2010.05.13

Дорнын говийнхон 1,5 саяас аж үйлдвэрийн цогцолборын хүлээлтэд шилжжээ

Амьдрал баян гэдэг. Хууль тогтоогчдын гаргасан шийдвэр бодит байдалтай нийцэхгүй, нийцлээ ч иргэд зохицож амьдарч чадахгүй байх нь элбэг. Яг ийм баян амьдрал дунд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гурав хоног ажиллалаа. Ноён хутагтаараа омогшдог Дорноговь аймгийнхантай уулзахаар УИХ-ын дарга, дагалдах бусад хүний хамт өнгөрсөн ням гаригийн 20.00 цагт Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэргэнд суусан юм. Энэ мөчөөс л хууль тогтоох дээд байгууллагын даргыг хэтэрхий баян амьдрал угтан авлаа.

ВАГОНД ӨРНӨСӨН ЯРИА

Хөтөлбөрийн дагуу УИХ-ын дарга Замын-Үүд суманд очоод л иргэдтэй хийх уулзалтаа эхлэх байв. Гэсэн ч Д.Дэмбэрэл дарга галт тэргэнд зүгээр явахыг бодсонгүй бололтой. Улаанбаатараас хөдлөөд төд удалгүй иргэдтэй уулзахаар вагон дамжин явсан юм. Эхний уулзсан хүмүүс нь хувиараа бизнес эрхлэгчид. Эрээнээс бэлэн хувцас зөөж, Улаанбаатарт борлуулдаг гэх залуус үнийн өсөлтийн талаар төрөөс явуулж буй бодлогыг сонирхож байсан юм. Бэлэн хувцасны борлуулалт буурч, сардаа 20 мянган юанийн бараа зарж чадахгүй байгаагаа хэлж байв. Эсрэгээрээ мах, будааны үнэ өсч буйг УИХ-ын даргад "ховлох" нь сонсогдсон.

Харин дараагийн купенд Ноос, ноолуурын хүрээлэнгийнхэн байх нь тэр. Ордост очиж туршлага судлахаар явж буй эмэгтэйчүүд ноолуурын экспортын татварыг сэргээхийг УИХ-ын даргаас хүссэн юм. "Монгол ноолуурыг Монголдоо үйлдвэрлэе" гэсэн энэ бүсгүйчүүд цагаан алтаа Хятад руу зөөгөөд байгаад харамсч явдгаа илэрхийлсэн юм. Мэдээж энэ нь ноолуурын экспортын татварыг тэглэснээс үүдэлтэй. Тэдний ярьснаар ноолуурын татварыг нэмчихвэл Монгол ноолуур Монголдоо үлдэх бүрэн боломжтой аж. Анхан шатны боловсруулалтыг 100 хувь хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал Монголын хувийн хэвшлийнхэнд байгааг хэлэв. Харин Д.Дэмбэрэл дарга "Малчид дотоодын үйлдвэрүүддээ ноолуураа худалдах сонирхолтой байдаг. Харамсалтай нь, хуйвалдаад үнийг нь унагачихдаг юм гэж ярьдаг шүү дээ. Үүнийг яах гэж байна" хэмээн лавлаж, хүрээлэнгийнхэн хөнгөлөлттэй зээл байдаггүйгээс болж үндэсний үйлдвэрлэгчид хятадуудад ноолуураа алдчихдаг юм гэж учирласан. Вагонд иймэрхүү яриа өрнөж, УИХ-ын дарга ч хэд хэдэн купенд орж иргэдийн зорилгыг асууж байлаа.

ЗАМЫН-ҮҮДИЙНХЭН ХОТЫН СТАТУС ХҮСЭВ

Дорноговь аймагт хийх айлчлалаа УИХ-ын дарга Замын-Үүд сумаас эхэлсэн. 12823 буюу Говьсүмбэр аймгийн иргэдийн тоотой дүйхүйц хүн Замын-Үүдэд суурьшжээ. Замын-Үүдийг "Монголын Солонгос" гэх болсныг ч сумын Засаг дарга М.Баянмөнх УИХ-ын даргад танилцуулж байв. Учир нь, энэ суманд хөгжих өргөн боломж нээлттэй байгаа юм билээ. Өнгөрсөн жил гэхэд 1.2 сая хүн Замын-Үүдээр дамжин өнгөрсөн гэхээр их хөлийн газар гэдэг нь ойлгогдох байх. Улаанбаатараас 730 км алслагдсан энэ сум БНХАУ-ын Эрээн хотоос наймхан км зайтай. 1995 оноос хойш улсын төсвөөс татаас аваагүй, харин ч улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлж буй. Энэ оны эхний улиралд гэхэд 17 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тиймээс Замын-Үүдийг хотын статустай болгох, эсвэл төсвийн эрх мэдэл олгохыг сумынхан хүсч байв. Хотын статусгүй байдаг нь хөрш Эрээнтэй харилцахад хүндрэлтэй байдгийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатар танилцуулсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэг гээд төрийн үйлчилгээний хүртээмж муу байгааг сумынхан ярьж байлаа.

