2012.12.19

340 мянган төгрөгийг ирэх даваа гаригаас олгоно гэв

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ сайд С.Эрдэнэ Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг ирэх даваа гаригаас эхлэн олгох болно гэж мэдэгдлээ. Хэдийгээр 340 мянган төгрөгийг олгоход бэрхшээлтэй байсан ч шинэчлэлийн Засгийн газрын хувьд бүхий л боломжоо дайчилж эх үүсвэрийг бүрдүүлсэн. Тиймээс шинэ оноос урьтаж дээрх мөнгийг олгох ажил орон даяар эхлэх боломжтой болсон байна.

Сайд С.Эрдэнийн орон нутагт хийж байгаа энэ удаагийн ажлын томилолт нь нийгмийн хамгааллын салбарыг шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа хуулийн хэрэгжилт ямар байгаа, цаашид шинэчлэл хийхэд юуг өөрчлөх шаардлага үүсч буйг талаар орон нутаг дахь нийгмийн даатгал, халамжийн газрынхантай уулзаж санаа бодлыг нь сонсоход чиглэжээ.

Орон нутагт хийж байгаа ажлын томилолтын бүрэлдэхүүнд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Золжаргал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Х.Уртнасан, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий  газрын дарга Д.Баярсайхан нар багтжээ. Тэд өнөөдөр үдээс хойшдоо Дархан-Уул аймагт ажиллах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.