Сангийн яам
Нийт 920 мэдээ байна.
-
18/12/14
Сангийн сайд 320 хүртэлх тэрбум төгрөгийн бондын э...
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төслийн танилцуулгыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Тэрбээр 2014 оны төсвийн орлого 206.2 тэрбум төгрөгөөр тасарч байгаагаас төлөвлөгөөт өр төлбөрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд тус сангийн 2012 оны төсөв... -
18/12/14
Ж.Эрдэнэбат: Өндөр хүүтэй мөнгөөр зам барьдаг улс ...
Масс телевизийн ярилцлагын цагт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцлоо. -Төсвийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар ямар байна вэ ? Ажлаа аваад тав гаруй хонож байна. Энэ хугацаанд төсвөө тодотгосон. Учир нь бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор бүх юм тодорхойгүй болсон. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголыг бүтцийн өөрчлөлттэй холбон хийлээ. Төсвийн нөхцөл байдал хүнд байна. Орлого 83 хувьтай, Зарлага, санхүүжилт 86 ... -
16/12/14
НББСШУБХ төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгий...
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.12.16/ хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хоро... -
16/12/14
400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа...
МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан 2014 оны төсвийн тодотгол, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонссон байна. Түүнчлэн шинээр томилогдсон зургаан сайдаас мэдээлэл авсан гэнэ. Энэ талаараа бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанд оролцсон Сангийн сайдын мэдээллээр Монгол Улсын төрийн сан -717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, Засги... -
12/12/14
2014 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах ...
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид / 2014.12.11 / өргөн барилаа. Монгол Улсын И... -
10/12/14
Ардын намын сайдуудад ардууд ам сайтай байна
Оны отгон ихэвчлэн үйл явдлаар дүүрэн байдаг. Энэ жилийн тухайд шинэ оныг шинэ Засгийн газартай угтах гэж байна. Шийдлийн гэнэ үү, эв нэгдлийн гэнэ үү, юу ч гэж нэрлэсэн энэ Засгийн газар бол Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар. Улс төрийн дөрвөн нам Засгийн газрыг бүрдүүлнэ. Хамгийн эхлээд МАН зангараг зааж, зургаан сайдаа тодруулсан. Төр засгаасаа ямагт сайн, сайхныг хүлээж суудаг ардууд ч ам сайтай хүлээн авав. Сэтгэл нь... -
10/12/14
Сайд нар тамгаа хүлээн авлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим сайд нарт тамгыг нь гардууллаа. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт тамгыг нь гардуулж, улсынхаа хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг танхим, багийн зарчмаар шийдвэрлэж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхи... -
09/12/14
Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдлоо
Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн Засгийн газарт Сангийн сайдын албан тушаалыг хашихаар МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг хуралд оролцсон гишүүдийн олонх буюу 93.1 хувийн саналаар баталлаа. УИХ-ын гишүүд шинэ Сангийн сайдад маш хүнд ажил, маш хэцүү эдийн засгийн нөхцөл байдалтай үед энэ хүлээж авч буйг олонтаа сануулж, цаашдаа зөв зохистой бодлого хэрэгжүүлээрэй гэж захисан юм. Б.Гарамгайбаатар "АН засгаа засаглаж, удирдаж чадах... -
05/12/14
МАН-ын сайдууд тодорлоо
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нараа тодрууллаа. Үүнд Шадар сайдад У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол, Зам тээврийн сайдад Н.Төмөрхүү, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн байна. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж эл асуудлыг хэлэлцээд байна. ... -
03/12/14
Ж.Эрдэнэбат: Улс орныхоо эрх ашгийг бодоод хамтрах...
Улс төрийн намуудын зөвшилцөл өрнөж байна. МАН-ын хувьд улс орны эрх ашгийг нэн түрүүнд тавихаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Уналтанд орсон эдийн засгийг сэргээхийн тулд бүхий л талын ажлыг зохион байгуулж байх ёстой. МАН 2008 оны сонгуульд үнэмлэхүй олонхи болчихоод АН-тай хамтарч Засгийн газраа байгуулж байсан. Тэр үед улс орон ард түмний эрх ашгийн төлөө байсан. Энэ удаад ч улс орныхоо эрх ашгийг бодоод ийм ш... -
23/09/14
Ч.Улаан:Хөрөнгийн бирж дампуурахад ойрхон байсан
Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт Лондон хотод ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа. -Лондонд ямар ажлаар яваад ирэв. Тэнд ямар ажлуудыг ярилцсан бэ? Монголын Хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Өмнө эхлүүлээд дуусгаж чадаагүй ажлаа гүйцээн хийх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх зорилготой байлаа. Л... -
22/09/14
Ч.Улаан: Хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь х...
