Дэлхийн нийт хүн амын 48.4 хувийг тоолсон туршлагатай төлөөлөгчид манай улсад айлчилж байна
Америк Ази номхон далайн орнуудын хүн ам зүйн тооллогын 26-р бага хурал
2013.06.27

Дэлхийн нийт хүн амын 48.4 хувийг тоолсон туршлагатай төлөөлөгчид манай улсад айлчилж байна

Америк Ази Номхон далайн орнуудын хүн ам, орон сууцны тооллогын 26-р бага хурал өнөөдөр боллоо.

Олон улсын хэмжээний томоохон энэ хуралд 14 орны нийт 35 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Хурлын гол зорилго нь дэлхий нийтийн хүн амын тооллогын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн улс орнууд  хүнээ яаж хөгжүүлэх бэ гэдэг санаа тавьж,  хүний тухай бодитой үнэн зөв мэдээлэлтэй байхад тэрхүү мэдээллийг хэрхэн зөв бодлого боловсруулагч судлаач нарт хүргэх бэ гэдэгт тулгуурлаж байгаа.

 Үүний тулд Америк, Ази, Номхон далайн орнуудын хүн ам зүйн тооллогын үр дүнгээ хуваалцаж туршлага солилцон хоёр жилд нэг удаа цугладаг юм. Өнөөдөр цуглаж байгаа эдгээ төлөөлөгчид бол Дэлхийн нийт хүн амын 48.4 хувийг тоолсон туршлагатай томоохо төлөөлөгч.

Олон улсын тооллогын гол үйл ажиллагааг монгол улс зохион байгуулж байгаа нь хүн амын тооллогын статистикийн хөгжил ямар түвшинд байна бэ гэдгийг харуулж байна.  

УИХ-ын гишүүн НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ:

Америк Ази номхон далайн орнуудын хүн ам зүйн тооллогын 26-р бага хурал

Монгол улсын үндэсний статистикийн хороо нь хүн амын тооллогын 20-р бага хурлыг 2002 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Өнөөдөр дэлхийн статистикийн системийн дээд байгууллага, НҮБ-ын статистикийн комиссын гишүүнээр манай улс 2011 онд анх удаа сонгогдож азийн бүсийн орнуудыг төлөөлөн ажилладаг дөрвөн орны нэг болсон нь манай улсын статистикийн үйл ажиллагаа олон улсын түвшин дэх үнэлгээ, бидэнд хүлээлгэсэн өндөр итгэл, хариуцлага гэж үзэж байна.

Улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй мэдээллийн хэрэгцээ шаардлагыг найдвартай хангаж, хүн амын өсөлт эдийн засаг, нийгмийн үзэгдлүүдийн өөрчлөлтүүдийн бодитой мэдэрч цаг тухайд нь тусгадаг байхад статистикийн байгууллагын үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байна.

Энэхүү бага хурал нь үндэсний статистикийн систем болон статистикийн байгууллагуудын өмнө тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж улс орнуудын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагаанд түүхэн алхам болно гэдэгт итгэл дүүрэн байна хэмээн нээлтийн арга хэмжээн дээр хэллээ.

Монголын статистикийн үндэсний хорооны хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга. А.Амарбал:

Олон улсын хэмжээний энэхүү бага хурал 26 удаа зохиогдсоноос манай улс хоёр дахиа зохион байгуулж байна.

Монголын статистикийн хорооны хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга. А.Амарболд

Энэхүү хурлаас гарч байгаа нэг үр дүн бол тооллогын мэдээллийг цуглуулах шатанд ямар өөрчлөлт хийх бэ гэдэгт монгол улс интернетээр гадаадад байгаа иргэдээ тоолсон  ажлыг нилээн дэмжих болов уу гэсэн бодолтой байгаа.

Бид GPS хэрэглэхгүй өрхийн цэгийг тогтоосон нь зардал хэмнэсэн. Мөн тооллогын хуультай, гадаадад оршин суугаа иргэдээ анх удаа тоолсон гэх мэт давуу тал бидэнд байгаа.  

Ер нь цөөн хүн амтай улс орон гадаадад байгаа ард иргэдээ тоолж хүн амын тооллогонд оруулах нь зүйтэй гэдэг санал тавьсан. Тооллогыг удирдан авч яваа туршлагаараа бол дэлхийн томчуултай зэрэгцэн очно гэдэг зорилго тавьж ажилладаг. Статистикийн тоон баримт, мэдээллийг иргэд 1212.mn гэсэн цахим хаягаар зочлон бүх л мэдээллийг авах боломжтой юмаа.

Харин ANCSDAAP-ын Ерөнхийлөгч АНУ-ын тооллогын товчооны 2020 оны тооллогын асуудал хариуцсан орлогч дарга Франк Витрано Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дэлхийн хөтөлбөрийн үнэлгээг товчхон танилцууллаа. 2010 оны тооллогоор улс орнууд гурван зорилго тавьж ажилласан.

ANCSDAAP-ын Ерөнхийлөгч АНУ-ын тооллогын товчооны 2020 оны тооллогын асуудал хариуцсан орлогч дарга Франк Витрано

Нэгдүгээрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу тооллогыг явуулах, хоёрдугаарт 2005-2014 оны хугацаанд дор хаяж нэг удаа хүн ам орон сууцны тооллогыг явуулах, гуравдугаарт нь үнэхээр тооллогуудын үр дүнг үр өгөөжтэй нийгэм, эдийн засаг, хүн амын асуудлаар бодлого боловсруулах чиг хандлагыг тодорхойлоход хэрэг болохуйц байдлаар ашиглах хэлбэрээр тоон мэдээ мэдээллийг гаргаж нийтэд түгээх зорилгыг хэрэгжүүлэх ёстойг онцолсон юм.

Судалгаанд Африкийн орнууд 40 хувьтай буюу хамгийн бага оролцсон бол хамгийн идэвхитэй бүс нутгаар Европын улс орнууд орсон байна. Судалгааг ихэнх ард иргэд нүүр тулж ярилцлага авсан бол нийт судалгаанд оролцогчдын 30-аад хувь нь судалгаанд оролцогчид цаасан асуулгыг өөрсдөө бөглөж өгсөн сонирхолтой мэдээлэл гарчээ.

Харин нийт тооллого явуулсан орнуудын 78 хувь нь бие даан интернетээр судалгаанд оролцсон байна. улс орнууд хүн ам зүйн тооллого явуулахад тулгарсан бэрхшээл нь  санхүүгийн хүндрэл байжээ. Харин цаашдаа тоон мэдээллийн чанарыг сайжруулах хэрэгтэй гэсэн үнэлгээ өгсөн юм. Нийт улс орны 28.4 хувь нь тоон мэдээ мэдээллийг түгээхдээ өөр бусад орнуудтай хамтран ажилласан давуу талтай байсныг илтгэлдээ дурьдлаа.