Хойд Солонгосын Тэргүүн хадагтайн учир битүүлэг "замхралт"
2012.10.22

Хойд Солонгосын Тэргүүн хадагтайн учир битүүлэг "замхралт"

Хойд талын нууцлаг улсад сэрүүн агаар оруулж ирсэн цонх хэмээгдэж байсан Ким Чен Уны залуухан, царайлаг эхнэр Ри Сол Жу сүүлийн үед "алга болсон" нь ихээхэн сонирхол татах болов. 27 настай Ри Сол Жу хөл хүнд болсон хэмээн өөдрөг үзэлтнүүд үзэж байна. Харин гутранги үзэлтнүүд, өнгөрсөн долдугаар сард олон нийтийн өмнө гарч ирснээсээ хойш Хойд Солонгосын дүр зургийг өөрийнхөөрөө, өвөрмөцөөр өөрчилсөн цэвэрхэн төрсөн Ри бүсгүй Пхеньяны дэглэмийн хэт хуучинсаг, харгис секторын золиос болсон хэмээн дүгнэх болов.

Ри Сол дэлхийн хамгийн хаалтгай улсын нэгэн хэвийн, уйтгартай амьдралд өнгө нэмэн гарч ирсэн билээ. Хойд Солонгосын цорын ганц елевиз болон мэдээллийн агентлаг өнгөрсөн арванхоёрдугаар сард өглөөнөөс орой болтол коммунист хаант улсаа эцэг Ким Чен Ирээс өвлөн авсан Ким Чсн Уны зураг xөрөг, дүрсийг дамжуулахад нэгэн бүсгүй түүнийг байнга даган явж байсан билээ. Энэ бүсгүй нь түүний эхнэр Ри Сол байсан юм. Түүний талаар өөр мэдээлэл өгөөгүй ч Пхеньян дахь тэрс үзэлтнүүдтэй холбоотой ажилладаг Өмнөд Солонгосын тагнуулууд Ким Чен Уи, Ри Сол Жу нар 2009 онд гэрлсэн, нэг хүүхэдтэй гэдгийг олж мэдсэн байна.

Ри Сол бүсгүй есдүгээр сарын 4-нд Пхеньяниы нэгэн орон сууцны хороололд зочилсноос хойш олон нийтийн өмнө үзэгдсэнгүй. Тэрээр "алслагдан ганцаардсан" энэ улсад "хувьсгал" хийсэн гэхэд болно. Ри Сол нэгэн удаа улс орныг үндэслэгч, нөхрийнхээ өвөө Ким Ир Сений тэмдэггүй гудамжинд гарч зүрхэжээ. Хойдууд бүгд захандаа зүүж явдаг энэ тэмдгийг Сол Жу янз бүрийн цэцгэн хавчаарныхаа хайрцганд хийгээд мартчихсан гэдэг. Ри хатагтай олон нийтийн тавцангаас алга болсон нь Агуу лидерийн билэгдлийг зүүгээгүйтэй холбоотой хэмээн Өмнөд Солонгост зарим хүмүүс үзэж байна. Тэргүүн хадагтай ийм алдаа гаргасан нь тэвчишгүй зүйл хэмээн Пхеньяны улстөрийн хуучинсаг хүрээнийхэн үзэж  байгаа аж.

СHanel -ийн загварын загварыг санагдуулам банзал өөмссөн Ри Сол Жугийн хувцаслалт илт өрнөдийнх гэдэг нь харагдаж байгаа бөгөөд эх орон нэгтнүүд нь үүнийг хараад нүд нь гялбах шиг болжээ. Christian Dior-ийн цүнх, Movado-гийн бугуйн цаг зүүсэн гэрээр хэдхэн долоо хоногийн дотор хойд солонгос залуусын шүтээн болон хувирсан юм. 24 сая хүн амынх нь гуравны нэг нь өлөн зэлмүүн байдаг энэ улсын иргэд ийм зүйлд нүд нь "гялбахгүй" байхын аргагүй.

Ри Солын алхмыг алдалгүй дагаж байдаг Өмнөд Солонгосын хамгийн гом сонин "Чосон илбо"-д "Тэр хамгийн сүүлд үзэгдэв дээ гэдэс нь томорсон харагдаж байсан" гэжээ. Тиймээс тэргүүн хатагтай хөл хүнд болж олон нийтийн өмнө гарахаа больсон хэмээн үзэж байна. Гэвч Ри Сол зөвхөн Хойд Солонгосын нээлттэй бодлогын зэрэглээ байсан хэмээн үзэх хүмүүс ч байна. Тус улсын тэргүүн хатагтай нар түүн шиг байнга олон нийтийн өмнө гарч байгаагүй билээ.

Солонгосын хойгийн коммунист улсын өмнөх лидерүүд хэд хэдэн эхнэр, нууц амрагтай байснаа ихэд нууцаддаг байсан юм. Ким Чен ирийн анхны эхнэр, том хүү Сон Хэй Римийн ээж нь нөхрөөсөө салсан юм. Ким Чен Ир дуучин Ко Ён Хуй буюу одоогийн лидер Ким Чен Уны ээжтэй танилцсаны дараа анхны эхнэрээ хаясан гэдэг. Ко Ён Хуй хэзээ ч олон нийтийн өмнө гарч байгаагүй ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.