Г.Баярсайхан: Хань минь стресс тайлдаг хүн л дээ
2011.03.25

Г.Баярсайхан: Хань минь стресс тайлдаг хүн л дээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай улс төрөөс ангид сэдвээр хөөрөлдлөө.

-Парламентад орж, гишүүн болоодтаны амьдралд ямар өөрчлөлт гарав?


-Баярсайхан энэ гурван жилийн хугацаанд гурван дээд сургууль төгссөний дайтай зүйл сурлаа. УИХ-ын гишүүн хүн маш их зүйлд суралцдаг, их мэдээлэл дунд байдаг юм байна. Ахуй талаасаа өөрчлөлт гараагүй. Гишүүн болохоос өмнө гурван өрөө байртай байсан тэндээ амьдарч байна. Хуучин машинаа унаж байна.

-УИХ-ын гишүүдийн цалинг нэмэх эсэх талаар чуулганаар яригдах үед зарим гишүүн надад цалингаас өөр орлого байхгүй гэчхээд цалингаа тойргийнхондоо өгчихдөг. Таны хувьд?

-Миний хувьд бусдын жишгээр л амьдрахыг хүсдэг. Цалингаа хэрэглэх үе байлгүй яах вэ. Цалин буусан үед тойргийн сонгогч таараад мөнгө хэрэгтэй боллоо гэвэл боломжоороо хэдэн төгрөг өгчихдөг л юм.

-Та тэгэхээр өглөгч хүн байх нь ээ?

-Өглөгч шүү.Хүн нэг юманд хэтэрхий их шунадаг. Ийм зан хамгийн буруу гэж боддог.Ямар үр тарина түүнийгээ хураана гэдэг биз дээ.

-Хүмүүс ажил төрөл ньбүтэмжгүй, ямар нэгэнтаагүй зүйл тохиолдсонүедээ бөө, лам дээрочиж засал хийлгэдэг.Таны хувьд?

-Маш их шүтлэгтэй. Мөнх хөх тэнгэрээ шүтэж дээдэлдэг.

-Тэнгэрийг шүтдэг шашны нэг урсгал гарсан байсан. Түүнд та нэгдсэн хэрэг үү?

-Үгүй ээ. Сэтгэл дотроо л мөнх хөх тэнгэрийг шүтдэг.

-Бөө, лам дээр очижбайгаагүй гэж үү?

-Очиж байгаагүй. Хүн зөв сэтгэлтэй л байвал бөө, лам дээр очих шаардлагагүй. Яах вэ, манай найз нөхөд ойр дотны хүмүүс намайг ламд үзүүллээ гэдэг юм. Түүнээс өөрийн биеэр очиж байгаагүй. Лам нар хүмүүсийн итгэл үнэмшлээр бизнес хийгээд байгаа юм шиг санагддаг шүү. Ямар зурхайгаар, яаж үзээд байгааг нь би ерөөсөө ойлгодоггүй. Уг нь, Гандантэгчилэн хийд хамгийн ариун дагшин газар байх ёстой. Нийгмийн сайн сайхны төлөө их зүйл хийгээсэй гэж боддог.

-УИХ-ын гишүүдэдчөлөөт цаг бага гардаггэх юм. Танд чөлөөт цаггарч байна уу?

-Чөлөөт цаг бага гардаг. Цаг зав гарвал интернэт рүү орж дэлхий дахинд болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл үзэхийг хичээдэг. Бас амралтын өдрүүдэд явган аялах дуртай.

-Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн чөлөөт цагаараа компьютер шагайхаар тархи амрахгүй юм биш үү. Хүмүүс чөлөөтцагаа арай өөр байдлаарөнгөрүүлдэг гэдэг дээ. Жишээ  нь,  ямар  нэгспортоор хичээллэх чюм уу. Таны хувьд иймзүйл байдаггүй хэрэг үү?

-Найзууд маань намайг шүүмжилдэг юм. Билльярд, хөзөр тоглож чадахгүй, ан хийдэггүй. Ийм байхад яаж болоод байдаг юм бэ гээд л. Үнэхээр л тоглоомын одгүй хүн чинь яах вэ дээ, ан гэхээр амь тэмцэж яваа амьтныг буудаж хорооно гэхээр санаанд бууж өгдөггүй юм. Харин УИХ-ын гишүүн болсноос хойш миний номын цуглуулга их арвин болсон.

