Эрүүл мэндийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
С.Чинзориг

Эрүүл мэндийн сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1580 мэдээ байна.
  • 10/03/20

    Д.Сумъяабазар: Шатахууны ханган нийлүүлэлт хэвийн,...

    Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд шатахуун худалдан авч, урт дараалал үүсгэж байгаа талаар мэдээлэл бий. Тэгвэл шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн өдрүүдэд уналттай байна. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн бай...
  • 10/03/20

    Д.Сарангэрэл: Орчуулагч, жолооч, KFC-гийн ажилтан ...

    Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.  Тухайн иргэний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн хүртэл коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй байлаа. Харамсалтай нь гаднаас зөөвөрлөгдөн бүртгэгдлээ.  Тухайн иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр бие зарайгаад байна гэсэн өгүүлэмжтэй кэмпийнхээ эмчид хандсан. Ха...
  • 10/03/20

    Д.Сарангэрэл: Францын иргэнд өөрийгөө 14 хоног тус...

    Улсын онцгой комисс өнөөдөр өглөө яаралтай хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Мөн Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл өглөө.  Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө 02:00 цагт гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага хамтарч ажилласан. Өнөөдөр өглөө 06:00 цагт УОК хурал...
  • 10/03/20

    Монголд ирсэн Францын иргэнээс коронавирус илэрлээ

    УОК өнөөдөр өглөө яаралтай хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Мөн Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин “Урьд шөнө 02:00 цагт гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага хамтарч ажилласан. Өнөөдөр өглөө 06:00 цагт УОК хуралдаж, шийдвэрүүд гарга...
  • 06/03/20

    ЭМ-ийн сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д. Сарангэрэл мэ...

    Монгол Улсынхаа хүн амын талаас илүү хувийг эзлэн эх орон, өрх гэрийнхээ тэгш сайхан амьдралын эзэгтэй болсон эмэгтэйчүүд Та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улс орныхоо тулах баганын нэг нь болсон эхчүүд, эмэгтэйчүүдээ төр засаг бодлого чиглэлийнхээ төвд байлгаж тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж буй билээ. Туха...
  • 05/03/20

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний шигдээсийн төв...

    УНТЭ-т зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг шинээр үүсгэн байгуулж байна. Зүрхний эмгэг судлалын тасаг нь нийт 40 ортой бөгөөд Зүрхний шигдээсийн нэгж нь 10 ортойгоор үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Зүрхний эмгэг судлалын тасагт шигдээсийн эрчимт эмчилгээ, шигдээсийн эрчимтийн дараах хэсэг, зүрхний эмгэгийн эрчимт эмчилгээ, эмийн эмчилгээний гэсэн үндсэн хэсгүүдэд үйл ажиллага...
  • 03/03/20

    Д.Сарангэрэл: Нэг ч төгрөгийг үрэгдүүлэхгүйгээр эз...

    Коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд иргэд, ААН-үүд хандив өргөсөөр байна. Тухайлбал, “Голомт” банк 100 сая, “Бичил глобус санхүүгийн нэгдлээс” 33 сая, Ардын эмч Н.Баасанжав, зүрхний мэс засалч “Ач” анагаах ухааны их сургуулийн нэрийн өмнөөс таван сая,  хамгаалалтын 20 хувцас хэрэглэл, Хан-Уул дүүргийн ахмадууд мөнгөн тусламжийг ЭМ-ийн сайд Д...
  • 02/03/20

    Баярлалаа, Д.Сарангэрэл сайд аа

    Шинэ төрлийн коронавирусний халдвар өмнөд хөршид гарснаас хойш цар тархалт нь буурахгүй байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд олон улсын хурал цуглаанаас эхлээд олныг хамарсан үйл ажиллагаануудыг цуцлаад байгаа юм. Монгол Улсын тухайд вирусний халдвар бүртгэгдээгүй ч өвчлөл өндөр тархах магадлалыг тооцож, Монгол Улс бэлтгэлээ сайтар базаахыг ДЭМБ зөвлөсөн.   БНХАУ-д дэгдсэн уг өвчин цар тахлын хэмжээнд х...
  • 20/02/20

    Цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэв...

    Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Хэрэв халдвар бүртгэгдсэн тохиолдолд тархах өндөр эрсдэлтэй гэдгийг салбарын яамнаас анхааруулав. Тиймээс удахгүй болох цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж зөвлөлөө. ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар корона...
  • 20/02/20

    Их аварга Д.Дагвадорж нэн шаардлагатай эмнэлгийн х...

    Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэлийг ЭМЯ-нд хандивласныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тэрбээр эдгээр хамгаалалтын хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулсан мэдээлсэн юм. Түүний туслах Д.Долгормаа, “Монгол Улсад &ldquo...
  • 20/02/20

    ЖАЙКА 44600 эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа

    Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгслийн хувцсыг Монгол Улсын Засгийн газарт гардуулан өглөө. Тодруулбал, ЖАЙКА олон улсын байгууллагаас амны хаалт, бээлий 34 мянга, хамгаалалтын хувцас зэрэг 44.600 ширхэг эм эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөв. Тодруулбал, нарийн шүүлтүүртэй маск 1890, бээлий 34 мянга, малгай 8100, халат 65, комбинзон 2...
  • 19/02/20

    БНПУ-ын эмийн бүртгэл, бүтээгдэхүүн нийлүүлэх асуу...

    Мөн энэ өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар манай улсын талаас цаашид БНПУ-ын эмийн бүртгэл, бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг дэмжиж ажиллах, хоёр улсын эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг...
  • 18/02/20

    АНУ шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр дэмжин тусла...

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзах үеэр, АНУ-ын талаас коронавирусний халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийллээ. Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа талаар са...
  • 17/02/20

    У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэ...

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав. Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад  2020 оны нэгдүгээ...
  • 17/02/20

    Д.Сарангэрэл: Одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол ...

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УРИАЛГА гаргасан байна. Тэрбээр “Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Шинэ коронавирусын халдвар хэзээ намжих нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г: - Улс орон бүр КОРОНА вирусыг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно гэдгийг анхаарууллаа. Төр, засаг шуурхай шийдвэрүү...
  • 13/02/20

    Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн д...

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилтай танилцлаа. Тус эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн тасгийг 2019 оны сүүлээр иж бүрэн завсарлан шинэчилж, олон улсын стандартад нийцсэн, үйлчлүүлэгч болон эмч, ажилчдад тав тухтай орчныг бүрдүүлэн шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлжээ. Энэхүү засварын ажил хийснээр дурангийн бохир цэвэр урсгалтай, хянах өрөөтэй, ариутгалын ...
  • 12/02/20

    ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгсэлийг гардуулж өгл...

    Манай улсын хувьд шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах,  халдвар гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Өнөөдар  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, ам...
  • 11/02/20

    Д.Сарангэрэл сайд Дэлхийн банкны Монгол Улс дахь С...

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ Коронавирүсийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний талаар болон хамтран хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн явцын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ Коронавирүсийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээ...
  • 10/02/20

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Цагаан сарыг цуцла...

    Улсын  Онцгой комисс өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр  хуралдаж цагаан сарыг гэр   бүлийн хүрээндээ цомхон  тэмдэглэхийг зөвлөсөн  билээ. Тэгвэл Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл  Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг  иргэний хувиар гаргаж буйгаа /2020.02.08/-ны өдөр өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ. Тэрээр " Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань...
  • 07/02/20

    Олон улсын эрүүл мэндийн баг шинэ коронавирусийн а...

    Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа шинэ коронавирусийн халдварын асуудалтай холбогдуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтарсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн яам дээр зохион байгуулагдсан тус уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн 22 байгууллагын 27 төлөөлөгч оролцлоо. Ту...
Нийт 79 хуудас/1580 мэдээ