УИХ-ын даргын эхний уулзсан хүмүүс нь Замын-Үүд сумын удирдлага болон хил, гааль, мэргэжлийн хяналтын албаны дарга нар байсан тул ажил хэргийн яриа өрнөсөн. Энэ дотроос Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс нэлээд асуудал үүсэв. УИХ-ын тогтоолоор 900 га газарт чөлөөт бүс байгуулах шийдвэр гарч, нэг сая ам.доллараар хашаа барьснаас өөрөөр чөлөөт бүсэд үзэж, харах юу ч байхгүй. Энэ асуудалд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл шүүмжлэлтэй хандаж байв. Арга ч үгүй биз. Чөлөөт бүсийн захирагч Я.Гантөмөр "Казино-гийн тухай хууль баталж, чөлөөт бүсэд казино байгуулбал ажил урагшлах гээд байна" гэж хэлж байлаа.

БНХАУ-ын Засгийн газраас 300 сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станц барихад зориулж авсан ч өнөөг хүртэл ашиглаагүй байгаа. Харин саяхнаас энэ мөнгөнөөс 50 саяыг нь Замын-Үүдийн хот төлөвлөлт, инженерийн байгууламжид зарцуулах шийдвэр гараад буй.

Энэ тухай Д.Дэмбэрэл дарга уулзалтын явцад хэлж байлаа. Тэрээр сум орон нутгийнхний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан "Аймгийн төвүүд сумын статустай байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж хотын статусын асуудал яригдана. Гэтэл Замын-Үүдэд хот байгуулалтын төлөвлөгөө ч бүрэн гараагүй байна. 50 сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Үүгээр юу хийх гэж байна" хэмээн тодруулж байв. Нутгийнхны хувьд хот, хоттой л харьцдаг. Нэг бол Замын-Үүдийн төсвийг салгаж өг гэж шалах янз ажиглагдах.

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар "Орон нутгийн зэрэглэл-тэй хот болгож болох юм гэсэн саналаа аймгийн ИТХ-аас Засгийн газарт хүргүүлсэн" гэж байв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Эдийн засгийн чөлеөт бүс казино байгуулаад сайхан болно гэдэгт итгэхгүй байна. Анх чөлөөт бүсийн хууль батлах үед та бүхний сэтгэл-гээгээр л хандсан. Гэсэн ч чөлөөт бус хууль баталсан үеийнх шигээ л байна. Ганц Замын-Үүд ч биш, Цагааннуур, Алтанбулаг ч ялгаагүй ийм байгаа. Тэгэхээр казиногийн тайлбар үндэслэлтэй сонсогдохгүй байна. Харин чөлөөт бүсийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах талаар сана-лаа хэлээрэй. Замын-Үүдийн хотын статусын хувьд гадна талтай харьцах үүднээс хотын дарга, сумын Засаг дарга гэж албан тушаал гаргаж болох. Үнэндээ хот байгуулалтын төлөвлөгөө хөрөнгө оруулалтаас хоцорч байна шүү. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа авлаа" гэснээр эхний уулзалт өндөрлөв.

