Монголын "Тамирчдын өдөр"-ийн түүхэн 80 дахь жилийн ойн баярын мэндийг хүргэе!
УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С. ЭРДЭНЭ
2016.07.04

Монголын "Тамирчдын өдөр"-ийн түүхэн 80 дахь жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Монгол Улсынхаа нэр хундийг тив дэлхийд цуурайтуулан мандуулж, алдар гавьяаны эзэд болсон үе үеийн ахмад тамирчид, багш дасгалжуулагч зүтгэлтнүүд та бүхэндээ Монголын "Тамирчдын өдөр"-ийн түүхэн 80 дахь жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлж, олон улсын түвшинд өндөр амжилт гаргах зорилготойгоор шаргуу ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд олон ажил хийгдсэний дотор сагсан бөмбөгчдийн нэн амин чухал шаардлага, өндөр амжилт үзүүлэх бааз суурь болсон орчин үеийн стандартын бүх шалгуурыг хангасан өөрсдийн Үндэсний сагсан бөмбөгийн ордон, нэгдсэн бэлтгэл сургуулилтад гарах Олимп баазыг байгуулж чадсан нь өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн бидний ажлын томоохон амжилтын нэг байлаа.

2014 оны Инчёны Азийн наадмын шилдэг 8-д шалгарч Монгол түмнээ баярлуулсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн амжилтын буухиа тасралтгүй үргэлжлэн 2015 оны 07-р сард БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн Универсиад наадамд манай Залуучуудын шигшээ баг 3 хожил авч, шилдэг 16-д шалгарсан бол 9-р сард болсон БНХАУ-д болсон Азийн аварга шалгаруулах оюутны 3x3 тэмцээнд мөнгөн медалийг анх удаа хүртсэн. Мөн өсвөрийн тамирчид өнгөрөгч сард Австри Улсын Клангефурт хотноо спортын 10 төрлөөр, 46 орны 7000 гаруй тамирчдыг хамарсан "11пИеб \А/ог1с1 Сатез" наадмаас гайхалтай хожил байгуулж анх удаа хүрэл медалийн болзлыг хангасан.

Мөн бид хоёр жил тутам зохион байгуулагддаг Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 09 дүгээр сарын 17-24-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулах эрхийг аваад байгаа билээ.

Тивийн хэмжээний энэхүү томоохон тэмцээнийг амжилттай зохион байгуулах хариуцлагыг хүлээж бэлтгэл ажлуудыг ханган, баг тамирчдаа өндөр түвшинд бэлтгэн оролцуулахаар нэгдсэн бэлтгэлд гаргаад байна.

Азийн аваргын өмнө сорилго болгон хоёрдахь жилдээ "Чингис Хаан Кап" олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах БНАСАУ, ОХУ, БНХАУ, Япон, Филиппин, АНУ, БНСУ, Тайванийн багуудыг оролцуулах зорилго тавин ажиллаж байна.

Цаашид ч эх орондоо олон улсын чанартай томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах зорилготой байна.

Манай сагсан бөмбөгчдийг ирэх 10-р сард БНХАУ-д Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй багуудыг Азийн элсний наадам хүлээж байгаа өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд Бид олимп, тив, дэлхийн олон алдартан, аваргуудтай орон билээ. Ердөө сар гаруйхны дараа Бразилийн Рио де Жанейро хотноо эхлэх хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын их баяр Олимпийн наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид, багийнханд Монгол Улсынхаа төрийн дууллаа хэдэнтээ эгшиглүүлж, Монгол төрийн далбаагаа олонтаа өргөн мандуулахыг хүсэн ерөөе.

УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С. ЭРДЭНЭ