Москвагийн туршилтын сонгуульд I Петр ялав
2012.02.28

Москвагийн туршилтын сонгуульд I Петр ялав

Москва хотын Сонгуулийн хорооноос хоёрдугаар сарын 25-нд хотын 12 санал хураах цэгт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав.

Уг арга хэмжээний хүрээнд Сонгуулийн комиссын ажилтнууд сонгуулийн үеэр техникийн хангамж ба зохион байгуулалтын ажиллагааг туршиж үзүүлсэн байна. Туршилтын санал хураалтад "дэлхийн хувь заяаг шийдэж байсан" түүхэн хүмүүсийн нэрээр санал авчээ. Москва хотын Сонгуулийн хорооны төлөөлөгч санал хураах нэг цэгийн саналын хуудсыг тоолсон дүнгээ мэдээлэхэд Нэгдүгээр Петр хаан 26 санал авч, ялалт байгуулжээ.

Хоёрдугаарт нь, Чингис хааны төлөө зургаан санал өгсөн бол дөрвөн саналтай Мекодонийн Александр гуравт орлоо. Үлдсэн нэр дэвшигчид болох Наполеон ба Уинстон Черчилль нар тус бүр хоёр санал авсан байв. Туршилтын санал хураалтын дүн даваа гаригт бүрэн гарах гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.