ЧИНГЭЛЭГ АЧААГ ШИЛЖҮҮЛЭН АЧИХАД 90 МЯНГАН ТӨГРӨГ

Замын-Үүд бол Монгол Улсын хамгийн том хилийн боомт. Тэр утгаараа гааль, төмөр зам, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гадаадын иргэн харьяат асуудал эрхлэх алба гээд томоохон байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын ажилтай Д.Дэмбэрэл дарга танилцахад эхний өдрийн хагасыг зориулсан. УИХ-ын дарга Замын-Үүд орох замдаа иргэдээс гаальтай машин одоо ч байгаа талаар олонтаа сонссон болохоор энэ талаар сумын Гаалийн газрын Ё.Бат-Эрдэнээс тодруулж байв. Гаальтай машин байхгүй, харин иргэдийн мэдээлэл дутмаг байдлаас болж тээврийн жолооч нар өөрсдийгөө "гаальтай" гэж худал ярьдаг талаар биеэ өмөөрөх янзын юм хэлсэн. Хувьсгалын үед чөтгөрийн тоо цөөрсөн гэдэг шиг УИХ-ын даргыг ирэх сургаар "гаальтай машин" байхгүй болох нь тэр.

Гаалийн газрынхан хууль бусаар хөлдөөсөн чоно, тарвагны арьс, ховор эмийн ургамал, алт зэргийг хил нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон талаараа спикерт танилцуулж байлаа. Энэ нь шинээр авсан рентген тоног төхөөрөмжтэй холбоотой гэнэ. Бүтэн чингэлэг барааг юу болохыг нь гаднаас нь харах хүчин чадалтай юм билээ. Харин мэргэжлийн хяналтынхан цацрагийн шинэ төхөөрөмжтэй болсноо УИХ-ын даргад танилцуулсан. Монголд ганцхан байгаа энэ төхөөрөмж хил, гаалиар цацраг идэвхит бодис нэвтрэхэд илрүүлэх давуу талтай. Жишээ болгон БНХАУ-д туяаны эмчилгээ хийлгэсэн хүний бие дэх цацрагийн хэмжээг компьютерээр тодорхойлсноо үзүүлж байв. Түүнчлэн нянгийн шинжилгээний хурдавчилсан лаборатори байгуулжээ. Ингэснээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 2008 оны төвшинтэй харьцуулахад илт сайжирсан гэж Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан хэлсэн.

Замын-Үүд суманд төмөр замын шилжүүлэх ачилтын алба бий. Монголд өргөн, нарийн царигтай төмөр зам хосолж байдаг ганцхан газар нь Замын-Үүдэд гэсэн үг л дээ. Алтан-булагаас Замын-Үүдэд ирсэн барааг БНХАУ-ын төмөр замаар цааш тээвэрлэхийн тулд зайлшгүй шилжүүлэн ачилт хийдэг. Хоёр орны төмөр замын стандарт нэг байдаггүйгээс болж тодорхой хэмжээний хугацаа, хөрөнгө алддаг ажээ. Энэ алба шилжүүлэн ачилтын гурван талбайтай. Эхний хоёр талбайд өргөн царигтай замаас нарийн царигтай, нарийн царигтай замаас өргөн царигтай зам руу, нөгөө талбай нь нарийн царигтай замаас автомашин руу шилжүүлж ачихад зориулагдсан байна. 1990 он хүртэл Эрээнд шилжүүлэн ачилтыг хийж байсан бол түүнээс хойш монголчууд өөрсдөө хийдэг болсон гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд дөрвөн сая тонн ачааг шилжүүлэн ачсан юм байна. Энэ бол хямралын үеийн тоо. Харин 2021 онд шилжүүлэн ачилтыг 10 сая тонн ачаанд хүргэхээр төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, хоногт 80-100 чингэлэг ачааг шилжүүлэн ачдаг бөгөөд нэг чингэлэг ачихад 90 мянган төгрөгийн өртөгтэй. Гэхдээ нүүрс зэрэг нурмаг ачаа, шингэн зүйлсийг энд шилжүүлэн ачдаггүй юм билээ.