Сангийн сайд Ч.Улаантай хөрөнгийн зах зээлийн асуудлаар ярилцлаа. -Та өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо ажиллаад ирлээ. Явсан ажлын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлбэл? Монголын Хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Өмнө эх... -
18/09/14
Ч.Улаан: Ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр ...
Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сангийн сайдын хувьд эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн 100” хөтөлбөр хэр үр дүнтэй байсан гэж бодож байна вэ. Олон нийт цаг үрсэн дэмий ажил гэж яриад байгаа шүү дээ? Үр дүн гаралгүй яах вэ. Цаашдаа ч гарах болно. Энэ хугацаанд эдийн засгийг, ялангуяа хувийн хэвшил бизнесийн салбарыг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авсан. Сангийн... -
17/09/14
МАХН-ынхан Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүү...
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн өдрийг тохиолдуулан 12:00 цагаас МАХН-ынхан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын тэргүүтэй МАХН-ын гишүүд дэмжигчид оролцоно. Ю.Цэдэнбал агсаны ач охин нь өнөөдөр өвөөгийнхөө хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ажээ.... -
11/09/14
Ч.Улаан: Өнгөрсөн гурван жилд Монголын хөрөнгийн б...
“Монголын хөрөнгийн зах зээл” дугуй ширээний уулзалт Английн Лондон хотноо боллоо. Уулзалтын талаар Лондон хотод байгаа Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай холбогдон ярилцлаа. Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй өнгөрсөн гурван жилийн хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлд ямар ахиц гарсан бэ ? Энэ оны таван сараас эхлэн Сангийн яам Монголын хөрөнгийн биржийн х... -
11/09/14
Гадаад өр төлөхөд бэрхшээл үүсэхгүй гэв
“Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлыг энэ оны эцэс гэхэд шийдсэнээр Монгол Улсын өрийн эрсдэл буурна хэмээн Сангийн сайд Ч.Улаан ярьсныг “Financial Times” мэдээлжээ. Өнгөрсөн долдугаар сард олон улсын үнэлгээний “Мооdу's” агентлаг Засгийн газрын валютын бондын зэрэглэлийг нэг түвшнээр бууруулан В2 болгосон нь “өндөр эрсдэлтэй” гэх тодотгол дагуулж буйг мөн онцолсон байв. Үүнд г... -
10/09/14
“Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-т Сангийн...
Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-ийг Лондон хотноо 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо. Арга хэмжээний хүрээнд Лондонгийн Хөрөнгийн биржтэй 2011 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээг хэлэлцээни... -
04/09/14
Уул уурхайн орлогоос үүсгэсэн хуримтлалыг хүн амд ...
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн хамт хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. 2009 онд баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар Монгол Улсын иргэн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлб... -
04/09/14
Сангийн сайд Ч.Улаан Оросын Холбооны Улсын Төрийн ...
Монгол Улсын Сангийн сайдын урилгаар Монгол Улсад айлчилж буй Оросын Холбооны Улсын Төрийн сангийн дарга Роман Артюхин тэргүүтэй төлөөлөгчдийг Сангийн сайд Ч.Улаан тус яамны хүндэтгэлийн танхимд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ноён Артюхины энэ удаагийн айлчлалын гол зорилго тус яам болон ОХУ-ын Төрийн сангийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах явдал бөгөөд тэрээр ОХУ-ын Ерөнхийлөг... -
29/08/14
"Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компани б...
Энэ компани хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна. Тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн сайд хэрэгжүүлэх юм. Засгийн газраас санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан бөгөөд энэ хуульд Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулах, компанийн төрийн өмчийн төлөөллийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн г...
Нийт 46 хуудас/920 мэдээ