Ноён, Сэврэй сумдын цахилгаан  эрчим хүчний асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан холбон албаны хүмүүстэй уулзлаа.
2011.02.09

Ноён, Сэврэй сумдын цахилгаан эрчим хүчний асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан холбон албаны хүмүүстэй уулзлаа.

2011 оны 1 дүгээр сарын 13-нд төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Өмнөговь аймгийн баруун сумдын эрчим хүчний асуудлаар албаны хүмүүстэй  уулзалт хийлээ.  Тус уулзалтанд Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар  оролцсон байна.

Тэд  Шивээ хүрэнгийн боомтоос Нарийн сухайтын 35 кВт станц хүртлэх эрчим хүчний шугмыг яаж шийдэх вэ. Ер нь баруун 3 сумдын эрчим хүчний эх үүсвэрийн  хэрэглэгчидэд хэдийнээс өгч эхлэх талаар санал солилцлоо.

2005 онд Чинхуа Мак- Нарийн сухайтын уурхай - Монгол улсын Засгийн газартай  тогтвортой байдлын гэрээ байгуулж. Гэрээний дагуу хилээс 35кВт шугам татаж оруулж ирээд энэ шугмаас  Гурвантэс сум, хилийн цэргийн хороо, гаалиийн боомтыг эрчим хүчээр ханган ажиллаж байгаа.

2007 оноос эхлээд Сэврэй, Гурвантэс сумдыг эрчим хүчны шугамтай холбох  бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан байна.

Одоогоор тус сумдыг эрчим хүчээр хангах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд газар дээр нь очоод шалгаад ирсэн бөгөөд цагаан сараас өмнө эрчим хүчнийг өгч эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа талаар уулзалтын үед мэргэжлийн хүмүүс хэллээ. Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт  эрчим хүчний газарт үүрэг өгсөний дагуу  уул уурхайн компаниуд эхний ээлжний эрчим хүчийг Монголын цагаан сараас өмнө өгөх нь зүйтэй гэсэн санал дээр санал нэгдсэнээр тус уулзалт өндөрлөв.

 УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан санаачлагаар Өмнөговийн баруун сумдын ард иргэд цахилгаан эрчим хүчтэй болох сайхан мэдээг сонслоо.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.