ХИЛИЙН ЦЭСЭЭ ӨРГӨТГӨЕ

Монгол Улсын нийт экспорт, им-портын 70 хувь Замын-Үүдээр дамжин өнгөрдөг. Хүн амын төвлөрөл, зорчигч ихтэй энэ сум 48.6 мянган га газар нутагтай. Гэхдээ эндээс 70 хувь нь улсын тусгай хэрэгцээнийх. Тиймээс Замын-Үүд сумын иргэд УИХ-ын даргатай уулзахдаа хилийн цэс өргөтгөх саналыг тавьж байлаа. Зэргэлдээ Эрдэнэ сумтай тохиролцох замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтойг Д.Дэмбэрэл дарга хэлээд, УИХ-ын үйл ажиллагаа, төрийн бодлогын талаар сумын иргэдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Монгол Улсын эдийн засаг ирээдүйтэй харагдаж байна. Улс төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хамтарсан Засгийн газар байгуулсан. Эхний хоёр жил тооцоолж байгаагүй хямралыг амжилттай даван тууллаа. Энэ онд ДНБ-ий өсөлтийг найман хувьд хүргэхээр төлөвлөсөн. БНХАУ 10 хувийн өсөлт гэж байхад Монгол найм гэдэг өндөр тоо. Гол ажлаас дурдвал, УИХ төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Санхүүгийн бэрхшээлтэй байгаа зарим зүйлийг засах юм. Оюу-толгойн гэрээг баталсан бол ойрын хугацаад Тавантолгойг хэлэлцэнэ. Түүнчлэн Төмөр замын бодлогыг хэлэлцэж байна. Монгол Улс 1800 орчим км төмөр замтай. Түүний гол зангилаа дээр та бүхэн амьдардаг. Одоо ашигт малтмалаа түүхийгээр нь экспортолдогтоо дүгнэлт хийж, боловсруулах үйлдвэр барих зорилт тавьж байна. Эхнийх нь зэс хайлуулах үйлдвэр байгуулах тогтоол гаргалаа.

Төсвийн тодотголоор зарим бэрхшээлийг даван туулах арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Өнгөрсөн өвөл долоон сая толгой мал хорогджээ. Уул уурхайн нөөц хэзээ нэгэн цагт дуусах бол мал аж ахуйг монголчууд олон мянган жил эрхэлж ирсэн шигээ цаашид ч эрхэлнэ. Тиймээс Засгийн газар нөөц хөрөнгөөсөө 7.5 тэрбум төгрөгийг зудын үед зарцуулсан. Тодотголоор нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх юм. Мөн төрөх эмнэлэг барих нь төсөвт тодотгол хийх нэг үндэслэл болсон. 2008 оны сонгуулиас хойш хямралыг давах, дэд бүтцээ хөгжүүлэхэд бид анхаарал хандуулсан. Үлдсэн хоёр жилд нийгмийн асуудалд анхаарал хандуулна. Хүний хөгжил сангийн хууль батлагдаж хүүхдийн мөнгө хасагдсан нь бэрхшээл дагууллаа. Цалин, тэтгэврийг ч бид нэмээгүй. Тиймээс 30 хувиар нэмэхээр хэлэлцэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байгаа. Цалингийн хэмжээ нэмэгдвэл энэ ч бас дагаж өсөх учиртай. Хүн амын орлогыг нэмэх хэмжээгээр дотоодын үйлдвэрлэл өснө. 1.5 саяын хувьд УИХ эрх зүйн орчныг нь шийдвэрлэж өгсөн. Засгийн газраас Тавантолгойг ашиглалтад оруулбал 1.5 сая төгрөгийн амлалтыг биелүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Хөрөнгө оруулалтыг ч нэмэгдүүлж байгаа. Энэ онд 450 тэрбум төгрөг гэдэг гурван жилийн өмнөхөөс гурав дахин их хөрөнгө оруулалт гэсэн үг. Замын асуудал говьд ихээхэн өөрчлөлт авчирна гэж бодож байгаа. Чойр-Замын-Үүд чиглэлийн автозамыг гүйцэхээр ажиллаж байна. Сайн чанарын замтай болно гэсэн итгэл байна. Төмөр замын бодлогыг та бүхэн анхааралтай харж байгаа биз ээ. Эхний ээлжинд томоохон ордыг холбосон төмөр замыг Сайн-шанд, Чойбалсангийн чиглэлд тавина. Баян-Өлгий-Ховд-Оюутолгой-Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр зам тавихаар хэлэлцэж байна. Сайншандыг дайрсан төмөр зам тавибал Замын-Үүдийн ачаа нэмэгдэнэ. УИХ дээр өргөн, нарийн царигийн асуудлаар мэтгэлцэж байгаа. Мэргэжлийн байгууллага тогтоосон болохоор үндсэн сүлжээ нь өргөн царигтай байна гэсэн бодол надад бий.

БНХАУ-аас авах 50 сая ам.долларыг танайд өгч байгаа. Энэ бол УИХ, Засгийн газрын зүгээс авсан том арга хэмжээ. Ирээдүйн хот байгуулалтын бэлтгэл ажилд зарцуулагдах болно" гэсэн мэдээлэл хийсэн.

