2012.08.20

Орон сууцны м/кв нь 1200 ам.доллараас дээш үнэтэй байна

"Шинэ орон сууц 2012" ээлжит үзэсгэлэн худалдаа өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн, яармагийг зохион байгуулагчдын мэдээлж буйгаар орон сууцны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад байршлаасаа хамаараад 40 хүртэлх хувиар өсчээ. Хамгийн өндөр өсөлттэй буюу 40 хувиар өссөн нь мэдээж хотын төвд байршилтай орон сууц бол нийслэлээс алсад байгаа орон сууцны үнэ 20 хувийн өсөлттэй байгаа юм байна.

Барилгын компаниудын хувьд орон сууцны үнийг бууруулахын тулд нийлүүлэлтийг ихэсгэх шаардлагатай гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрэлт их байгаа ч нийлүүлэлт хангалтгүй нь үнэ өсөх шалтгаан болжээ.

Нөгөөтэйгүүр хотын төвийн орон сууцны хорооллын хувьд газрын төлбөр өндөр байдаг нь үнийн өсөлтөд нөлөөлдөг гэнэ. "Шинэ орон сууц-2012" үзэсгэлэн яармагт танилцуулагдаж байгаа орон сууцнуудын үнэ метр квадрат нь 1200 ам.доллараас дээш байлаа. Үзэсгэлэн яармагийг Барилга, хот байгуулалтын яам, НЗДГ болон Барилгын мэдээлэл судалгаа, сурталчилгааны "Координат инфо" төв хамтран зохион байгуулж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.