Хилийн боомтын асуудлыг хэлэлцлээ
УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болов
2013.01.29

Хилийн боомтын асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн  байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Тус хурлаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  хуралдав.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх  зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Уугангэрэл, Гаалийн ерөнхий газрын Бодлого стратеги, төлөвлөлтийн газрын ахлах байцаагч Б.Мөнхтогос, Гаалийн ерөнхий газрын Бодлого стратеги,  төлөвлөлтийн газрын байцаагч С.Түвшинбаяр, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат, Гадаад харилцааны яамны Хил, хилийн боомтын хэлтсийн дарга Р.Бизьяа, Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтэрүүлэх албаны хэлтсийн дарга Д.Мөнхчулуун, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ахлах мэргэжилтэн Д.Түвшинцэнгэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга  Л.Төгсбаяр, Засгийн газрын Өмнөговь аймаг дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны Хилийн Гашуунсухай боомт хариуцсан мэргжилтэн Ц.Батсүх, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх нар оролцлоо.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдуулан саналаа хэлж, ажлын хэсгийн ажиллах төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн УИХ-ын гишүүд Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн бүрэлдэхүүнтэй танилцаад, дэд хэсгийн гишүүдэд салбар салбарын бодлого, үйл ажиллагааг нэг бүрчлэн танилцуулах мэдээлэл бэлтгэх, өргөн баригдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй уялдуулан санал бэлтгэж танилцуулах үүргийг өгөв.