С.Эрдэнэ сайд тусламж үзүүлэв
Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж дэх таван айл гал алдсанаас болж орон гэргүй болжээ. Тиймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмай нийгэмлэгийнхэн хамтран тэдгээр өрхөд тус бүрт нь гэр олгож, мөнгөн тусламж үзүүлжээ.
Үүнээс гадна нэг сарын турш хэрэглэх хоол хүнс, ам бүлийн гишүүдийн тоогоор өмсөх хувцас олгосон байна. Мөн галд өртсөн айлуудын хашаа болон ойр орчмыг Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын хамт олон цэвэрлэсэн байна.
Галд өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэх үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Орон гэр, эд материалаа галд алдаж том гарз учирсан ч азаар эрдэнэт хүний амь эрсэдсэнгүй. Тиймээс сэтгэл санаагаар өөдрөг байж амьдралынхаа төлөө тэмцэж, хөдөлмөрлөөрэй” хэмээсэн юм.