Иргэдийн хувьд сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборын, мөн зарим хуулийн талаар лавлаж байсан юм. Учир нь, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 192, 660 хүүхдийн багтаамжтай сургуульд 2327 сурагч суралцаж байгаа юм билээ. Дөрөв дахин өндөр ачаалалтай ажиллаж буй цэцэрлэг, сургуулийг өргөтгөх саналыг УИХ-ын дарга хамт яваа гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь нартай хамтарч 2011 оны төсөвт суулгах талд анхаарал тавин ажиллахаа илэрхийлж байлаа.

Д.ДЭМБЭРЭЛ: САЙНШАНДАД ХҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Дорноговь 109.5 мянган км квадрат нутаг, 57733 хүн ам, 14 сумтай аймаг. Сайншанд суманд ирсэн УИХ-ын даргад аймгийн Засаг дарга П.Ганхуяг товч танилцуулга хийж, хүнд аж үйлдвэрийн цогцолбор барих бүрэн боломжтой газар гэдгийг хэлж байсан юм. Үнэхээр ч Сайншанд сумынхан УИХ-ын даргатай уулзахдаа хүнд аж үйлдвэрийн цогцолборын талаар лавлаж байв. Ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд түлхэц үзүүлэх цогцолборыг Сайншандад барих төлөвтэй байгааг Д.Дэмбэрэл дарга сумын иргэдтэй уулзах үеэрээ онцолсон. Тэрээр УИХ төмөр замын бодлогыг удахгүй батална. Сайншанд сумыг төмөр замын уулзвар байх ирээдүйг ярьж байна. Үүний дараа хүнд аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг хэлэлцэнэ. Сайншандад барих саналыг зөвшөөрч батлах төлөвтэй байгааг та бүхэнд мэдэгдэе гэсэн нь олон хүнийг баярлуулсан. Үнэндээ Дорноговь аймгийнхан төрөөс 1.5 сая төгрөг хүлээж суух биш Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор барих ажлыг харуулдах болжээ.

СПИКЕР НИНЖАТАЙ УУЛЗАВ

Өнгөрсөн сарын 23-нд Дорноговь аймгийн Айраг суманд хүн амын ноцтой хэрэг гарсныг хүмүүс санах буй биз ээ. Жоншноос болж Хятад улсын иргэн монгол хүнийг дайрч хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Айраг суманд ажиллахаар шийдсэн байна. Саяхан л тонн нь 30 мянган төгрөг байсан жонш өдгөө 140 мянган төгрөгт хүрчээ. Энэ нь жоншны нинж гэсэн ойлголт шинээр гарахад хүргэсэн бололтой. Учир нь, дөрөв таван хүн нэг бүл болж жонш олборлодог байна. Жонш нь овор, жин ихтэй болохоор нэг тонн гэдэг асуудалгүй ажээ. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал бол тэнд үнэндээ байхгүйтэй адил. Газрын гүн рүү 4( бүр 70 метр хүртэл ухаж жонш олборлодог байна. Үр дүн нь нэг бүл нэг тонн жонш өдөртөө гаргадаг. Aйpar сум руу УИХ-ын даргыг явах зуур ч зам дагуу жонш олборлож буй хүн олон байлаа. Аймгийн иргэд төдийгүй хотоос жоншны нинжа нар ирэх болсныг нутгийнхан ярьсан. Харин Айраг сумын төв дээр болсон уулзалтаа сумын бараг бүхий л иргэн нинж гэдэг нь тодорхой болсон юм. Тэд бүгдээрээ жонш олборлодог байна. Дорноговь аймаг ашигт малтмалын асар их нөөцтэй. 38 төрлийн 73 орд үйл ажиллагаа явуулж, цаана нь 440 гаруй илэрц байгааг аймгийн Засаг даргын Тамгын газраас бэлдсэн албан ёсны танилцуулгад дурьдсан байна лээ. Цагаан суваргын зэс, Зүүнбаянгийн нефть, Даланжаргалан, Айраг сумын жоншны ордуудыг нэрлэж болно. Эндээс хэл ам дагуулж буй нь мэдээж Айргийн жоншны илэрцүүд.

