Орон сууцны үнийг тогтворжуулахад дэд хөтөлбөрийг баталлаа
Нэг кв.метр талбай дунджаар 1,5 сая төгрөгийн ханштай байна
2013.01.11

Орон сууцны үнийг тогтворжуулахад дэд хөтөлбөрийг баталлаа

Засгийн газар, Монголбанкны хооронд енгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг байгуулсан. Харин энэ удаа Монголбанк Барилга хот, байгуулалтын яамтай хамтран "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийг боловсруулан баталлаа. Энэхүү дэд хөтөлбөрт "Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах" болон "Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох" хөтөлбөрүүд багтаж байгаа юм. Тус дэд хөтөлбөр нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уяддааг хангах замаар орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчин дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр барилгын /гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн урт хугацааны топгвортой байдлыг хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх юм. Мөн орон сууцны үнэ тогтворжих, дундаж давхаргын орон сууцны хүртээмж нэмэгдэх, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ тогтворжиж, зардлын шалтгаантай инфляцийн дарамт буурах суурь нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой аж. Тус үйл ажиллагаанд оролцсон Монголбанкны  ерөнхийлөгч Н.Золжаргал болон Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нараас зарим зүйлийг тодруулсан юм.

Монголбанк орон сууцны унийг тогтворжуулахад хэрхэн ажиллах талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодрууллаа.

-Монголбанкнаас өмнө нь шатахууны үнэ, нийлүүлэлт, өргөн хэрэглээний импортын барааны өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн барааны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах  зэрэг дэд хөтөлбөр хэрэгжүүлж, хвнгөлөлттэй зээл олгосон. Одоо барилгын салбарыг яаж дэмжих гэж байна вэ?

 -Өмнө нь бид яамдуудтай хамтраад хөнгөлөлттэй зээл олгож, компаниудын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх байдлаар дэмжиж байсан бол барилгын салбар дээр арай өөрөөр ажиллана. Барилгын салбар бол

Монголбанкны хурлын танхим, /Зүүн талд/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал

онцгой салбар. Хүн амын хэрэгцээ, боломжид хамгийн их нөлөөлдөг салбар шүү дээ. Тиймээс орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, түрээсийн үнийг тогтвортой байлгахыг зорьж, дэмжихээр төлөвлөсөн байгаа. Тодруулбал, Төв банкнаас санхүүжилтийг дангаараа гаргахдаа биш, салбар салбартай нь хамтран ажиллаж, бодлого, чиглэлээ нэг болгох ёстой. Хаана ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг, хэрхэн зарпуулж байгааг, барилгын материалыг хүссэн хэмжээгээр, хямд татахад зөв гарц юу болохьгг нээлттэй ил мэдээлж байх ёстой. Үүнд тал бүрийн оролцоо чухал учир Барилга, хот байгуулалтын яамтай хамтрахаар боллоо.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас цөөн асуултад хариу авлаа.

-Монголбанктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтарч "Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр тохирсон. Уг хөтөлбөрийн гол зорилго нь иргэдийн амьдралд маш их нөлөөлж буй мөнгөний ханшийн уналт инфляцийг бууруулахад чиглэсэн

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Үүний хүрээнд нефтийн бүтээгдэхүүн махны хангамж зэрэг гол бүтээгдэхүүнд анхаарал хандуулахын зэрэгцээ, орон сууцны үнэ ханшийг бууруулахад энэ дэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Засгийн газраас барилга орон сууцны үнэ ханшийг бууруулахын тулд эхний ээлжинд газрыг орон сууцны зориулалтаар үнэгүй олгох ёстой. Ерөнхийдөө тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжихдээ энэ чиглэлийг голлоно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт барилга, орон сууц барих дэд бүтцийн асуудлыг төрөөс дэмжих ёстой.

Мөн орон сууцны хороололд барих нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг мөн адил төрөөс хариуцах ёстой юм. Ингэж байж гол нэр төрлийн бүтэгдэхүүн, болон барилгын үнэ буурна гэж үзэж байгаа. Барилга, хот байгуулалтын яам Монголбанктай хамтарч ажиллах саналын бичигт гарын үсэг зурж байгаа нь барилгын салбарын үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэгдэж байгаа.

Иймээс Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлагдсан. Үүний хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгөөр дэмжихээр болсон. Ялангуяа хамгийн их хэрэглэдэг арматур, цементийн хангамжийг сайжруулах, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг барилгын улирал эхлэхээс өмнө авч нөөцлөх бололцоо нөхцлийг бүрдүүлэхэд голлон чиглэж байна. Дээр нь байгаль орчинд ээлтэй шинэ технологийг    нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Мөн орон сууцны санхүүжилтийн  асуудал  буюу урт хутацаат  зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн   хөтөлбөрт   гарын   үсэг зурсан.

-Тус хөтөлбөрт хэчнээн төгрөгийн санхүүжилт хэдий хугацаанд хийгдэх вэ?

-Санхүүжилтийн хувьд барилга, барилгын материалын үйлдвэрт 370 орчим тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлнэ. Урт хугацаат зээлд зориулж одоо хэрэгжиж байгаа урт хугацаат зээлийн төвшинд буюу 800 орчим тэрбум төгрөг гэж төсөвлөж байна. Мэдээж үүнийг хэрэгжүүлэхийн тудд эрхзүйн бусад бичиг баримтуудыг гаргана. Энэ зээл нь зөвхөн Төрийн банк гэлтгүй бусад банкинд адил тэгш байх ёстой. Цаашдаа орон сууцны хуульд өөрчлөлт оруулж орон сууцыг хөгжүүлэх сангийн эх үүсвэрййг бүрдүүлэх хуулиудыг батална. Үндсэндээ урт хугацаат зээлийн эх үүсвэр бол бодлогын бичиг баримт бүрдсэний дараа хэрэгжих, барилгын салбарыг санхүүжүүлэх, иргэдийг орон сууцаар хангах томоохон зорилтыг хэрэгжүүлэх гол үндэс болж өгч чадна гэж үзэж байгаа.