Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын мэндчилгээ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.07.09

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын мэндчилгээ

Тулгар төрийн 2222 жил, Их монгол улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Наадамчин олон, эр бяр, хурд хүчээ сорин бөх, сур, хурдан морины уралдаанд оролцож буй Хүүхдүүдээ баярын мэнд дэвшүүлье. Бид дэлхий дахинаа гайхагдсан “Эрийн гурван наадам”-ыг хүүхдийн гийнгоо, уухайн түрлэгээр өргөн, өвөг дээдсээсээ өвлөн ирсэн ёс жудагтай сайхан чанар, зан харилцааны өвөрмөц хэм хэмжээг агуулсан уламжлалт зан заншлаар баяжуулж ирсэн түүхтэй. Улс орныхоо хойч үе, үр хүүхдээ хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд үндэсний уламжлалаа орчин үеийн чиг хандлагатай уялдуулан хадгалан, хөгжүүлэх нь Та бидний эрхэм үүрэг билээ. Нар гийж, хур тэгширсэн, сэтгэл сэргэж, баяр бялхсан наадмын хур хишиг айл бүрт цалгих болтугай.

Нарыг бөх, морь, суртай нь айлсуулдаг

Нэрийг улс, ус, нутагтай нь ижилсүүлдэг

Хурыг мэх, цэц, хурдтай нь хайрладаг

Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг

Монгол наадамдаа Та бүхэн сайхан наадаарай.

Хүүхдийн төлөө үндэсний газар