Боломж эдлэхийн тулд залуус тогтвортой ажлын байртай байх ёстой
Залуучуудын орон сууц хариуцсан ажлын хэсгийн гишүүн, бүтээн байгуулагч залуучуудын холбооны тэргүүн Э.Сайнбаяр
2013.05.13

Боломж эдлэхийн тулд залуус тогтвортой ажлын байртай байх ёстой

Залуучуудын орон сууц хариуцсан ажлын хэсгийн гишүүн, бүтээн байгуулагч залуучуудын холбооны тэргүүн Э.Сайнбаяр залуучуудыг орон сууцжуулах боломж, гадаадын орнуудын туршлагыг танилцуулж  илтгэл тавьсан. 

- Гадаадын орнуудад залууст зориулсан орон сууцны хөтөлбөр боловсруулсан  туршлага байдаг уу?

Ер нь бол гадаад дотоодын олон шийдлийг сонсож байхад олон санаанд оромгүй үр өгөөжтэй хэрэгжсэн төсөл санаачлага байдаг. Монголчуудын хувьд дөнгөж 1990 оны ардчилал гарсанаас хойш эдийн засаг хөгжиж байгаа харьцангүй залуу салбар учир тулгарах бэрхшээл зөндөө.

Гэсэнч бэрхшээлийг тооцчилгүй залууч орон сууцтай болох боломж дүүрэн бий. Боломж эдлэхийн тулд залуус тогтвортой ажлын байртай байх ёстой. Энэ бүгд биелэлээ олж байгаа тохиолдолд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга 800 тэрбум төгрөгийг моргажийн зээлд зарцуулахаар төлөвлөсөн гэж мэдэгдлээ.

Тэгэхээр байрны урьдчилгааг төлөөд зээлд хамрагдах нөхцөлөө биелүүлэх даалгавар бидэнд оногдож байгаа.

Тэгэхээр байрны урьдчилгааг төлөөд зээлд хамрагдах нөхцөлөө биелүүлэх даалгавар бидэнд оногдож байгаа.  Гэтэл залуус нэг ажил ороод хэдэн сар болоод ажлаа солидог, халагддаг.

Залуус өөрсдөө тухайн ажлын зах зээлээс гологддог тохиолдол цөөнгүй. Тогтвортой урт хугацаанд ажилладаг тогтмол орлоготой бол орон сууцтай болох боломжтой.

- Залуусын дундаж цалин хэд байвал хэрэглээгээ хангаж, орон сууцны зээлд хамрагдах боломжтой бэ? Ер нь залуучууд хэдэн төгрөгний цалинтай бол зээлд хамрагдах бэ?

Монгол залуучууд дунджаар 1 сая төгрөгийн цалинтай бол моргажын зээлд хамрагдаад нийгмийн бусад асуудлаа шийдвэрлэх бололцоотой. Залуухан хосын хувьд нөхөр нь 1 сая төгрөгийн, эхнэр нь 800 мянган төгрөгийн цалинтай  гэж үзвэл моргажад сардаа 600 мянган төгрөгийг төлөөд байхад гурван жилийн дараа 20-30 метр кв нэг өрөө байртай болно.

Хувь хүний үрэлгэн зангаас болж цалингаа үр ашиггүй зарцуулах асуудал залуучуудад тулгардаг. Аль болох бүх зүйлийг гэгээлэг өнцөгөөс харж, ойрын 2-10 жилийн хугацаанд 50 мянган орон сууц баригдаад нийгмийн асуудал бүрэн шийдэгдчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна.

Гадаадын олон оронд ажлын байрыг үнэлэх үнэлэмж өндөр, түүнийгээ дагаад цалин нэмэгддэг. Тиймээс урьдчилгаа мөнгөө цуглуулаад үлдсэнг нь моргажын зээлд хамрагдан төлдөг зарчимаар явж байгаа.

- Манай залуучуудын хувьд дөнгөж сургуультөгсөөд ажилд ороход хамгийн бага цалингаас эхэлдэг. Хуримтлал үүсгэх боломж хэр байна.

Статистик мэдээ

Эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалаад цалин маш бага гэж хэлж болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянга  400 төгрөг байхад гадаадад 500 доллар байх жишээтэй. Гэхдээ залуус өөрөө чадвартай бүтээмжтэй бол өндөр цалин авах боломж бий шүү дээ.

Тэр бол 100 хувь хувь хүнээс шалтгаална. Нийгмийн дийлэнх хэсэг нь тогтвортой ажилдаггүйгээс орлого муу байдаг. Тиймээс  Хөдөлмөрийн яамтай хамтран ажилгүй залуучуудыг дайчлан тогтвортой ажиллахад урамшуулсан ажлуудыг санаачилж байгаа.

шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг залуучуудыг орон сууцжуулах асуудлыг анхаарлын төвдөө байлгаж, тодорхой бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр эхлүүлээд байгаагаа танилцуулж, залуучуудын шинэлэг санаа санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Монголын залуучуудын холбоо, ерөнхий сайдын дэргэдэх монголын залуучуудын үндэсний хорооноос Барилга хот байгуулалтын яам, эрчим хүчний яамтай хамтран “Авилгагүй орон сууц” төслийн хэрэгжүүлэхээр болоод байгаа.

Үүгээр дамжуулан барилгын салбарт тохиолддог бэрхшээл асуудлыг олон нийтэд хүргэх бодит мэдээллийг өгөхөд оршиж байгаа юм.