УИХ-ын даргын Айраг сумын иргэдтэй хийсэн уулзалт бүхэлдээ жонш тойрсон, тус сумын нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалттай компани, хятад ажилчид, монгол иргэд хоорондын мөргөөлдөөний талаархи мэдээллээр дүүрэн байв. Үг хэлсэн, санал тавьсан иргэн бүр төрсөн нутагтаа эзэн шиг нь байхыг хүсч байлаа. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх, Ашигт малтмалын газрын Кадастрын албаныхан хамаг газар нутгийг маань харийнханд өгчихлөө гэсэн шүүмжлэл тасарсангүй. Ажлын байр байхгүй болохоор Айргийн иргэд бүхэлдээ жоншны нинжа хийж байгааг хэлэх хүн цөөнгүй байв. Түүнчлэн сумын удирдлагадаа эрх мэдэл өгөхийг УИХ-ын даргаас хүсч байлаа. Учрыг сонсох нь ээ, Айраг сумын Засаг дарга Баяраа, ИТХ-ын дарга Баяраа нар эрх мэдэлгүйгээс болж байдлыг хяналтдаа авч чаддаггүй гэж нутгийнхандаа итгүүлсэн байна.

Тиймээс ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сумын удирдлага ажилдаа дүгнэлт хийхийг юун түрүүнд онцолсон. Үнэхээр л газар нутгийг нь хятадууд лиценз нэрээр авчхаад байгаа, эсвэл Кадастрын алба егчихеөд байвал сум тухайн газрыг тусгай хэрэгцээндээ авах гарц байгааг хэлэв. Учир нь, тус сумын нийт газар нутгийн 90 гаруй хувь лиценз нэрээр олгогдоод байсныг 28.3 хувь болтол нь бууруулсан юм байна. Энэ нь мэдээж сумын удирдлагын хийсэн ажил биш л дээ. Гэхдээ хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байвал энэ мэтчилэн тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтойг Д.Дэмбэрэл дарга хэлсэн юм. Түүнчлэн УИХ ойрын хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэг мөр цэгцлэх болно гэдгийг уулзсан газар бүртээ спикер хэлж явсан. Харин нутгийн иргэд ашигт малтмалын лиценз наймаалцахыг зогсоох, нөхөрлөл хэлбэрээр жоншоо өөрсдөө олборлох хүсэлт тавьж байлаа.

Мөн мэргэжлийн хяналтын шалгалт дутуу, дулимаг байгааг ч УИХ-ын даргад хэлж байсан юм. Айраг суманд асуудал үүсгэж байгаа өөр нэг зүйл бол үзмэн мана хэмээх бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйл хийдэг үнэт чулуу их хэмжээгээр БНХАУ руу гарах болсныг нутгийн иргэд хэлж байв. Үзмэн мана нь хэлбэр, дүрсээсээ шалтгаалж үнэ ханш нь хэлбэлздэг үнэт чулуу гэдгийг нутгийнхан ярьсан.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Дорноговь аймагт хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь нараас гадна УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга А.Лхагвасүрэн, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга Х.Гэрэл-чулуун, ГЕГ-ын газрын дарга Л.Дэл-гэрбаяр, МХЕГ-ын дэд дарга Д.Ганбат нарын Засгийн газрын агентлагуудын удирдлага явсан болохоор асуудлыг шийдвэрлэхээ энэ үеэр мэдэгдэж байсан юм.

Их хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй баг Замын-Үүдээс давхисаар мягмар гаригг Сайншандад хүрлээ. Дорноговь аймгийн хөв Сайншанд хот Улаанбаатараас 456 километр зайтай. Төсвөөс татаас авдаггүй, өөрсдийн хөрөнгөөр санхүүждэг Дорноговьчууд улсад өнгөрсөн жил улсын төсөвт 3,7 тэрбум төгрөг оруулсан байна.

Сайншандад аймгийн хүн амын 60 гаруй хувь нь буюу 30 орчим мянган хүн ам оршин суудаг аж. Зам дагавал ам тосдоно гэдэгчлэн төмөр зам дагуу байрлалтайгаараа бусад аймгийн төвтэй харьцуулахад харьцангуй хөгжсөн гэж үзэж болно. Тиймээс хаа ч очсон ярианы гол сэдэв Их хурлаар ид хэлэлцэж байгаа Төмөр замын тухай асуудал байлаа.

