Хүний эрхийн байнгын хороо байгуулах санаачилга гаргана
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2013.01.15

Хүний эрхийн байнгын хороо байгуулах санаачилга гаргана

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тухайлбал, тус бүлгийн гишүүд өнгөрсөн баасан гарагт Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын зарим гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, байр сууриа нэгтгэсэн гэв. Тэд дээрх хуулийн төсөлд тусгаснаар Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэмэхийг дэмжихээ илэрхийллээ. Засгийн газраас өргөн барьсан Хилийн боомтын тухай хуулийн төсөлд бүлгээс ажлын хэсэг томилж ажиллуулахаар болжээ. Гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, олон шат дамжлагыг цөөлөх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, оновчтой бүтэц зохион байгуулалттай болгох зорилгоор энэ хуульд нухацтай хандахаар ажлын хэсэг томилсон гэнэ.

УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлэг хийлгэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. "Шударга ёс" бүлгийнхэн энэ хуулийн төслийг боловсронгуй болгож, батлуулахад анхаарч ажиллахаар болжээ. Мөн бүлгийн хурлаараа улс төрийн нөхцөл байдлын талаар гишүүд санал солилцож, байр сууриа нэгтгэсэн байна. Энэ нь мэдээж, МАХН-ын байранд өгсгөлөн зарлаад буй эмэгтэйчүүдийн асуудал.

Эхчүүд МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоо, хүний эрхийг дээдлэе, эрүүл мэндийг нь хамгаалъя гэсэн шаардлага тавьж, өлсгөлөн зарласан байгаа.

"Шударга ёс" бүлгийнхэн тэдний тавьсан шаардлагьг дэмжиж байгаа гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэд цаашид хүний эрхийг хамгаалахад илүү анхаарч ажиллахаар болжээ. Энэ ажлынхаа хүрээнд УИХ-д Хүний эрхийн байнгын хороо бий болгох асуудлыг санаачлан, хэлэлцүүлэхээр болсон байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуусан зарии асуултад ийн хариуллаа.

-"Монголын төмөр зам"-ын дарга М.Энхсайханы өнгөрсөн долоо хоногт ажпаас нь чөлөөлсөн, Бүлгийн хурлаараа энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Энэ асуудлыг бүлгийн хурлаар яриагүй. "Шударга ёс" эвслийн хүрээнд хийсэн томилгоо байсан учир ямар шалтгаантайг тодруулна.

-УИХ-д хүний эрхийг хамгаалах чиглэлээр Хүний эрхийн дэд хороо ажилладаг. Энэ хороо хангалтгүй ажиллаж байгаа учир Байнгын хороо болгож өргөттөх шаардлагатай гэж үзсэн хэрэг үү?

-Байнгын хорооны бүтцээр хүний эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулбал илүү оновчтой гэж үзсэн. Өнөөдөр алхам тутамд, хаа сайгүй хүний эрх эрх чөлөө зөрчигдөж байна. Тиймээсэээ энэ  асуудалд анхаарч,  хүний  эрхийн төлөө тэмцэх нь зүйтэй гэж байр сууриа нэгтгэлээ.

-Өлсгөлөн зарласан ээжүүдийн тавьсан шаардлагыг дэмжиж байна гэлээ. Өлсгөлөн зарлах нь зөв гэж үзэж байгаа юм уу. Тэдэнд өөр хэлбэрээр тэмцлээ илэрхийл гэж зөвлөж, өлсгөлөнг нь зогсоох арга хэмжээ авах уу?

-Тэдний тавьж байгаа шаардлагыг нь ойлгож, санал нэгдэж байна. Гэхдээ ээжүүдэд эрүүл мэндээ хохироон битгий тэмцээч гэсэн санал тавихаар манай бүлгийн гишүүд өнөөдөр /өчигдөр/ уулзана. Тэмцлээ илэрхийлэх нь тухайн хүний эрх чөлөөний асуудал учир буруутгаж, хүчээр зогсоох боломжгүй.