“Даатгуулагч таныг сонсоё” сэдэвт долон хоногийн аян эхэллээ
2012.10.10

“Даатгуулагч таныг сонсоё” сэдэвт долон хоногийн аян эхэллээ

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан “Даатгуулагч таныг сонсоё” сэдэвт эрүүл мэндийн даатгалын долоо  хоногийн аяныг өчигдөр эхлүүллээ. 

Аян 12-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдах  бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, иргэд, даатгуулагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Даатгуулагч таныг сонсоё” аян нь иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалыг сурталчилах, эрүүл мэндийн даатгалын талаарх иргэд, даатгуулагчдын мэдлэг, ойлголтыг тандахын зэрэгцээ “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг эрүүл мэндийн байгууллага, иргэд, даатгуулагчдын дунд өрнүүлж, тэдний санал, хүсэлтийг сонсох зорилго цогц бүхий цогц арга хэмжээ юм.

Аяны нээлтийг ийнхүү  “Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний талаарх даатгуулагчдын мэдлэгийг сайжруулах нь” сэдвийн дор Улсын I төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд дээр зохион байгуулна.

Өдөрлөгийн хүрээнд даатгуулагчдад зориулсан булан ажиллуулж, иргэд, даатгуулагчдын сонирхсон асуултад хариулт зөвлөгөө өгч, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарын талаар бэлтгэсэн асуултаар санал асуулга авч  боловсруулан дүгнэнэ. Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын I төв эмнэлэг, Сонгинохайрхан, Найлайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан өргөн барьсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдын санал хүсэлтийг авна. Эмийн сангийн булан ажиллуулж, иргэд даатгуулагчдын цусны даралтыг хэмжих, витаминжуулах ажлыг зохион байгуулах төдийгүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг иргэд даатгуулагчидруу чиглэсэн цогц арга хэмжээ өрнүүлэх юм байна. Аяны нээлт маргааш болно. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.