-Хамгийн сүүлд ямарном уншив?

-Хамгийн сүүлд "Чонон сүлд"-ийг уншлаа. Үнэхээр сайн ном байна билээ.

-Номондмөнгөхайрлахгүй биз?

-Хүссэн юмандаа мөнгө хайрлахгүй шүү.Тийм учраас миний хуучин номын цуглуулга жилээс жилд арвижиж байгаа.

-Их ажлын дараа алжаалаа яаж тайлдаг вэ?

-Ногоон өнгө хүнийг их сайхан тайвшруулдаг. Манай гэр олон цэцэгтэй. Цэцэг услаад л сайхан шүү. Амьдрах орчин тохилог байх ёстой.Гэхдээ үнэтэй тавилгаар дүүргэснээр сайхан болохгүй. Би ер нь гэр амьтай хүн шүү дээ. Хүн гэртээ ороход л тайвшраад, уян зөөлөн уур амьсгал мэдэрдэг байх ёстой гэж боддог. Манай гэрийн уур амьсгал их зөөлөн, дулаахан. Хань минь стресс тайлдаг хүн дээ. Хааяа намайг урамшуулсан үг хэлнэ. Тэрэнд нь би хөөрөөд л явчихна. Стресс гэдэг чинь ерөөсөө л сэтгэлийн зүйл.

-Хүмүүсцэцгийнбэлгэдлийг бодожсонгож   тарьдаг.Мөнгөний цэцэг, аз жаргал бэлэглэдэг цэцэг гээд л. Та гэртээ цэцэг авахдаа энэ бүхнийг харгалзаж сонголт хийнэ биз?

-Мөнгөний, эрдэм номын гээд олон төрлийн цэцэг байдаг л даа. Ер нь, цэцэг гөлөглөөд, цэцэглээд ирэхээр л их сайхан байдаг. Амьдрал үргэлжилж байна. Энэ л хүнд хамгийн гоё мэдрэмж өгдөг.

-Таны   стрессийгтайлдаг гэргийнхээталаар ярихгүй юу. Яажтанилцаж байв даа?

-Анагаахын дээдэд хамт сурч байлаа. Нэг үеийн оюутнууд байлаа.Эхнэрээ магтахаар даруу бус болох байх. Их сайхан бүсгүй бий. Эхнэрийнхээ хойноос хоёр жил гүйж байж гэргийгээ болгосон.Шууд очоод танилцаж чадахгүй дөлөөд л байсан. Ёстой нөгөө эр хүний 13 мэхээ хэрэглэсэн дээ.

-Гэргий тань одоо ямар ажил хийдэг билээ?

-Гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлээд авч явж байгаа.

-Танай гэр бүл ямар бизнес эрхэлдэг юм бэ. Уул уурхайн ордтой гэж сонссон?

-Уул уурхайн нэг ч лицензгүй. Манай хүн эмчилгээний гоо сайхан чиглэлээр бизнес эрхэлдэг.

-Улстөрчид,олны танилхүмүүс бие биеэсээялгарахынтулдбрэндийн хувцас,үнэтэймашинааргангардаг. Таны хувьд?

-Брэндийн хувцас өмсдөггүй гээд хэлбэл худлаа болох байх. Миний хувьд эдэлгээ даах, чанартай хувцас өмсөх дуртай. Төмөр хүлгийг бол эрч хүчтэй сайныг нь сонирхдог. Монголд брэндийн хувцас зардаг дэлгүүрүүд олон байдаг болохоор тэндээс сонголт хийнэ дээ.

-Ер нь, улстөрч бүрт янзбүрийн дайралт ирдэг.Эхлээд эвгүй байсан байх. Одооболхатуужсан уу?

-Өөрийгөө мундаг улстөрч гэж яаж хэлж болох вэ дээ. Улстөрчийн хувьд боловсорч л байна. Гэхдээ ямар хүнийг боловсорсон гэж хэлэхийг ч бас мэдэхгүй юм. Улстөрч хүн гэж өөрийнхөө үзэл бодол тэмцэлдээ үнэнч байхыг л хэлэх болов уу.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.