Ирээдүйн төмөр замын өргөн нарийн царигтай байх асуудлын гол биш. Харин танай аймаг төмөр замын огтлолцол байх нь тодорхой болсон учир зөвхөн Дорнын говийн бус бүсийн хөгжил шалтгаална" хэмээн спикер өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсын хөгжлийг хангайнхаар хэмждэг байсан цаг ард хоцорч, говь нутаг эх орны хөгжлийг тодорхойлогч болохыг тэр сануулж байна. Тиймээс ч аж үйлдвэрийн паркийг Эрдэнэтийг түшиглэх бус, Дорнын говьд байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

"Манай аймагт аж үйлдвэрийн томоохон парк байгуулбал бидэнд аваад явах чадал бий" хэмээн аймгийн удирдлагууд ам өгч байна.

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ТӨГСӨГЧИД АЖЛЫН БАЙРГҮЙ ГЭЖ АЙЛТГҮЙ

Их хурлын дарга дээд боловсролтой чанаргүй хуульч, эдийн засагчдаас, илүүтэй мэргэшсэн ажилтан бэлтгэхийг төрөөс анхаарч байгааг онцолсон. Тиймээс ажлынхаа хөтөлбөрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг багтаажээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 1000 гаруй хүүхэд суралцаж байна. Тэд мужаан, машины засварчин, гагнуурчин, тогооч, үсчин зэрэг 12 мэргэжлээр суралцаж, төгсдөг аж.

Азийн хөгжлийн банк, БСШУЯ-ны хамтарсан дадлагын байранд сургалт үйлдвэрлэл өрнөнө. Дадлагын байрны нэг хэсэгт хүүхдүүд гахайн толгой шарж, торт хийж, нөгөө өрөөнд нь үйл мэтгэж, өөр нэг танхимд эвдэрхий машин эмчлэх эрдэмд суралцдаг.

"Би энэ машинд зохиомлоор гэмтэл үүсгэчихдэг юм. Хүүхдүүд маань одоо ямар ч гэмтэл байсан төвөггүй олчихдог болсон" гэж багш нь ам сайтай байлаа.

Мэргэжлийн сургалт үйдвэрлэлийн төвөөс төгссөн хүүхдүүд аймагтаа оёдолчин болж, засвар, гагнуурын анги төгссөн нь энд тэнд машин засдаг болжээ. Барилгынхан бол бүр ч ажил ихтэй. Ядаж л өөрсдийнхөө амьдрах байшинг босгочихно гэж олзуурхана.

Аж үйлдвэрийн парк байгуулах нөр их ажилд мэргэжилтэй боловсон хүчин л чухал учраас хүлээлт үүсгэсэн аж үйлдвэрийн паркийн хамгийн хэрэгцээтэй хүмүүс нь энд бэлтгэгдэж байна.

ӨВӨЛДӨӨ 300, ЗУНДАА 1000 ОРЧИМ ЖОНШНЫ НИНЖА НАР АЖИЛЛАДАГ

Айраг сум руу явах замдаа rap аргаар жонш олборлогчидтой таарав. Ургаа хад шиг хатуу газрыг 40-70 метр ухаж, нурангид даруулахаас ч айлгүй нүхэн дотор өнжих нинжа нар амьдрахын эрхэнд ингэж явна хэмээн өөрсдийгөө зөвтгөх аж. Нүд гүйлгэн хулмагнах залуус нэрээ хэлэхийг хүссэнгүй. Айраг сумын нутагт өвөлдөө 300 гаруй, зундаа 1000 орчим ийм нинжа нар очдог гэнэ. Алтны хайгуулч нарын араас эрчимтэй нэхэж яваа жоншны нинжа нар гурваас дөрвүүл нийлж нэг баг болон ажиллацгаадаг. Нэг баг өдөрт дунджаар 1-2 тонн жонш гаргадаг аж. Нэг тонн жонш жил гаруйн өмнө 40 хүрэхгүй мянган төгрөгийн өртөгтэй байсан бол өдгөө газар дээр нь 140 мянгаар авдаг хүмүүс бий болжээ. Зарим нь бүр өөрсдөө ухахгүй, хүн хөлсөлж ажиллуулдаг "эзэд" ч бий болсон байлаа. "Зам дагасан бид уг нь ингэж амьдармааргүй байгаа юм" хэмээн халаглах хэд хэдэн хүсэлтийг тавьж байна. Ялангуяа олон жил ажиллаж байсан Жоншны үйлдвэрийг дахин сэргээвэл заавал хятадуудыг ажиллуулахгүйгээр өөрсдөө жоншоо баяжуулж болохоор байна хэмээх аж.

