2012.10.13

Ц.Нямдорж С.Ганбаатарын албан тушаалд санаа зовов

С.Ганбаатар УИХ-ын гишүүн ч гэлээ Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн давхар ажилтай. Тэрээр Үйлдвэрчний эвлэлийг удирддаг учир Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон гэнэ. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахаар УИХ-аар хэлэлцэв. Засгийн газраас есөн хүнийг тус зөвлөлд оруулах санал гаргасны дунд Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч оржээ. С.Ганбаатар гишүүн одоогоор хоёр албан тушаалтай, дээрх зөвлөлд орвол гурван ажилтай болох юм. Гурван ажил давхар хаших нь нэг хүнд ахадсан хэрэг хэмээн гишүүн Ц.Нямдорж С.Ганбаатарт санаа зовов. Энэ тухай С.Ганбаатар "Ц.Нямдоржид их баярлаж байна. Миний төлөө санаа тавьсанд тэр шүү дээ. Гэхдээ заавал би биш өөр хүнийг нэр дэвшүүлэх талаар манайхан ярилцаад шийдэж болно. Та санаагаа бүү чилээ" гэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.