2011.01.28

С.Баярцогт сайд дэвшилтэт технологи танилцуулав

Үндэсний статистикийн хорооноос тогтмол гаргадаг мэдээллийг IPad төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж болох "EzStat" программыг нэвтрүүлж байгаа талаар Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийлээ.

Уг төхөөрөмжийг тус яамны санаачилгаар Үндэсний статистикийн хороо, "Мизорн технологи" компани хамтран гүйцэтгэсэн аж. С.Баярцогг сайд энэ үеэр дэлхийн улс орнуудад ашигладаг технологийн жишээг дурьдаад "Монголчууд техник, технологийн дэвшлийг дэлхий нийттэй хөл нийлүүлэн ашиглаж байна.

Цаашдаа төсөв болон холбогдох мэдээллийг дээрх төрлийн программууд дээр үзэх талын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа" хэмээсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.