Авлигын эсрэг албан бус бүлэг байгуулагдлаа
УИХ дахь Авлигын эсрэг албан бус бүлгийн гишүүд
2013.01.14

Авлигын эсрэг албан бус бүлэг байгуулагдлаа

Авлигаас ангид улс төрч байх нь юу юунаас илүү чухал. УИХ болон шинэчлэлийн Засгийн газраас сайн засаглалыг дэмжих, авлигыг бууруулах томоохон зорилтууд тавьж байгаа өнөө үед УИХ дотор нэгэн шинэ салхи үлээлээ. Энэ бол Авлигын эсрэг албан бус бүлэг юм. Тус бүлэг нийт 12 гишүүнтэй бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон санаачлага гаргаж ажиллах ажээ.

Хоёр жилийн өмнө авлигын эсрэг парламентчдын бүлгийг  тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин нар байгуулж байсан билээ.

Шинээр байгуулагдсан албан бус бүлэгт дараахь гишүүд нэгджээ.

Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл

УИХ-ын гишүүн, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын гишүүн , Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн Г.Уянга

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр