Улсын хэмжээнд 45470 мал хорогджээ
МАН-ын бүлгийн хуралдаан 2013.01.28
2013.01.29

Улсын хэмжээнд 45470 мал хорогджээ

МАН-ын бүлгийн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан өвөлжилт болон хүнсний бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18 аймгийн 97 суманд цасны зузаан 2060 см, зарим газраа 60130 см байгаа аж. Цаашид цас ихээр орж, цаг агаар хүндэрвэл 17 аймгийн 86 суманд өвөлжилт хүндэрч, зудын хэмжээнд хүрэх аюултай байгаа гэнэ.

Тухайлбал, Увс аймгийн Хяргас, Малчин, Сэлэнгэ аймгийн Бугант, Хөвсгөл аймгийн Цагаан үүр зэрэг сумдад өвөлжилт хүндэрчээ. Аймгуудын нөөцийн өвс 32.7 хувь, тэжээл 59.1 хувийн үлдэгдэлтэй байгаа аж. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 45470 толгой мал хорогдсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөл аймагт буюу 10 мянга гаруй мал хорогджээ.

Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийж, үүрэг даалгавар өгчээ. Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг баруун аймгуудад малчдад хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдуулахгүй байх зорилгоор шатахуун хүргүүлжээ. Тус яамнаас мал аж ахуйн өвөлжилт, цаг үеийн байдалтай холбогдуулан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа

Мөн ҮХАА-н дэд сайд Ц.Туваан зарим бараа бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл хийсэн. Түүний хэлж    буйгаар    тус    яамныхан Монголбанктай хамтарч, нөөцийн мах бүрдүүлэх, гурилын үнийг тогтвортой байлгах чиглэлээр дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа аж. Нөөцийн мах бэлтгэх толгой компаниар «Жаст агро» шалгарч, нийслэлд 12 мянган тонн, Дархан, Эрдэнэтэд тус бүр нэг мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Нөөцийн мах нийлүүлж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар үхрийн мах 5800-6000, хонины мах 5000-5200, ямааны мах 4000-4100 төгрөгийн ханштай байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн мянган тонн мах нөөцөлжээ. Махыг «Хүчит шонхор», «Хар хорин», «АСА» цирк, «Мишээл экспо» худалдааны төвд борлуулж байгаа юм байна.

Мөн энэ сарын 22ноос эхлэн «Мах маркет» «Мах импекс» компаниудын нэрийн долоон дэлгүүр, I хороолол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн томоохон дэлгүүр, «Бөмбөгөр», «Бэлх» захуудаар жижиглэнгийн болон гулуузаар нь худалдаалж байгаа аж.Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан цаашид махны үнэ тогтвортой байх болно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нийт гурилын 73 үйлдвэрийн 45-тай нь санамж бичигт гарын үсэг зурсан байна. Эдгээр үйлдвэртэй нэгдүгээр гурилыг 550 төгрөгөөс дээш гаргахгүй байхаар гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар энэ хэлэлцээрийн дагуу жижиглэнгийн нөхцөлөөр 650 төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ.