Түүхий эд үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих шаардлагатай гэв
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр боллоо.
Уг хуралдаанаар "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм Хуралдааны эхэнд үнэт цаас гаргах буюу 200 тэрбум төгрөгийг арьс, ширний үйлдвэрт зарцуулах галаар Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцууллаа. Энэ үеэр МАН-ын гишүүн С.Бямбацогт "Арьс, ширний уйлдвэрт гаргах гэж байгаа 200 тэрбум дээр нэмээд сүүний уйлдвзруүдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн бондыг нэмж гаргах нь зүйтэй" гэхэд байнгын хорооны зарим гишүүн "Тооцоо судалгаагүй 100 тэрбум төгрөгийн бонд гаргах нь" хэмээн шүүмжилж байлаа. Гэхдээ энэ асууддыг Төсөв, Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч, яаралтай шийдвэрлэхээр боллоо. Ажлын хэсгийг эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ахлахаар болсон юм.
Дээрх асуудлын талаар Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас тодрууллаа.
-Арьс, ширний үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох үүднээс Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байгаа ч Байнгын хорооны хуралдаанаар зарим гишүүн дэмжсэнгүй.
-Өмнөх парламентын санаачилсан зүйлийг энэ удаагийн Засгийн газар хэрэгжүүлэхээр бэлтгээд байгаа. Үүнийг УИХ, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжиж байгаа ч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх журамтай байдаг. Гэтэл Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар зарим гишүүн шүүмжиллээ. Цаг үеэ бодоод үзэхэд, нэг, хоёрдугаар сар мал нядалгааны үе учраас арьс ширний үйлдвэрээ дэмжье гэсэн үүднээс Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргая, энэ 60 тэрбум төгрөг малчдын гар дээр урамшуулал болж очно гэдгийг тооцоолж, дэмжигдээд явж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулж, энэ долоо хоногт хуралдуулж асуудлыг шийдэхээр болж байна. Төр засгаас түүхий эд үйлдвэрлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага бий. Арилжааны банкуудын хүү өндөр байгаа энэ үед малчдын хотонд дахь түүхий эд шууд үйлдвэрлэгчдэд хүрч байж ажлын байр, энэ салбарыг хөгжүүлэх юм.
-С.Бямбацогт гишүүний хэлснээр өмнө нь гаргасан 300 тэрбум төгрөгийн үр дүнг хэлэлцэж эхлээгүй байхад дахин 200 тэрбумыг оруулж ирэх нь учир дутагдалтай гэж байсан?
-Өмнөх 300 тэрбум төгрөгийг энэ оны зургадугаар сард шийдсэн. Таван жилийн хугацаатай жилийн долоо хувийн хүүтэй бонд. Одоо зургаан сар ч хүрээгүй байхад үр дүнг нь ярих биш, жил бүр үр дүнг нь тооцоод, судалгаа хийгээд явах ёстой. Гэхдээ би хамтарсан байнгын хорооны хуралдаанд энэ жилийн үр дүнг, одоогийн ашиг зэргийг тоогоор танилцуулсан. Ноос ноолуурын үйлдвэрлэл гурав дахин өссөн, үйлдвэрлэгчид олон зүйлийг санаачилж байна. Энэ бол зөвхөн эхлэл нь гэхэд амжилттай явж байна гэдгийг тодорхой тайлбарласан. Хэрэв өмнөх авсан бондын үр ашгийг ярьсны дараагийнхыг нь гаргах талаар ярья гэвэл таван жилийн дараа ярихаар болж байгаа юм.