АЙРАГИЙНХАНД 70 МЯНГА БИШ АЖЛЫН БАЙР ХЭРЭГТЭЙ

Сумын   Засаг   дарга Айраг сумынхан Их хурлын даргаас 70 мянга, 1,5 саяыг бус амьдралын баталгаа болсон ажлын байр нэхсээр угтав. Тэд 30 жилийн түүхтэй Айрагийн Жоншны үйлдвэрийг сэргээх, нутгийн удирдлагууддаа эрх мэдэл олгох, сумын нутагт эрх дураараа жонш олборлогч хятадуудыг цэгцлэх зэрэг Баяраа, ИТХ-ын дарга Баяраа гэсэн хоёр амьдааг ялгахын тулд нутгийн иргэд Цагаан Баяраа гэж Засаг даргаа дуудах юм билээ. Цагаан Баяраа ажлын байр амлаж сонгогджээ. Гэвч сонгогдсоноосоо хойш тоймтой ажлын байр бий болгож чадаагүй л байна. Тиймээс нутгийн иргэд амьжиргаагаа залгуулахын тулд ашигт малтмалын арвин нөөцөө хайр найргүй онгичиж, хэдэн арван метрийн гүнд газар малтаж, хэзээ ч шороонд дарагдаж мэдэх эрсдлээс эмээлгүй жоншны эрэлд морджээ. Гэхдээ өдөрт 140 мянган төгрөг олдогоор нь тооцвол энэ нутгийнхан ингэж амьдарч           боломгүй санагдавч хууль бус орлого нь тогтдоггүй юм болов уу гэсэн бодол төрж байв. "Би одоо 60 настай. Нуух юм юу байх вэ, би ч гэсэн жонш ухаж л амьдарч байна. Өөр яаж амьдрах юм бэ" хэмээн өгүүлэх хүн олон юм.

УИХ-ЫН ДАРГА АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗИЙГ ЦЭГЦЛЭХЦАГ БОЛСНЫГ ДУУЛГАВ

Айраг сумын нутагт ашигт малтмалын лицензтэй 100 компани бүртгэлтэй байгаагийн 29 нь ашиглалтынх аж. Тэдний олонх нь өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай аж.

Янтай уулын өвөрт л гэхэд Хятадын хөрөнгө оруулалттай жонш баяжуулах томоохон үйлдвэр бий. Тэнд дандаа химийн бодис ашигладаг бөгөөд одоо бүр бужигнасан цагаан зүйл унаж, цас пиг нэвсийтэл дарчихдаг болжээ. "Биднийг очихоор газарт булчихдаг юм" ХЭМЭЭН нутгийн үйлдвэрчний эвлэлийнхэн учирласан.

Сүүлийн үед энэ сумынхан жоншноос гадна үзмэн мана гэх шинэ олзвортой болжээ. Энэ үнэт чулууг хятадууд хэмжээгээр нь бус хэлбэр дүрсээр нь уралдуулж үнэ цохиж авдаг тул ийм чулууны төлөөх эрэл ид цэцэглэж байна. Их хурлын дарга замбараагүй олгогдсон лицензийг цэгцлэх бодлого төрөөс барьж байгааг дуулгасан. Мөн сумын удирдлагын эрх мэдлийг нэмэх бус харин зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэгдлээ.

"Сумын Засаг даргад аймгийнхаас ч илүү эрх байдаг. Сумын Засаг даргад хуулийн дагуу хүн хорих ч эрх бий шүү дээ" хэмээн Их хурлын дарга нэлээн ширүүхэн зэмлэснээр Айраг сум дахь уулзалт өндөрлөв.

Саяхан хүн амины хэрэг гарсан "Ижүмэн" компанийн лицензийг хурааж авсан ч энэ нь тус компани цаашдаа үйл ажиллагаа явуулахгүй гэсэн баталгаа биш гэнэ. "Нэгэнт олгогдсон лицензийг худалдаж борлуулахад Засаг дарга хяналт тавих боломжгүй учир өөр нэрээр лиценз худалдан авахыг үгүйсгэхгүй" хэмээн аймгийн засаг дарга Баяраа ярьж сууна.

Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа Өвөрмонгол эрийг аймгийн цагдаагийн хэсэгт шалгаж байгаа гэдгээс өөр тоймтой мэдээлэл өгсөнгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.