Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 24453 мэдээ байна.
  • 14/12/22

    Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн уд...

    АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн удирдлагууд, оюутан залуустай уулзалт хийлээ. /2022-12-13/ Уг сургуулиас санаачлан хэрэгжүүлж буй нийт 80 орчим багш, 1000 гаруй оюутан залууст зориулан цахим сургалт, подкаст, зөвлөгөө өгөх зорилго бүхий дуу бичлэгийн “Подкаст” студийг тохижуулах төсөлд нь тодорхой дэмжлэг үзүүллээ. Ирэх оны төсөвт уг сургуультай холбоотой 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлаг...
  • 14/12/22

    “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум” болов

    Танхим, цахим хосолсон энэ удаагийн хурал “Томоохон хотуудын авто замын түгжрэлийг бууруулж, хүн амын төвлөрлийг сааруулах тогтвортой хөгжлийн стратеги: Шийдлүүд ба түүнийг санхүүжүүлэх боломжууд” сэдвийн хүрээнд боллоо. Улаанбаатар хотод 5 дахь удаагаа зохиогдож  буй уг форумд 5 улсын 20 гаруй хотын дарга нар болон, хотын бодлого төлөвлөлтийн газрын удирдлага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Б...
  • 13/12/22

    “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн т...

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.13/ хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа. Сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн а...
  • 13/12/22

    Н.Учрал: Иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй ...

    - Төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцоод иргэдийг нэг цэгээс нөгөө цэгрүү явуулдаг хүнд суртлыг халах Lavlagaa.E-mongolia.mn системийг нэвтрүүлж эхэллээ- Банкууд иргэдээс 68 төрлийн лавлагаа тодорхойлолт шаарддаггүй болно- Мөн Нотариат иргэдээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно- Ирэх оны нэгдүгээр сараас иргэд Хурдан киоскоос лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ авна- Хоёрдугаар сарын 1-ээс орон даяар тө...
  • 13/12/22

    Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаард...

    Сүүлийн хоёр парламентад МАН эрх барьж байгаа. Тиймээс энэ бүх хариуцлагыг МАН хүлээх ёстой. Хариуцлагаас бултах гэж ямар нэгэн арга сүвэгчилж байгаа бол бид хүлээж авахгүй. Гадаа цугласан иргэдийн 15 хувь нь нүүрсний хулгайн асуудлаар, бусад 85 хувь нь амьдрал хэцүү байна гэж бухимдаж байна МАН өөрсдөө шүгэл үлээгээд шударга юм шиг харагдаж байна. Тийм биш. Анх олон улсын байгууллага нүүрсний хулгай чинь том хэмжээнд хүрлээ г...
  • 13/12/22

    Технологийн шийдлээр бурууг нурааж, зөвийг бүтээе

    УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхандаа хандан ил захидал илгээлээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхандаа илгээх ил захидал. Сайн байна уу? Он солигдох мөч ойртох тусам хийсэн бүтээснээ дүгнэж, хийх бүтээхээ төлөвлөж, зав багатай, ажил ихтэй байна уу? Манай харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан онцгой гурван шинж чанараараа бусдаас тод ялгар...
  • 13/12/22

    Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон ...

    Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээ...
  • 13/12/22
  • 13/12/22

    С.Одонтуяа: СТӨ-ний нэг давхрыг нээхийг шаардаж ба...

    Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг жаардсан иргэдийн жагсаал арав дах өдрөө үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа жагсаалд оролцож буй иргэдтэй уулзлаа. Тэрбээр "Жагсагчдын эрхийг хангах асуудлыг онцгой анхааръя гэсэн. Энд хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна. Ганц нүүрсний хулгайн хэрэг биш ард түмний амьдрал хүндэрсэн учраас тэсрэлт хийж байна. Энэ...
  • 13/12/22

    Дэлхийн банк боловсролын салбарт дэмжлэг үзүүлж, х...

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банк Монголын боловсролын салбар дахь дараагийн хамтын ажиллагааны эхлэл болгож энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд уулзалтын үеэр боловсролын салбар дахь хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын шинэчлэлийн талаар мэдээ...
  • 13/12/22

    Х.Нямбаатар: АТГ болон мөрдөн шалгах багаас нүүрсн...

    Нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өнөөдөр зарлана гэдгээ жагсагчдад мэдэгдсэн юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өчигдөр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцдог компаниудын жагсаалт, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон нийтэд ил болгосон. Дөнгөж сая мөрдөн шалгах ажиллагааг ахалж бай...
  • 13/12/22

    Технологийн шийдлээр бурууг нурааж, зөвийг бүтээе!

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхандаа илгээх ил захидал Сайн байна уу? Он солигдох мөч ойртох тусам хийсэн бүтээснээ дүгнэж, хийх бүтээхээ төлөвлөж, зав багатай, ажил ихтэй байна уу? Манай харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан онцгой гурван шинж чанараараа бусдаас тод ялгардаг. Энэ бол дэлхийд өрсөлдөх том зорилго, өндөр хурд, бүтээлч шийдэл. Өнөөдөр монголчууд бидэнд юу саад болж байна вэ? Жавар...
  • 13/12/22

    "Тавантолгой төмөр зам" ХХК-д БЭТ томилж, ажлыг нь...

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр /2022.12.12/ "Тавантолгой төмөр зам" ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Тус шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дөнгөж сая Н.Мягмарт компанийг удирдах, бүрэн төлөөлөх эрхийг олгон, үүрэгт ажлыг нь ...
  • 13/12/22

    МАН: Гэрээ байгуулахыг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжө...

    Засгийн газраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ яаралтай горимоор хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2022.12.12/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Л.Мөнхбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн &ld...
  • 13/12/22

    Хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нэр бүхий 12 гишүүний хамт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2022.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо ...
  • 13/12/22

    Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж өнөөдөр (2022.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Их Хурлаас баталсан "Шинэ Сэргэлтийн бодлого батлах тухай' тогтоолын нэгдүгээр хавсралтын 6.4.-д ...
  • 13/12/22

    Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороон...

    Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо өнөөдөр /2022.12.12/ хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг ...
  • 13/12/22

    Хувийн хэвшилд боломж олгох ёстой

    Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хзмжээ 120.00 ам.доллар байгаа нь олон улсын дунджаас 3.5 дахин...
  • 12/12/22

    “Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” гар зургий...

    Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комиссоос “Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт график дизайн болон гар зургийн уралдааныг зарласан. Энэхүү уралдаан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх болон хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх зорилготой юм. Энэ...
  • 12/12/22

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон ...

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл...
Нийт 1223 хуудас/24453 мэдээ