүл мэндийн 203 төвийн удирдлагууд оролцож ажлын үр дүнг хэлэлцэн, алдаа оноогоо ярилцаж, энэ онд төр, засгаас болон ЭМЯ-наас хэрэгжүүлэх бодлого шийдвэртэй танилцахаас гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдээс иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгэ...
  • 28/03/23

    26 сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд 5.6 төг...

    Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн явц, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулах төсөв зардлыг жил тутам улсын төсөвт нэмж суулгаж байгаа боловч эмийн үнэ өссөөр байна. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд...
Нийт 86 хуудас/1711 мэдээ