Д.Ганхуяг: Үндэсний үйлдвэрийг дэмжих цогц бодлого үгүйлэгдсээр байна
2011.01.10

Д.Ганхуяг: Үндэсний үйлдвэрийг дэмжих цогц бодлого үгүйлэгдсээр байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл он дамжин УИХ-аар хэлэлцэгдэж, нэлээн маргасны эцэст Засгийн газар төслөө татаж авлаа. Ямар агуулгатай хуулийн төсөл байсан юм бэ.Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр газар тариалангийн салбарын зарим бүтээгдэхүүн, шинээр барих эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэх, дамжуулах түгээх, ашигт малтмалын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, шинээр барих төмөр замын бүрэлдэхүүн зам дохиоллын тоног төхөөрөмж зэргийг импортлоход НӨАТ-аас чөлөөлөх байсан юм. Хуулийн төслийг УИХ-ын дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх зорилгоор Эдийн засгийн байнгын хороонд Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг хуулийн төслөөс зөвхөн гадны үйлдвэрлэгчдийг дэмжих агуулгатай, тодорхой бус зарим заалтыг хасах, мөн үндэсний үйлдвэрийг дэмжих зорилготой зарим заалт нэмэх саналыг гаргасан.

-Ажлын хэсгээс хуулийн төсөлд нэмэхээр ямар саналыг гаргасан юм бэ?

-Энэ хуулийн төсөлд нэмэх саналуудыг мэргэжлийн байнгын хороо олонхоороо дэмжсэн. Тухайлбал буудай, үр тариаг НӨАТ-аас чөлөөлөх эцсийн зорилт бол манайд хамгийн их өргөн хэрэглэгддэг гурил, талхыг хэрэглэгчдэд хямд үнээр хүргэх зорилт учраас, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг энэ татвараас чөлөөлөх. Мөн ноос, ноолуурын салбарыг татварын бодлогоор дэмжихтэй холбогдсон хоёр заалтыг хуулийн төсөлд нэмэх санал байсан. Ноос ноолуурын анхан шатны угаах самнах үйлдвэрүүд малчдаас түүхий эдээ худалдаж авдаг.Гэтэл малчдаас авах НӨАТ-ыг эдгээр үйлдвэрүүдээс аваад дахиад угаасан, самнасан ноолуураа дараагийн дамжлага болох ээрэх үйлдвэрт нийлүүлэхэд нь бас НӨАТ авч байгаа. Энэ давхардлыг арилгах шаардлагатай. Энэ нь малчид НӨАТ төлдөг болно гэсэн утга биш бөгөөд, зөвхөн нэг үйлдвэрлэгч нэг төрлийн татварыг хоёр дахин төлдөг буруу тогтолцоог засах санал байсан. Нөгөө нь ноос ноолуурт гүн боловсруулалт хийдэг самнах, ээрэх үйлдвэрүүд угааж самнасан ноос, ноолуур, ээрмэл утасныхаа 70 гаруй хувийг дотоодын зах зээлд борлуулж байна. Энэ угааж самнасан ноос, ээрмэл утсаар сүлжмэл цамц, ороолт хийж байгаа 200 гаруй жижиг дунд үйлдвэр байдаг. Энэ салбарын том үйлдвэрүүдэд найман мянга гаруй хүн, ЖДҮ болон өрхийн аж ахуйд 10 гаруй мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулах төдийд байна.Тиймээс том үйлдвэрүүдээс ЖДҮ өрхийн аж ахуйд нийлүүлж байгаа хагас боловсруулсан, угааж самнасан ноос, ноолуур утсыг НӨАТ-аас чөлөөлж, харин эцсийн бүтээгдэхүүнээс нь НӨАТ авах нь зүйтэй гэсэн саналыг оруулаад МАН бүлэг завсарлага аваад. эцэст Засгийн газар нь хуулийн төслөө татаад авчихлаа. Манайх шиг ийм буруу тогтолцоотой НӨАТ-тай орон ховор байх аа. Уг нь НӨАТ-ийг боловсруулах үйлдвэрийн салбарт тооцохдоо нэмүү өртгийн цикл буюу түүхий эдийн үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүх дамжлагаас биш нэг л удаа эцсийн бүтээгдэхүүнээс авдаг. Манай энэ НӨАТ тооцдог аргаар бол Монголд спирт ,ус хоёрыг холих архины үйлдвэрээс өөр боловсруулах үйлдвэр хөгжих боломжгүй гэдэг нь нотлогдсоор байна.

-Үндэсний үйлдвэрийг дэмжихталаар ярилаа. Үндэсний үйлдвэрийг хамгааланхөгжүүлэх гэж амтай бүхэн ярьж байгаа. Энэ нь хэрэгжихгүй байгаа шалтгаан нь юунд байна вэ?

-ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бодлого нь үндэсний эдийн засгийн зохистой хөгжлийн хүрээнд баян, хоосны ялгааг ихэсгэхгүй байх зорилтыг хэрэгжүүлэх арга, хэмжээ. НӨАТ тухайд боловсруулах үйлдвэрийн салбарт тооцдог аргачлалыг өөрчлөх шаардлагатай байна. Боловсруулах үйлдвэрийн салбар олон дамжлагатай учраас туслан гүйцэтгэгч  ЖДҮ-ийн эздээр дамжин ажлын байрыг ихээр бий болгодог ч ашиг багатай салбар. Дэлхийд дунджаар боловсруулах  үйлдвэрийн салбарын дундаж ашиг 5-15 хувийн хооронд байх шиг байна. Гэтэл манайд зээлийн хүү 20-30 хувьтай байдаг. Ийм хүүгээр үйлдвэржсэн орон байхгүй. Манайх жил бүр 5000-6000 тонн түүхий ноолуур үйлдвэрлэж, энэ түүхий эдээ малчид 150-200 сая ам.доллараар борлуулдаг. Гэтэл энэ түүхий эдийн 80 орчим хувийг түүхийгээр болон самнасан ноолуураар урьд хөрш нь ямар нэг татваргүйгээр авдаг. Монгол Улсын энэ салбартаа цорын ганц өрсөлдөгчтэй тэр нь урд хөрш.Тэд жилд 20 гаруй сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн экспортолж, энэ боловсруулах үйлдвэрийн салбарт 10 гаруй сая хүн ажиллаж байна. Гэтэл манайх жилдээ 200-300 мянган.ширхэг сүлжмэл экспортолж, энэ үйлдвэрийн салбарт үсрээд 30 мянган хүн ажиллаж байна. Хэрэв манайх бүх ноолуурынхаа 50 хувийг самнасан ноолуур, үлдсэн 50 хувийг нь сүлжмэл, нэхмэл эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулаад борлуулахад дээрх түүхий эдийн үнээс гадна нэмүү өртгөөр жил бүр 400-500 сая ам.доллар монголчуудын амьдралд үлдэхээр байгаа юм. Эндээс нь манай нэг иргэнд 150 ам.доллар орчим оногдохоор байгаа биз дээ. Мөн энэ салбарт ажиллагсдын доод тал нь дахин нэмэгдэх болно. Гэтэл өнгөрсөн жил иргэн бүртээ ойролцоогоор 100 ам доллартай тэнцэх бэлэн мөнгө тараахын тулд ирээдүйгээсээ зээл авсан. Голланд өвчинд нэрвэгдэхгүй байх гэдэг нь ашигт малтмалаас олсон орлогоосоо бусад салбарынхаа хөгжлийг, өрсөлдөх чадварыг дэмжинэ гэсэн санаа гэдгийг хүн бүхэн ойлгож байгаа.

 

-Байнгын хорооныдаргад нэр дэвшүүлэхасуудал дээр Ардчилсаннамын доторх фракцууд 2008 оны сонгуулийн дараахтохиролцооноосбуцсангэсэн мэдээлэл байна. Та нэр дэвшээгүй юм уу?

-Намын удирдлагад өмнө нь тогтсон зарчмаа баримтлах хүсэл байсангүй, мөн фракцууд тохиролцооноосоо буцсан. Уг нь ЭЗБХ, АБГББХ, БОХХААБХ-г, МоАХ болон  АХХ МҮДН, ЗХА гэсэн гурван фракцид 2008 оны сонгуулийн дараа хуваарилсан байлаа. Уг нь Алтангадас фракцаас гурван сайд, УИХ ын дэд дарга, бүлгийн дарга, дэд сайд, агентлагийн дарга сонгогдсон, томилогдсон байгаа. Гэхдээ байнгын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулах сонгууль нь шударга болсон. Нэг үзэл баримтлалын хүрээнд нэг намд харьяалагдаж, нэг мөрийн хөтөлбөрөөр ард түмнээс сонгогдож, байнгын хорооны дарга болсон нөхдөө дэмжиж хамтарч ажиллана. Би байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлээгүй. УИХ-д хоёрудаа сонгогдсон Д.Одхүү гишүүн энэ хугацаанд ямар нэг улс төрийн албан тушаал авч байгаагүй учраас түүнийг дэмжсэн.

-Сүүлийн үед эрхбаригчид хамтарсан Засгийнгазрын үйл ажиллагаандшүүмжлэлтэйханддаг гишүүдийг цөөнх болгох, гадуурхах болсон гэсэн яриа гарч байна. Энэ талаар та юу бодож байна вэ?

-Ийм хандлага байхыг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд цөөнхийн байр сууринаас тодруулбал монголчууд бидний олон үеийн амьдрал, хойч үеийн ирээдүйтэй холбоотой Оюутолгой,Таван толгойн төсөл, гэрээнд   шүүмжлэлтэй хандаж ирсэн гишүүдээс улс төрийн албан тушаалыг aвах эсхүл   сонгохгүй   байх  гэсэн  хандлага гарч байна. Гэсэн ч  Засгийн   газраас   Оюутолгойн  гэрээнд өөрчлөлт  opyyлах  шийдвэрийг гаргуулж чадсан. Мөн  энэ УИХ  цөөнхгүй хамтарсан   Засгийн   газартай  учраас   гүйцэтгэх 3acaглалыг шахах,  хянах,  хариуцлага  тооцох тал дээр их дутагдалтай хүчин   мөхөс   байна. Ийм тохиолдолд улс төрийн албан тушаалгүй   гишүүд   цөөнхийн  үүргийг гүйцэтгэхээс өөрцгүй  юм. Парламентын цөөнх бол нийт иргэдийн байр сууринаас Засгийн газрын үйл ажиллагаанд  болон парламентаас   гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих   үүргийг   хэрэгжүүлдэг бүтэц  билээ.   Гэтэл   сүүлдээ Засгийн газарт шүүмжлэлтэй хандсан   гишүүдийг   иргэний  нийгэмд урвасан  гэх мэтээр ярих, гүтгэх болсон. Энэ тархи  угаасан шоу хол явахгүй гэд хэлмээр байна. Цаашид ч зөвхөн  нийт иргэн, улсын эрх ашгийн  үүднээс  хуулийн хэрэгжилтэд  хяналт  тавих,  xapиуцлага тооцох, засгийн газрыг шахаж  шаардаж ажиллах болно. Ийм л зарчим байдаг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.