Байнгын хороогоор хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг хойшиллоо
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2013.12.05

Байнгын хороогоор хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг хойшиллоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон даргалав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7-д зааснаар Хилийн боомтын тухай хуулийн төслийн заалттай бусад хуулийг нийцүүлэх үүднээс холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг танилцуулга хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Цог нар асуулт асууж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэсэн нэрийг “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үг хэлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг хийхээр тогтов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.