В.Путин Давхаргын ялгааг арилгана
2012.02.25

В.Путин Давхаргын ялгааг арилгана

Оросын ерөнхий сайд В.Путин анги давхаргын ялгааны эсрэг татварын төлөвлөгөө гаргаснаа мэдэгджээ. Үүнд иргэдийн хэт үнэтэй эд зүйлс хэрэглээнд татвар ногдуулах тухай тусгасан байна. Тансаг зэрэглэлд тооцогдох бараа бүтээгдэхүүнээс гадна орд харш, хэт чамин хаус, машин, эд зүйлс, онгоц хүртэл орох юм байна. Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр хүмүүс хэт үнэтэй чамин зүйл хэрэглэж байгаагаараа зиндаагаа илтгэж, улмаар баян ядуугийн ялгаа улам ихэсдэг. Энэ нь эргээд нийгэм, хүмүүсийн сэтгэлгээнд хүртэл муу нөлөөтэй.

 

Тиймээс энэ нь анги давхаргын ялгаа, баян ядууг арилгахад дөхөм болохуйц арга гэж бодож байна. Мөн баян тансаг хэмээн зиндаархагчдын эсрэг гаргаж байгаа бодлого юм" гэжээ. Үүнд зөвхөн албан байгууллага ч бус иргэд ч мөн хамаарах юм. Иргэд мөнгөөрөө үнэтэй тансаг зүйлс худалдан авч хэрэглэхээс гадна түүндээ татвар төлөх бодлогыг гаргаж ирж байгаа нь энэ юм. Ямар ч гэсэн В.Путины санаачилсан төлөвлөгөөг батлах үгүй нь тодорхой болоогүй байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.