2012.03.07
2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдлээ
УИХ-ын ээлжит бус чуулганы 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн эдгээр хуулиудын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Одбаяр танилцуулсан юм.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, хариулт гараагүй тул УИХ-ын дарга эдгээр хуулийн төслүүдийг батлах тухай асуудлыг нэгбүрчлэн явуулсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хууль 71,1 хувиар батлагдсан бол Шүүхийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл 80,4 хувиар дэмжигдсэн.
Түүнчлэн Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 78,3 хувиар дэмжигдлээ. Харин Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 37 гишүүн дэмжиж, 77,1 хувиар батлагдсан юм.Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн бөгөөд энэ үеэр асуулт хариулт мөн л байгаагүй болно.Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын зарим томъёоллыг уншиж сонсгоод энэ талаар нэгбүрчлэн санал хураалт явуулахаар болсон юм.
Ингээд Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томъёоллоор чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд саналаа хураалгаж, тэдгээр санал бүгд дэмжигдлээ.Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай энэхүү хуулийн төслийг батлах талаар гишүүдээс санал авахад 82 хувиар уг хуулийг дэмжин, баталсан юм.Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүд хэлэлцэж эхлэв. Эдгээр багц хуулийн төслийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, нэгдсэн чуулган эцсийн хэлэлцүүлгийг хийж буй билээ.
Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ламбаа, саналын томъёололд байгаа “дийлэнх, олонхи” гэдгийг хэрхэн ойлгох талаар тодруулсан бөгөөд дараа нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хэлсэн засварын дагуу танилцуулан уншиж, санал хураалт явуулахад байнгын хорооны санал 88,2 хувиар дэмжигдсэн.Ингээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг гишүүд 90,2 хувиар баталсан юм. Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг дээр дурдагдсан багц хуулиудаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд нэг бүрчлэн санал хураалгаж, бүгд дэмжигдсэн.Дараа нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Уг хуулийн төслүүдийг хэлэлцэн санал хураахдаа мөн л багц дахь мөнгөн хөрөнгө, төсөвт зарцуулах зарцуулалтуудыг УИХ-ын дарга тус бүрээр нь уншиж сонсгон, гишүүдээр батлуулсан юм.Эхлээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, аймаг, орон нутгийн төсвийг ярьж байх явцад Засгийн газрын сайд нар чуулганы танхимд алга байна гэсэн шүүмжлэл гарч, УИХ-ын даргаас сайд нарыг танхимд ирэхийг үүрэгдэж байлаа.
Мөн чуулганы танхимд Төрийн ордонтой танилцахаар орж ирсэн малчин эмэгтэйчүүдийн төлөөлөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэхийн сацуу УИХ-ын эмэгтэй гишүүд болон бусад бүсгүйчүүд, манай орны нийт эмэгтэйчүүдэд өөрийнхөө зүгээс болон УИХ-ын эрэгтэй гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхныг хүссэн юм.Ингээд зүйл, заалт тус бүрээр нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Спикер үргэлжлүүлэн уншиж, танилцуулан тухай бүрээр нь санал хураасны эцэст, хуулийг бүхэлд нь гишүүд санал нэгтэйгээр баталсан болно. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа 2012 оны хоёрдугаар сарын нэгнээс юм байна.Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын дарга зүйл, заалт бүрээр нь мөн л нэгбүрчлэн танилцуулж, санал хураалт явуулж дэмжигдлээ.
Харин энэхүү хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад 90,4 хувиар гишүүд дэмжин баталсан. Хуулийн хэрэгжих хугацаа мөн энэ оны хоёрдугаар сарын нэгнээс аж.Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай", "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ч.Улаан энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мөн танилцуулж, төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай байнгын хорооны горимын санал оруулсан бөгөөд хуулийн төсөл болон тогтоолын төслүүдийг тус тусад нь санал хураалт явуулж, дэмжигдсэн.
Спикер Д.Дэмбэрэл, үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан амжилттай явагдаж, хэлэлцэх асуудлаа дуусган завсарлаж буйг дуулгаад, харин үдээс хойш зарим байнгын хороо хуралдана гэдгийг мэдэгдсэн юм. Мөн үүний дараа чуулганы хуралдаан болж магадгүйг дурдаад авсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, үдээс өмнөх чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын даргад хандаж, хэлэлцэх асуудлуудын хүрээнд ахмадуудын тэтгэврийн асуудал /1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан/-тай холбоо бүхий намын бүлгүүдийн санал зэргийг оруулж өгөхийг хүссэн бөгөөд УИХ-ын дарга хариу хэлэхдээ, захирамжид өөрчлөлт оруулахын тулд хуулийн дагуу ажиллах хэрэгтэйг дурдаж байсан билээ.

Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.