Мэндчилгээ
Өнө эртний түүхт Монгол Тулгар төрийн 2222, Их Монгол улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун 71 мэндийг хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хамт олны өмнөөс та бүхэндээ чин сэтгэлээсээ дэвшүүлье.
Монголчууд Та бидний тэмдэглэн өнгөрүүлдэг олон баяр дундаас хэдэн мянган жилийн тэртээгээс эрийн гурван наадам хэмээн нэрийдэж ирсэн Үндэсний их баяр наадмыг хотол, түмэн олноороо дэнж хотойтол тэмдэглэдэг сайхан түүхэн уламжлалтай. Энэ түүхт ойг манан яам өрнүүн их ажлын амжилтаар угтаж байна.
Бидний санаачилсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг батласнаар 1990-1995 он, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөх боломжгүй байсан өөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох нас нь болсон атлаа ажилласан жил нь хүрэхгүй учраас тэтгэвэр авахгүй байгаа эсвэл ажилласан жил нь олон жил тасарснаас бага тэтгэвэртэй байгаа иргэдийн хүндрэлийг шийдвэрлэж, дээд тал нь 11 жилийг ажилласнаар нөхөн тооцох боломжийг төр иргэндээ олгов.
Түүнчлэн Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэгэн том зорилт болох "Хүүхдийн мөнгө"-ийг дахин олгох шийдвэрийг хэрэгжүүлж Монгол улсын 930 гаруй мянган хүүхдэд сар бүр 20,0 мянган төгрөг олгож байхаар болсон.
Ингэснээрээ иргэн үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүргэх засгийн газрын зорилтыг амьдралд хэрэгжүүлсэн. Мөн гадаад улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор БНСУ-д Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг нээсэн.
Энэхүү төв нээгдсэнээр Монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохоос гадна нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх, сайн дурын тэтгэврийн даатгалд хамруулах зэрэг үйлчилгээг багтаасан цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа билээ.
Ажилтай, орлоготой, эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах ажлыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Өнгөрсөн хугацаанд ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, хүүхдүүд зэрэг нийгмийн бүлгүүдэд чиглэсэн үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.
Ингэснээрээ ард иргэдийн дуу хоолойг төрийн индэрт хүргэж, тэднээс гарсан санал санаачлагыг Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тусгах , үр дүнтэй арга хэмжээ болсныг цохон тэмдэглэмээр байна.
Улс орны бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа энэ цаг мөчид ажлын байранд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ойлголтыг олон нийтэд хүргэж чадсан.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдний оролцоог хангаж, дуу хоолойг сонсох зорилгоор "Оролцоог бодит болгоё" сарын аяныг орон даяар зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг энгийн иргэдтэй адил эрх тэгш байдлаар нийгмийн бүхий л харилцаанд оролцдог болгоход сарын аян үр дүнг чиглүүлсэн.
Улс орны бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа энэ цаг мөчид ажлын байранд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ойлголтыг олон нийтэд хүргэж чадсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн сонгох эрхээ эдэлж Монгол улсын ерөнхийлөгчийн 6 дахь удаагийн сонгуульд оролцсон нь сарын аяны үр дүн гэдгийг онцлон хэлмээр байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт албан хаагчид бид Монгол хүнээ дээдлэн, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллын баталгааг хангахын төлөө бүхий л түвшинд зүтгэж ажиллах болно.
Эх орныхоо өнцөг булан бүрт суугаа Монгол түмэн та бүхэндээ Үндэсний их баяр наадмаа айл хотол, ахан дүүсээрээ өргөн дэлгэр тэмдэглэж, уяа сойлго нь хагсран жигдэрсэн хүлгүүд нь хурдан, эр бярын бэлтгэл хансан бөхчүүд нь хүчтэй, эрхий мэргэн харваачдын цэцлэн харвах сум нь мэргэн, цэнгэл жаргалаар сэтгэл тань бялхаж сайхан наадаарай.
Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