УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ нэгдсэн хуралдаан
2013.07.05

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ нэгдсэн хуралдааны эхэнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг гишүүн С.Баярцогт танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.