УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа
УИХ-ын чуулган
2012.02.09

УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Батсуурь нарын гишүүд жил бүр зайлшгүй хэлэлцэгддэг байнгын асуудлуудыг оруулж ирсэн байна. 


Нийгмийн хүлээлт бий болж, шийдвэрлэгдээгүй хуримтлагдаад байгаа Шүүхийн багц хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, бүсийн нэмэгдлийн тухай, олон хүүхэдтэй болон одонтой эхчүүдийг урамшуулах асуудлыг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэлэлцэх асуудлыг сайн төлөвлөөгүй байна.

Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх асуудал зайлшгүй шаардлагатай. Хууль нь буруу зөрүүтэй байгаагаас байгалийн баялгийг буруу ашигласнаар нийгэмд бухимдал үүсээд байгаа. Иймд эдгээр асуудлыг юуны түрүүнд шийдмээр байна. Сонгогчид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардана. Тэр үед юу хэлэх юм бэ гэсэн шүүмжлэлийг хэлсэн.Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг шийдэхгүй хойшлуулна гэвэл хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Гэсэн хэдий ч энэ нь хариуцлагагүй байдлыг бий болгох гээд байгаа юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн З. Энхболд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсан. Төслүүдийг хамтатган хэлэлцэх тохиолдолд чуулганы хуралдааныг сунгах асуудал гарна. Бүсийн нэмэгдлийн асуудлыг сүүлийн хорин таван жил ярьсан. Энэ асуудал Ажлын хэсгийн хэлэлцэх шатанд байгаа. Шүүмжлэлийг хүлээж авч байна. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийг бусад асуудлын хүрээнд хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх боломжтой.

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг 2011 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тусгасан байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс асуудлыг буцаан татаж дахин өргөн мэдүүлнэ гэсэн учир хүлээгдэж байгаа. Орж ирээгүй хуулийн төслийг төлөвлөх асуудал байхгүй гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өгөв. Мөн УИХ-ын дарга хэлэхдээ, хэлэлцүүлэг хийгдсэн зарим хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд тусгаагүй байгаа. Хүлээгдэж байгаа олон хуулиудыг бусад асуудлын хүрээнд хаврын чуулганаар хэлэлцэн батлах талаар ажиллана.

Харин эдгээр хуулиудыг цөмийг нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулан жагсаагаад, төлөвлөөд сүр бадруулах хэрэггүй. Чуулганы завсарлагын хугацаанд хуулиудын төслүүд дээр сайтар ажиллах хэрэгтэй. Бүсийн нэмэгдэл, олон хүүхэдтэй болон одонтой эхчүүдийн асуудлыг тухайн үед нь тохиролцоод хэлэлцээд явна гэлээ.

Ингээд тогтоолын төслийн тавдугаар заалт буюу Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллаас хасах УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн горимын саналаар санал хураалт явуулсныг гишүүд дэмжив.УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн 68,2 хувийн саналаар батлагдлаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.