Инфляц 0.6 хувиар өсчээ
Хэрэглээний үнийн индекс буюу инфляц аравдугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.6, оны эхнээс 12.9, емнөх оны мөн үеийнхээс 15 хувиар өсчээ. Хэрэглээний үний индекс өсөхөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл мах.
Харин өнгөрсөн сард махны үнэ харьцангуй тогтвортой байхын зэрэгцээ 200-300 төгрөгөөр буурсан үзүүлэлт гарсан аж. Инфляц өмнөх сарынхаас өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 4.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Улсын хэмжээнд инфляцын төвшин өнгөрсөн сарын байдлаар 14.5 хувьтай гарсан байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 579 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны эхний 10 сард 2714.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 469.6 сая ам.доллар буюу 29.3 хувиар өсчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 9.4 пунктээр илүү өссөн нь нөлөөлсөн байна. Харин экпортын хэмжээ 2.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.